Бодлогоо таниулаагүй цагт боломжоо алдсаар байх нь


6-р сарын 6
8 цаг 41 минут

 

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”  ЦААСНААС “БУУЛАА”. ГЭХДЭЭ…

 

 

 

2019-2021 онд дэлхий даяар цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралд өртсөн. Харин энэ хүнд жилүүдэд Монгол Улс Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрийн ширээний ард сууж, Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх, Дубайн гэрээг цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах, гүний уурхай олборлолт эхлэх хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч хариуцах зэрэг саналыг тавьсаар байлаа.

Хөрөнгө оруулагч талын зүгээс эхлээд “эвэртэй туулай” харах мэт хүлээн авсан ч хоёр жил хэлэлцээр явагдсаны эцэст Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар, ард иргэдтэйгээ нэгдмэл байр суурьтай, нэг ойлголттой байж чадсанаар хөрөнгө оруулагч талд харилцан ашигтай байх хувилбарт санал нэгдсэн.

2009 онд эхэлсэн төсөл 13 жилийн дараа баялгийн эздэд үр ашигтай байх хувилбараар шийдэгдсэн гэдгийг бид Засгийн газрын бэлтгэсэн нэвтрүүлгээс хэдэн өдрийн турш үзэж байна. Хэдийгээр зорилтот нэвтрүүлэг ч гэлээ хоёр тал харилцан ойлголцсоноор Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж, төсөвт оруулах үр өгөөж гурав дахин нэмэгдэх, жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 700 орчим тэрбум төгрөг төлөх урьчилсан тооцоо гараад байгаа. Мөн жил бүр 120 сая гаруй ам.доллараар худалдаж авдаг эрчим хүчээ Монголоос авахаар гэрээ хийсэн гээд Оюутолгой төслөөс хүртэх үр өгөөж тодорхой болсон учраас энэ бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын түүхэнд тэмдэглэн үлдэх ажил мөнөөс мөн.

Тус уурхайд ажиллаж буй 12 мянган ажилтны 95 хувь нь монголчууд, ханган нийлүүлэгчээр олон арван компани ажиллаж, татвар, хураамж нь  төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлж нийт экспортын 15 хувийг бүрдүүлдэг гээд Оюутолгойн төсөл өнөөдөр ч үр өгөөжөө өгч байгааг онцлох нь зүй. Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Оюутолгой  болон уул уурхайн төслүүд ямар үнэ цэнтэй болохыг ч монгол хүн бүр мэдэрсэн. Оюутолгойн хэлэлцээрийг амжилттай хийж чадсан нь Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд саяхан Өмнөговь аймагт ажиллаж, Оюутолгой төслийг түшиглэн Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөний санамж бичигт хөрөнгө оруулагч талтай гарын үсэг зурах ёслолд оролцсон. Ханбогд суманд Оюутолгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын нэг.

Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” говь нутагт хэрэгжиж эхэллээ. Гэхдээ…

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-Д ӨМНИЙН ГОВИЙГ ХОТ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛСНИЙГ НУТГИЙН ИРГЭД МЭДЭХ ҮҮ

 

 

Шинэ сэргэлтийн бодлого бол эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого. Үр дүнд нь эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө гэж Засгийн газар, УИХ үзсэн юм.

Ерөнхий сайд Өмнөговь аймагт саяхан ажиллахдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын туссан Өмнөговь аймгийг Улсын чанартай хот болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх түүхэн ажлын эхлэлийг тавилаа хэмээн онцолсон ч өөр нэг ажлыг эргэн харах ёстой хэмээн үзэж түдгэлзүүлчихээд ирсэн.

Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны төлөвлөгөөнд туссанаар өмнөговьчууд ирээдүйд улсын чанартай том хотын иргэд болно. Хот гэхээр хүн амын төвлөрөл, худалдаа үйлчилгээ, дэд бүтцийн хөгжил гээд асуудлууд ар араасаа ундарна. Цаашдаа тус аймагт томоохон бүтээн байгуулалтууд өрнөж, олон улсын чанартай автозам, боомт гэдэг амин чухал болох нь тодорхой. Гэхдээ энэ удаад Ерөнхий сайд өмнөговьчуудын хүсэлтээр Цагаандэл Уул боомтын бүтээн байгуулалт, автозамын барилгын ажлыг хойшлууллаа.

Өмнөговь аймгийг худалдаа үйлчилгээний төвлөрсөн томоохон бүс болж хөгжихөд Цагаандэл Уул боомт хамгийн дөт боломжит хувилбар байх.  Тийм ч учраас Цагаандэл Уул боомтыг Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн нэг төслөөр онцолж, эдийн засгийн хувьд ашигтай төсөл гэдгийг бүх шатандаа хүлээн зөвшөөрдөг.

