Өнөөдөр дэлхийн яст мэлхийн өдөр


5-р сарын 23
10 цаг 36 минут
1990 оноос хойш жил бүрийн 5-р сарын 23-ныг “Дэлхийн яст мэлхийн өдөр” /World Turtle Day/ болгон тэмдэглэх санаачлагыг анх АНУ-ын яст мэлхийг аврах холбооныхон гаргаж байжээ. Энэ өдөр байгаль орчны өөрчлөлттэй холбоотойгоор яст мэлхийнд ирж байгаа аюул занал, хулгайн ан агнуур, өндгийг нь олноор түүх зэрэг аюулаас болж зарим зүйлүүд ховордож, бараг устах шахаж байгаатай тэмцдэг.
Энэ өдөр ядаж turtle /усанд голдуу амьдардаг, хавтгайдуу хагас хатуу хуягтай, сэлүүр мэт хөлтэй, ургамал болон зарим жижиг амьтдаар ч хооллодог/ болон tortoise /газар голдуу амьдардаг, бөөрөнхийдүү маш хатуу хуягтай, хөлөндөө хуруутай, зөвхөн ургамлаар хооллодог/ хоёрыг ялгаж сурвал зүйтэй гэнэ.
Хуурай газрын яст мэлхийг 300 насладаг гэдэг боловч дунджаар 150 орчим л насладаг байна. Харин далайн яст мэлхийний хувьд дундажаар 40 орчим жил амьдардаг боловч 90 жил амьдран дээд амжилт тогтоосон явдал ч байдаг ажээ.
Энэ өдөр нь зөвхөн хоёр төрлийн ялгааг олж мэдэхэд зориулагдсан өдөр биш бөгөөд Дэлхийн яст мэлхийн өдрийг тэмдэглэхэд хамгийн гол үүрэгтэй оролцдог байгууллагуудын нэг болох Яст мэлхийг хамгаалах бүлэг /The Turtle and Tortoise Preservation Group (The TTPG)/ байгууллагынхан тэдний амьдралд учраад байгаа асуудал, тэдний байгаль орчинд үзүүлдэг нөлөө, хэрхэн хамгаалах талаар гарын авлага бэлтгэж, ард нийтийг соён гэгээрүүлэх, яст мэлхийг хамгаалах аянд нэгдэхийг уриалсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Мөн гэртээ хуягтай найз бүхий гэр бүл, хүүхдүүд дээр тулгуурлан бусдад энэхүү амьтныг яагаад хайрлах ёстой, хэр үнэнч найз болох талаар нь яриулах нь ч хөтөлбөрийн нэг хэсэг болдог ажээ.
Сонирхолтой нь манай гараг дээрх бүх амьтдаас хамгийн олон жил “оршин тогтнож” буй амьтан нь аварга яст мэлхий юм. Энэ нь тэдний бодисын солилцоо маш удаан явагддагтай холбоотой ажээ. Бас ус хоолгүйгээр хэдэн сараас 2 жил хүртэлх хугацаагаар байж чаддаг нь нөлөөлдөг.
Дэлхий дээр 290 гаруй төрлийн яст мэлхий амьдардаг. Яст мэлхий бол маш тэвчээртэй, амь бөхтэй амьтан юм. Тэдний дархлааны систем нь төрөл бүрийн халдвартай сайн тэмцэж, гэмтэл шарх нь маш хурдан эдгэрдэг байна. Бас тэд удаан хугацаагаар өл хоолгүй байсан ч сульдаж доройтдоггүй нь хачирхалтай.
Бас нэг сонирхолтой зүйл нь: яст мэлхий зүрхний цохилтоо зогсоож, хэрэгтэй үед ажиллагаанд оруулж чаддаг. Зүрхээ зогсоосон яст мэлхий огт хөдөлдөггүй байна.
Эдгээр амьтад манай гараг дээр бараг 220 сая жил ямар ч өөрчлөлтгүйгээр амьдарч ирсэн болохыг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Бүр үлэг гүрвэл бий болохоос өмнө яст мэлхий үүссэн гэсэн таамаглал ч байдаг. Тэд огт өөрчлөгддөггүй, хувьсдаггүй нь амьд организмын хувьд хачирхалтай үзэгдэл юм. Байгаль эх үнэхээр сайн ажилласан мэт санагдана. Иймээс тэд ямар ч нөхцөлд зохицож олон жил амьдрах чадвартай байдаг байх.
Удаан болхи ч хүнд гэм хоргүй амьтан. Түүнд бусдыг хазах ч шүд байдаггүй. Гэтэл гэрийн эзэд түүнийг шувуу загасны адил халамжлах ёстой гэдгийг мартчихдаг. Юуны өмнө яст мэлхий хүйтэн цустай амьтан гэдгийг сана.
Тэд бас өвлийн улиралд буюу хүйтэнд яснаасаа дургүй гэж хэлж болно. Усны яст мэлхий тэжээж эхлэх гэж байгаа хүмүүс нэлээд зүйлийг анхаарахад илүүдэхгүй. Аквариум дотроо хуурай шороотой байх хэрэгтэй. Энэ нь усны түвшинээс дээш гарсан чулүу ногоон ургамал байж болно. Тэгээд мэлхий дуртай үедээ уснаасаа гарч хуурай газар байна гэсэн үг. Мөн усны температур хамгийн чухал. Өдөр нь 27-30 хэмийн халуун харин шөнө нь усны темпаратур нь 21 хэмээс доошгүй байна. Мөн өдөр дээрээс нь гэрлээр шарж өгөх хэрэгтэй. Гэрлээ дэндүү ойрхоноос шарж болохгүй. Дулааныг тогтмол байгаа эсэхийг шалгах термометртэй байх хэрэгтэй.
Хамгийн чухал нь усыг өдөр бүр солих. Том аквариумтай усны бохирдох нь бага бол 2-3 хоногт нэг удаа солино. Усны мэлхий өөрөө уснаасаа уудаг учраас ялгадастай бохир ус уусан үед амархан өвддөг. Мөн бохир усанд хийсэн хоолноос болж өвддөг тул хоолыг нь аль болох цэвэрхэн устай байх үед өдөрт 1 өгөхөд хангалттай.
Хуурай газрын мэлхийг тэжээхдээ хамгийн гол анхаарах зүйл нь түүнд зориулсан тусгай шилэн хорготой байх нь нийцтэй. Шилэн дотроо зөөлөн торгон элс дэвсч өгөөд, 28-30 градусын дулаан орчин бүрдүүлбэл сайн. Хэрвээ даарвал хоолоо идэхгүй болдог. Тэгээд ч яст мэлхий дулааны улиралд идэвхжиж, намар эрч хүч нь саардаг. Өвөл болохоор нойр нь ихэсч ичдэг тул түүнийг сэрээх гэж яарсаны хэрэггүй. Зуны цагт наранд аль болох их байлгаж, өвс ногоон дээгүүр гүйлгэж байх нь чухал аж. Түүнийг хааяа угааж болно.
By: Хашир Анжигай ингэж хэлэв Блог


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов6 цаг 43 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 55 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ9 цагийн өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.