Жеймс Бондын тухай найман баримт


5-р сарын 23
7 цаг 47 минут

З.БАТЦЭЦЭГ

 Жүжигчин Пирс Броснан тавдугаар сарын 16-нд 69 нас хүрчээ. Ирландын жүжигчин олон тод дүрийг бүтээж чадсан ч хамгийн нэр хүндтэй нь алдарт агент Жеймс Бонд. Энэ дүрд тэрбээр дөрвөн удаа тоглосон юм. "Time Out" Пирс Броснад баяр хүргэж, түүний намтраас найман баримтыг эргэн дурсаж байна.

БАГА БАЙХАД НЬ ААВ НЬ ХАЯАД ЯВЖЭЭ

"Худал эерэг" киноны хэсгээс

Пирс Броснан 1953 оны тавдугаар сарын 16-нд Ирландын жижиг боомт Дрогеда хотод төржээ. Түүний эцэг эх Томас, Мэй Броснан нар тийм ч хангалуун амьдарч байгаагүй юм. Аав нь мужаан, ээж нь орон нутгийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг байжээ. Түүнийг нэг нас хүрээгүй байхад аав нь эхнэр, хүүгүй байсан нь дээр гэж шийдээд гэр бүлээ орхин олон жилийн турш ул мөргүй алга болжээ. Пирсийн хэлснээр тэрбээр аавтайгаа од болсныхоо дараа хэд хэдэн удаа уулзжээ. “Би түүнийг анх хараад илүү сайн мэдэхийг хүссэн. Би өөрөө аав болсон байсан болохоор миний дотроос үүнийг хийх ёстой гэж байсан. Бид түүнтэй бааранд уулзаж, хоёр пинт уугаад салсан. Би түүний араас их удаан харж зогссон” гэсэн юм.

П.БРОСНАН ХАМААТНЫДАА ӨССӨН

Хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Мэй Броснаныг эмээд нь үлдээгээд Лондон руу нүүж, сувилагчаар үргэлжлүүлэн ажиллаж, хувийн амьдралаа дахин эхлүүлжээ. Эмээгээ нас барсны дараа ч тэд ховор уулздаг байсан. Энэ хугацаанд Пирс нагац эгч, ахтайгаа хамт амьдарч, сүмийн сургуульд сурч байжээ. Ээж нь Лондонд амьдарлаа цэгцлэн мөнгөтэй, шинэ нөхөртэй болсныхоо дараа хүүгээ өөр дээрээ авчээ. Пирсийн хэлснээр том хот руу нүүх нь түүний бага насны мөрөөдөл байсан. Тэрбээр амьдралаа эхнээс нь эхлүүлэхийг хүсдэг байв. Тэрбээр Ирландад ганцаардаж, гутардаг байсан бөгөөд сургуульд түүнийг байнга шоглодог байж. Гэсэн хэдий ч Англид бараг юу ч өөрчлөгдөөгүй. Ээж нь үргэлж ажилладаг байсан бөгөөд ангийнхан нь Пирсийг нэрээр нь ч дууддаггүй байсан тул түүнд "Ирланд" гэж хоч өгчээ.

ПИРС ЗУРААЧ ЭСВЭЛ ГЭРЭЛ ЗУРАГЧИН БОЛОХ БОЛОМЖТОЙ БАЙСАН

Хүү 15 настайдаа сургуулиа орхиж, биеэ дааж амьдархаар шийджээ. Эхлээд түүнд бага насны хобби нь тус болж байв. Пирс Ирландад ганцаардлыг зургийн тусламжтайгаар даван туулж байж. Энэ хобби нь насан туршид нь түүнтэй үлджээ. 16 настайдаа зураачаар ажиллаж эхэлсэн. Дараа нь гэрэл зургийн студид ажилд орж, нэгэн зэрэг коллежийн нэгэн зургийн курст суралцаж байжээ.

Тэрбээр “Би 15 настайдаа сургуулиа орхиж, амьдралдаа ямар нэгэн зүйлд хүрэхээр шийдсэн хүн юм. Зурах чадвар миний бараг цорын ганц боломж байсан. Би багаасаа л уран зургаар өөрийгөө илэрхийлэх хэрэгцээтэй байсан. Энэ нь өөрийгөө ойлгоход тусалдаг" гэв.