Шинэ сэргэлт бодлогын зургаан зорилтын хамгийн эхэнд боомтын сэргэлт хэмээн  Засгийн газраас  онцолж, Монгол Улс боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй гэдгийг Ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс хэлж байлаа.  
Энэ зорилгын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд дэвшүүлсэн гэж байлаа. Дэлхий даяар эдийн засаг хүндэрсэн энэ үед бидний хүссэнээр 14 боомтын бүтээн байгуулалт нэгэн зэрэг өрнөх боломжгүй. Бас улсын төсвөөр энэ ажлыг ч хийх чадамж одоогоор манай улсад алга. Гэхдээ 6 боомтыг автозамаар холбох төслийн хөрөнгийн асуудал шийдэгдсэн гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамны сайд хэлж байсан. Үүний нэг нь Цагаандэл Уул боомтыг автозамаар холбох төсөл. Засгийн газраас 2019 онд концессоор Цагаандэл Уул боомт хүртэлх 270 км автозамын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл “Ундрах говь” компанид олгосон ч нутгийн иргэд эсэргүүцсэн учраас зогсчихсон.
Учир нь, автозам ашиглалтад орвол ойр орчмын уурхайнууд амилна гэх тайлбар өгч байгаа юм. Гэхдээ аль суманд, чухам ямар уурхай амилах талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй. Нутгийн иргэд ойр орчмын 6 сумын нутагт 70 орчим лиценз байгаа гэдэг баримт хэлдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ тухай тодруулахад сум бүрээр лицензийн нарийвчилсан судалгааг хийж байгаа.

Уул уурхайн хайгуулын лицензийг нээлттэй, ил тод олгохоор дүрэм журмаа шинэчлэх явцдаа 21 аймгаар явж орон нутгийн удирдлагууд иргэдтэй уулзсан. Хайгуулын лиценз бол байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл харьцангуй бага. Харин ашиглалтын лицензийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр хатуу шаардлага тавина. Хуулийн төсөлд ашиглалтын А лиценз олгохын өмнө хаалтын төлөвлөгөөг бүрэн баталгаажуулах шаардлага тавьсан. Нөхөн сэргээх хүртэлх бүх эрсдлээ даах нөөц л орд болно. Харин нөхөн сэргээлтийн ажлаа гүйцэтгэх чадамжгүй, байгаль орчин, нийгэм, засаглалын ачаа үүргээ даах чадваргүй төслүүд уурхай болох боломжгүй гэсэн хариулт өгдөг. Ямар ч байсан Хүрмэн, Номгон, Ханхонгор сумын нутгийн уур уурхайн лицензийн мэдээллийг Ашигт малтмалын газраас нарийвчилж гаргахаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, дотооддоо мэдээллээ нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрч чадаагүйгээс Цагаандэл Уул боомт болон түүнд хүрэх автозамын бүтээн байгуулалтын ажил саатсан. Мэдээж дэлхий нийтээр байгаль орчин, иргэдийн амьдрах зохистой орчны асуудал нэгт тавигдаж байгаа учраас нутгийн иргэдийн зүгээс тавьж буй шаардлагыг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ Засгийн газар хөгжлийн бодлогоо алсын хараатай боловсруулж, УИХ-аар батлуулсан гэдэгт итгэе. Өмнөговь бол бүх талаараа Улсын чанартай хот болох хамгийн чадамжтай аймаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харамсалтай нь орон нутгийн иргэдийн зүгээс Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоо бүрэн ашиглаж чадаагүй байж, гуравдахь боомт байгуулах талаар хөндсөн хэмээн Засгийн газрын буруутгаж байгаа нь үнэн.

Ерөнхий сайдын зүгээс Шинэ сэргэлтийн бодлогод туссан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Засгийн газартайгаа орон нутаг нэгдмэл байр суурьтай байх ёстойг анхааруулж, малчидтай холбоотой асуудлыг шийдвэрлэж болно. Гэхдээ цаана нь өөр ашиг сонирхол, улс төр байгаа бол Монгол Улс бүтээн байгуулалтаа газар нутагтаа хэнээс ч хамааралгүй, хуулийн хүрээнд хийнэ гэдэг байр суурь илэрхийлдэг. Экспортын орлогыг нэмэгдүүлэхийн тулд одоо байгаа ордууд дээрээ л түшиглэхээс өөр гарц байхгүй энэ үед дэд бүтцийн ажлаа эрчимтэй явуулж байж байгаль орчноо хамгаалж, хүн ардынхаа амьжиргааг тэтгэнэ гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болсон гэдэг.

