М.Билэгсайхан: Аялагчид хурдан очих биш аюулгүй, цэвэр байдлыг чухалчилж байна


5-р сарын 27
7 цаг 29 минут

Б.ДАРЬСҮРЭН

 Аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлын талаар Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Хүнс худалдаа, маркетингийн тэнхимийн багш, доктор, дэд профессор М.Билэгсайхантай ярилцлаа.

 

-Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ямар давуу болон сул тал ажиглагдаж байна вэ?

-“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. Манай зарим амралтын газрууд аялагч, жуулчдынхаа буудалладаг газрын дэргэд бие засах газраа байрлуулдаг. Бохирдол, тав тух гээд хурцаар яригдах асуудал мөн. Яагаад гэвэл амарч, сэтгэл санаагаа сэргээж, стрессээ тайлах гэж очиж байгаа. Нэг ёсондоо бяр суух гэж байна гэсэн үг.

Аялал, жуулчлал мөнгөний болон нийгмийн төлөө байдаг. Монголын энэ салбар боломжийн хөгжиж байтал цар тахал гээд зогсонги байдалд орсон. Нэг нийлүүлэгч, зах зээлтэй бизнес дампуурдаг. Жуулчид, амрагч нар очихгүй бол ААН-үүд хаалгаа барихаас өөр аргагүй болно.

Харин эерэгээр яривал үзэсгэлэнт байгалиар гадныхны нүдийг хужирладаг. Сүүлийн хоёр жил унтаа байдалд байсан. Энэ жил хаашаа явах. Хэрхэн аялах вэ гээд төлөвлөөд сууж байгаа.

-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Аялалын салбарт нисэх буудлаас эхлээд, такси, автобус, троллейбус, зочлох үйлчилгээ гээд бүгд тооцогдоно. Энэ бүгдийг л хөгжүүлэх шаардлагатай. Стандартад нийцсэн такси байхгүй учраас жуулчид дээрэмдүүлэх, бусад гэмт хэргийн хохирогч болж байна. Нийтийн тээвэр гэхэд гадаадын иргэн байтугай, бид өөрсдөө зорчиход ямар хүндрэлтэйг бүгд мэднэ дээ.

Энэ зун Дарханы замыг засварлаж дууссан бол хойд хөршөөс олон тооны жуулчин ирэх байсан. Ер нь автозамын тендер зарлахдаа 200 киллометр тутамд автобусны зогсоол, кофешоп, ресторан, ариун цэврийн газрыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Ингэж байж л эхний шалгалтаа давна. Дээрх ажлуудыг аймаг, сум хийж чадахгүй. Зээл, тусламжаар хийх үедээ л үүнийгээ тусгаад өгөх ёстой байгаа юм. 2015 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум руу явах замыг шинэчилсэн. Гадаад, дотоодгүй тийшээ шуурч байсан учраас Хатгалын “шок” гэж тухайн үеийг нэрлэсэн байдаг.

COVID-19-оос өмнө А цэгээс Б цэг хүртэл хурдан очихыг чухалчилдаг байсан. Харин одоо яаж аюулгүй, эрүүл цэвэр явах вэ гэдэгт анхаарцгааж байна. Цэвэрхэн “00”-оос эхлээд, ор дэрний асуудал орж ирж байгаа. Өөрөө хэлбэл эдгээр нь гадныхныг зөв чиглүүлэх “луужин” юм.

 Аялагч, жуулчин гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй болов уу. Аялагч гэхээр дотооддоо зугаалж яваа иргэд. Жуулчин гэдэг нь улс хооронд дамжин өнгөрч байгаа хүмүүс. Тэгэхээр эхлээд аялагчдынхаа тав тухыг хангаад, дараа нь жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ хангах ёстой. Үгүй бол шууд жуулчид гээд явбал өрөөсгөл.

Бид идэх хоол, амьдрах гэр оронгүй бол хэн ч биш болно. Үүнтэй адилхан жуулчдад тав тухтай буудал, аюулгүй хоол хүнсний асуудал нэн чухал.

Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын иргэд манайх руу визгүй зорчихоор болсон. Үүн дээр манайх хариу бодлого баримтлах шаардлагатай. БНСУ-ын хувьд таваас дээш гишүүнтэй группыг визгүй зорчуулдаг. Өөрөөр хэлбэл аялал, жуулчлалын салбартаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байна гэсэн ойлголт юм. Бас манайд шууд нислэг давуу тал болно. Жишээлбэл, “Хөх хот-Мөрөн” чиглэл. Мөрөнд бууж, Хөвсгөл далайг үзчихээд, буцах боломжтой.

-BUSAN руу нисэхэд 780000 төгрөг, Улаанбаатараас Баян-Өлгий рүү нисэхэд 948000 төгрөг байна хэмээн иргэд цахим орчинд шүүмжилж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудад бензин нь хямдхан, нислэг нь олон болохоор зах зээлийнхээ эерэг байдлыг хараад, хямд үнэтэй байдаг. Зарим улсуудад онгоцоороо 200-аас дээш зорчигч тээвэрлэвэл 6000 долларын нэмэгдэл цалин олгох бодлого баримталдаг. Тэгэхээр тээвэрлэгч байгууллага нь зочид буудлуудтай холбоотой ажиллаж эхэлдэг л дээ.

Манай дотоодын нислэг яагаад өндөр тарифтай байдаг вэ гэхээр түлш, сэлбэг зэрэг нь бүгд импортынх. Иргэд автобензинээ өндөр үнээр авдагтай адил.

-Аялал, жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутнууд, ажиллах хүн хүч хангалттай байдаг уу?

- Энэ чиглэлээр суралцах оюутнуудын тоо эрс буурсан. Тэр хэмжээгээр ажиллах хүчин хомсдоод байна. Суралцагчдын тоог нэмэхийн тулд наад зах нь тэтгэлэгт хөтөлбөр зарлах хэрэгтэй. Мөн сүүлийн хоёр жилд толгойтой бүхэн нь аялал жуулчлал дампуурлаа гэж ярьсан. Ингэхээр хэн энд ажиллах вэ. Амралтын газар, жуулчны баазууд хаалгаа барьсан. Энэ зун байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна3 цаг 35 минутын өмнөТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө3 цаг 39 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо3 цаг 45 минутын өмнөМонгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол5 цаг 6 минутын өмнөТөрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв5 цаг 16 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм5 цаг 22 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв5 цаг 25 минутын өмнөС.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн5 цаг 28 минутын өмнөИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан5 цаг 31 минутын өмнөӨвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр6 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан6 цаг 39 минутын өмнө“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.