
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Допингийн асуудалд холбогдсон 38 бөхөөс 3 бөхийн цол нь хураагдсан гэж ойлгож байгаа. Цол хураагдсан 3 бөхөд Хэнтийн Оюунболд, Увсын Ганзориг, Баянхонгорын Бат-Оршихын нэр байгаа юу" хэмээн хууль санаачлагчдаас асуув.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Допингтой холбогдсон 39 бөх бий. Шийтгэлээ хүлээж байгаа буюу барилдах эрхээ хасуулсан 6 бөх байна. Та нэр зааж асуусан учраас хэлье. Энхтөгсийн Оюунболд, Нямпүрэвийн Батсайхан, Баатарын Уртнасан, Батжаргалын Батбаатар, Батжаргалын Лхагвадорж, Доржийн Ням-Очир гэсэн бөхчүүд одоогийн байдлаар МҮБХ-ны шийдвэрээр барилдах эрх нь хасагдсан байгаа.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав:
-Одоо мөрдөгдөж байгаа Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу Б.Бат-Орших, Э.Оюунболд нарт унасан бөхчүүдийн цол, чимгийг өнгөрсөн жил олгосон. Тэгэхээр энэ хоёр бөхийн хувьд цол, чимгийг нь нөхөж олгох асуудал байхгүй. Б.Ганзориг бол 2015 оны наадмаар допингийн асуудалд холбогдож цолоо хураалгасан. Адилтгавал 2015 онд допингийн асуудалд холбогдсон Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураасныг 2021 онд Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг нь олгосон. Ерөнхийлөгч цол хураасан зарлигийг буцаан олгох эсэх нь өөрийнх нь асуудал гэсэн хариулт өгөв.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Архангай аймагт ажиллаж байна
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 10 дугаар сард болно
Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

Сэтгэгдэл бичих