БРОСНАН САНАМСАРГҮЙ ТЕАТРЫН ТУРШЛАГААС БОЛЖ ЖҮЖИГЛЭХ УРАМ ЗОРИГ ОРОВ

“Эвелин” киноны хэсгээс

Нэг удаа студийн зураг авалтын үеэр Пирсийг театрын жүжигт тоглохыг санал болгов. Тэрээр "Зууван байшин" туршилтын театрт жижиг дүрд тоглох ёстой байв. Броснан саналыг хүлээн авч, энэ туршлага нь түүнд их таалагдав. Тэрбээр жүжигчин болох шинэ зорилготой болов. Лондонгийн драмын урлагийн төвд орохын тулд хоёр жилийн турш мөнгө хуримтлуулах шаардлагатай болжээ. Броснан 20 насандаа үүнийг хийж чадсан юм. Гурван жилийн турш тэрбээр драмын урлагт суралцаж, их сургуулийн театрын жүжигт тоглож, сургуулиа төгсөөд Нью-Йорк дахь Хатан хааны театрын том тайзыг байлдан дагуулж эхэлжээ. 1970-аад онд Пирс олон сонгодог дүрд тоглодог байсан бөгөөд Шекспирийн бүтээлүүдэд үзэгчдийн таалалд нийцэж байв. Эдгээр дүрийн нэгийг агуу жүжгийн зохиолч Теннесси Уильямс хүртэл биширч, Броснад "Хонгор хүү минь чамайг илгээсэн Бурханд талархаж байна" гэж тусгай цахилгаан илгээж байжээ.

БРОСНАН 1970-1980-ААД ОНООС КИНОНД ТОГЛОЖ ЭХЭЛСЭН

“Ремингтон Стил” сериалын хэсгээс

Таван жил театрт амжилттай ажиллаж, Филумена Мартурано жүжигт Франко Зеффиреллитэй хамтран ажилласны дараа Пирс телевиз, кинонд тоглож эхэлсэн. Түүний хувьд АНУ-д алдартай байсан "Аз жаргалын эрэлд Манионы гэр бүл" (1981) олон ангит кинонд оролцсон нь том үйл явдал байв. Дараа жил нь Броснан гэр бүлтэйгээ Америк руу нүүж, Холливудад карьер эхлүүлжээ. Энэ хугацаанд жүжигчний амьдралд хоёр чухал үйл явдал болсон. Тэрбээр Нэнси Асторын олон ангит кинонд бүтээсэн дүрээрээ анх "Алтан бөмбөрцөг"-т нэр дэвшиж байсан (Пирсийн карьерт энэ шагналд хоёр удаа нэр дэвших болно) болон “Remington Steel" телевизийн  төсөлд оролцох болсон явдал юм.  Энэ дүр нь жүжигчинд аажмаар Холливудад хөл тавихад тусалсан. Түүний оролцоотойгоор олон кино дэлгэцэн дээр гарч эхэлсэн ч Пирс оргилд гарч чадаагүй хэвээр байв.

ПИРС ЭХНЭРИЙНХЭЭ АЧААР ЖЕЙМС БОНДОД ТОГЛОСОН

“Алтан нүд” киноны хэсгээс

Броснаны анхны эхнэр Кассандра Харрис 1981 онд "Зөвхөн чиний нүд" кинонд тоглосон. Энэ нь 007-гийн өөр нэг анги юм. Нэг үдэшлэг дээр тэрбээр нөхрөө Жеймс Бондын продюссер Альберт Брокколитэй танилцуулжээ. Энэ танил нь хожим П.Броснаны амьдралыг орвонгоор нь эргүүлэх болно. Продюссер Пирсийн "Ремингтон Стил" цувралд тоглосон бүтээлийн дүрийг үнэлж, Их Британийн алдарт тусгай агентийн дүрд тоглохыг санал болгов. Гэсэн хэдий ч танилцсан цагаасаа эхлээд энэ дүрд тоглох хүртэл олон жил өнгөрчээ. Эхлээд Броснан Рожер Муртай гэрээгээ дуустал ажиллахыг хүлээх хэрэгтэй болсон. Энэ хугацаанд Пирс телевизийн үүрэг хариуцлага хүлээсэн байсан бөгөөд "Алах лиценз" (1989) киноны Бондын дүрийг авч чадаагүй тул 007-г Тимоти Далтон тоглосон.

“Би Бонд болохоос айж байсан ч юу хийж байгаагаа мэдэж байсан. Ийм дүрүүд таны карьерыг сүйрүүлж болзошгүй. Жишээлбэл, Бонд Тимоти Далтонтой юу хийснийг хараарай, тэр бол гайхалтай жүжигчин. Гэсэн хэдий ч түүний агент 007 хэтэрхий нухацтай байсан тул тэр ялагдсан”.

