Н.Энх-Дэлхий: Бид бүтээгдэхүүнээ 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг


5-р сарын 23
7 цаг 41 минут

Б.ДАРЬСҮРЭН

 Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, Технологи-2022” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 19-22-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд боллоо. Үзэсгэлэнд 90 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгаас оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцууллаа. Тэдгээрийг салбараар нь ангилвал хүнс, шингэн хүнс, ноолуур, хөнгөн аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж, гар урлал, арьсан бүтээгдэхүүн, гутал, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд зонхилж байв. Энэ удаагийн үзэсгэлэнг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “GIZ”, АПУ хувьцаат компани, “Глобал трейдинг Девелопмент” ХХК ивээн тэтгэж, Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв” дэмжин оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэд, ААН-үүдээс “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв”-ийг онцолсон бөгөөд тус төвийн гишүүн, бизнес эрхлэгч Н.Энх-Дэлхийтэй ярилцлаа.

-Энэхүү үзэсгэлэнд хэд дэх удаагаа хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна вэ?

-Манай төв нийт 500 гаруй гишүүнтэй. Энэхүү үзэсгэлэнд 2019 онд анх удаа оролцож байсан бол энэ жил дахин оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 15 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэсэн. Бид цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил үйл ажиллагаа явуулж чадаагүй. Манай үйлдвэрлэгчдийн хувьд хүүхдийн болон үндэсний хувцас, модон эдлэл, гар урлал, эсгий урлал, биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, эко хүнс зэрэг бүтээгдэхүүнүүдийг 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнээ энэ жил дэлгэж байна.

-Өмнөх жилүүдийн үйл ажиллагаанаас энэ удаагийн үзэсгэлэн юугаараа онцлог байна вэ?

-Оролцогч нар маань өмнө оролцож байсан үеэс энэ жил илүү олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дэлгэсэн байна. Үүнийгээ дагаад ирж байгаа худалдан авагч нар их сонирхож, таатай хандаж байлаа. Мөн сайны хажуугаар дутагдалтай асуудал бий. Мэдээлэл хүргэлт дутмаг байснаас, ажлын өдрүүдэд үйлчлүүлэгч цөөн байлаа. Харин амралтын өдрүүдэд харьцангуй нэмэгдлээ. Дараа дараагийн жилүүдэд мэдээлэл хүргэлт дээр анхаараасай гэж зохион байгуулагчдаас хүсмээр байна. Учир нь бид хэдий хэмжээний орлого олно төдий хэмжээгээр санхүүгээ зохицуулж, цалин хөлсөө олгодог тул энэ асуудал их чухал. Мөн бизнес эрхлэгчдийн хувьд түрээсийн асуудал хамгийн их санааг нь зовоодог.

-Талбайн түрээсийн хувьд хэр уян хатан байна?

 -Нэг өдрийн түрээс 2.2 сая төгрөг буюу нийт дөрвөн өдрийн түрээсийн төлбөр 8.8 сая төгрөг. Энэ төлбөрийг Азийн сангийн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв”-өөс төлж байгаа. Мөн нийт түрээсийн төлбөрийн 40 хувийг жижиг, дунд үйлдвэрийн газраас хөнгөлж өгсөн нь бидэнд их дэмжлэг боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв2 минут 19 секундын өмнөСонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна8 минут 46 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ "Бодь"-ийн оффтейк гэрээний сонсголд гэрчээр оролцоно гэв1 цаг 6 минутын өмнөТээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа1 цаг 22 минутын өмнөНийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ3 цаг 4 минутын өмнөОрон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв3 цаг 7 минутын өмнөР.Нямдаваа: ОХУ-д луйврын шинжтэй гэрээнд гарын үсэг зурсан иргэдээ татан авахаар ажиллаж байна4 цаг 5 минутын өмнөХатуу түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргана4 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн4 цаг 52 минутын өмнөБүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ11 сар 26. 21:10Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ11 сар 26. 15:24Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй11 сар 26. 12:03Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа11 сар 26. 11:56Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр11 сар 26. 9:27Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал11 сар 26. 9:17Цаг агаар: Цас орно, өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 26. 9:14БОХХААБХ:Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ11 сар 25. 18:34Их хэмжээний цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сэрэмжлүүлж байна11 сар 25. 18:28Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав11 сар 25. 18:24Нөмрөгийн ДЦГ-Т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ11 сар 25. 13:47Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад 12,1 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэв11 сар 25. 11:52Замын хөдөлгөөнд саад учруулж байршуулсан автомашиныг зөөж шилжүүлдэг болно11 сар 25. 11:48УИХ-ын гишүүн Л.Соронзонболд “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа11 сар 25. 9:33Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг хэлэлцэнэ11 сар 25. 9:28АНУ-ын Сиаттл хотод “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа11 сар 25. 9:24Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй11 сар 25. 9:09Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа11 сар 25. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн11 сар 25. 8:57Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 24. 16:12Цахилгааны төлбөрийг 2026 оны 12 дугаар сараас эхлэн шинэ дансаар хүлээн авна11 сар 24. 16:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.