Сонгон шалгаруулалтын алдаанаас болж продюссерууд Жеймс Бондын дүрийг бүтээх чадвартай шинэ жүжигчин хайх ажилд оров. Мел Гибсон, Лиам Нисон нар татгалзсаны дараа тэд олон нийтэд бага танигдсан Пирс Броснанг сонгожээ. Үүний үр дүнд Ирланд эрийн гүйцэтгэсэн 007-гийн шинэ хувилбар Далтоны хувилбараас хамаагүй урт насалсан юм. Нийтдээ Броснан түүний карьерыг эрс өөрчилсөн Жеймс Бондын тухай дөрвөн кинонд тоглосон.

"Бонд надад их зүйлийг өгсөн гэж бодож байна. Би олон улсын од болсон. Би энэ дүр дээр ажилласан 10 жилээ их үнэлдэг. Хэчнээн хичээсэн ч хүн болгонд нэг дор таалагдах боломжгүй учраас Бондын дүрд тоглосон жүжигчин тодорхой төлөөс төлдөг гэдгийг би мэдэж байсан. Би жүжигчний амьдралдаа их зүйлийг сурч, сайн найзуудтай болж, киноны туршлага хуримтлуулсан. Ер нь тэр сайхан өдрүүд байсан. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчдийн хайрыг татсан энэ дүрийг бүтээсэн эрчүүдийн ойр дотны тойрогт нэгдэх боломж олгосонд би хязгааргүй талархаж байна. Энэ дүр надад шинэ ертөнцийн үүдийг нээсэн. Хүн энэ боломжийг хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт надад үлдсэн” гэжээ.

БРОСНАНЫ АНХНЫ ЭХНЭР ХОРТ ХАВДРААР НАС БАРЖЭЭ

П.Броснан, К.Харрис

Австралийн жүжигчин Кассандра Харристай Пирс 10 гаруй жил амьдарчээ. Тэд 1970-аад оны сүүлээр танилцжээ. Кассандра тэр үед нөхөртэй, хоёр хүүхэдтэй байжээ. Тэд 1980 онд гэрлэж, Пирс эхнэрийхээ хоёр хүүхдийг өргөж авчээ. Хожим нь тэд бас нэг хүүтэй болсон. Шон аавынхаа адил жүжигчин болжээ. Гэсэн хэдий ч тэдний аз жаргал удаан үргэлжилсэнгүй. 1987 онд Кассандра хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд тэд дөрвөн жилийн турш энэ өвчинтэй тэмцжээ. 1991 онд Пирсийн эхнэр таалал төгсөв. Энэ нь түүнд хүнд цохилт болсон. Тэрбээр удаан хугацаанд гашуудаж байв. "Тэр аймшигт үеийг би хэзээ ч мартахгүй. Би Кэссиг амьд байлгахын тулд боломжтой, боломжгүй бүхнийг хийхийг хүсэж байсан. Гайхамшиг тохиолдох байх гэж найдаж би үргэлж түүний хажууд байсан. Тэр үед намайг ямар нэгэн байдлаар дэмжиж байсан цорын ганц зүйл бол зураг зурах байлаа. Кассандра нас барахад амьдрал бүрэн утгаа алдсан юм шиг санагдсан” гэж ярьжээ.

ПИРСИЙН ХОЁР ДАХЬ ГЭРЛЭЛТ 25 ГАРУЙ ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Эхнэрээ нас барснаас хойш гурван жилийн дараа жүжигчин аажмаар амьдралдаа эргэн ирэхэд хобби нь тусалжээ. Жеймс Бондын анхны кинон дээр ажиллах, хүүгээ өсгөх хэрэгцээ түүнд гарсан. 1994 онд Мексикийн далайн эргийн үдэшлэг дээр тэрбээр сэтгүүлч Кили Шэй Смиттэй танилцжээ. Тэд 1997, 2001 онд хүүхэдтэй болж албан ёсоор гэрлэжээ. Тэр мөчид жүжигчин дахин аз жаргалыг мэдэрсэн.

Хүүхдүүд нь ч хойд эхээ сайхан хүлээж авсан. Проснан "Тэдэнд надаас өөр хүн хэрэгтэй байсан. Хэрэв би өөрөө эмэгтэй хүн олоогүй бол тэд надад хүн олох байсан гэж бодож байна. Кили бол гайхалтай, маш нийтэч, нээлттэй, нөхөрсөг, тэр хүүхдүүдэд таалагдахгүй байхын аргагүй юм. Түүнтэй танилцахаас өмнө хүүхдүүд намайг эмэгтэйчүүдээс харамладаг байлаа. Шон тэднээс болгоомжлохыг ч зөвлөсөн. Тэр аавынхаа ёс суртахууны талаар их санаа зовж байв. Шарлотт, Кристофер хоёр том байсан болохоор намайг илүү сайн ойлгож байсан" хэмээн ярьжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 22 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.