Тиймээс ч дээрх асуудалтай холбоотой төрийн байгууллагууд болон орон нутгийн удирдлага, ард иргэдийн төлөөллийг оролцуулж “Өмнийн говийн хөгжлийн зөвлөл”-ийг байгуулж, хамтын шийдвэр гаргахаар шийдвэрлэсэн. Мөн хайгуулын лиценз олгох ажлыг ч хойшлуулсан.

 АВТОЗАМ БОЛ ЗӨВХӨН УУЛ УУРХАЙД ЗОРИУЛСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БИШ

 

 

 

 

 

Цагаандэл Уул боомтын хувьд экспорт, импортын шинэ гарц, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж хоёр улсын байнгын ажиллагаатай жишиг боомт байгуулахаар 2019 онд бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зуржээ.

Цар тахлаас үүдэн байнгын ажиллагаатай, олон улсын жишигт нийцсэн боомт ямар чухал ач холбогдолтой болохыг бид мэдэрсэн. Өнөөдөр импортын барааны дийлэнх хувийг Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авдгаас үүдэж, үнийн өсөлт, барааны хомсдолд өртөж, иргэдийн амьжиргаанд ч нөлөөлсөн хэвээр байна.  Гэхдээ боомт байгуулна гэдэг хүссэн газартаа хийдэг ажил биш. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, шийдвэр гарч байж ажил хэрэг болдог.

Гол нь багагүй хөрөнгө оруулалт шаарддаг боомт, автозамын бүтээн байгуулалтын төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломжгүй учраас Ерөнхий сайдын хэлснээр хувийн хэвшилдээ түшиглэж, бодлогоор дэмжиж байж ажил нь урагшилна. Гэвч энэ удаад дотоодын үл ойлголцлоос болоод ямартай ч эхний ээлжинд хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн боомт, түүнд хүрэх автозамын бүтээн байгуулалтын томоохон төслийн нэг саатаад байна. Автозам бол зөвхөн уул уурхайд зориулсан бүтээн байгуулалт биш.

Оюутолгой төслийг онцлон дурдахын учир нь бид гадаадын хөрөнгө оруулагч нартай харилцан ашигтай хамтын хэлэлцээр хийж чадсан шигээ дотооддоо хэл амаа ойлголцоод эдийн засгийн ашигтай төслүүдээ хөдөлгөхөөс өөр гарц үгүй.

Гэхдээ судалгаатай, өгөөжтэй, үр ашигтай, ирээдүйд чиглэсэн төслүүдээ хөдөлгөж байж, эдийн засгийн чадамж, иргэдийн амжиргаа, хөрөнгө оруулалтаа сайжруулна. Засгийн газрын хувьд зорилго зорилт, төсөл хөтөлбөрүүдийнхээ ач холбогдлыг иргэдэд ойлгуулах, дотооддоо ойлголцох, хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтыг үр ашигтай төсөлд оруулах зэрэг нь эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэхэд чухал алхам болоод байгааг өнгөрсөн өдрүүдэд иргэд, малчдын зүгээс хийсэн тайван жагсаал ч анхаарууллаа.

Дэлхий нийтээр цар тахлын дараа геополитикийн томоохон сорилттой тулгарлаа. Харин бид дотооддоо учраа ололцохгүй толхилцсон хэвээр байна .

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



122.12.312.21Зочин   • 2022, 6 сарын 6. 16 цаг 57 минут

Тэрэлж хамт явах хүүхнүүд бнуу

66.231.215.55Зочин   • 2022, 6 сарын 6. 14 цаг 04 минут

bichigtiin boomtiig hugjvvleed uguuch guij bn

45.268.179.01Зочин   • 2022, 6 сарын 6. 13 цаг 01 минут

ОЮУТОЛГОЙ ТАВАНТОЛГОЙ ХАРМАГТАЙ ГЭЭД БИДЭНД ГАРГАХ БАЯЛАГ УГ НЬ ИХ ДААНЧ СЭТГЭЛГҮЙ ХЭДХЭН АВИЛГАЧИД Л ДЭЭГҮҮРЭЭ ХУВААЖ ИДЭЖ БАЯЛГИЙН ТЭГШ БУС ХУВИАРЛАЛТЫГ ХИЙЖ БАЙГАА НЬ АЛДАА БҮХ ЗҮЙЛЭЭ УГ НЬ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХИЙВЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

202.00.290.202Зочин   • 2022, 6 сарын 6. 12 цаг 39 минут

Боомтын сэргэлт гээд овоо хөөрхөн ярьж яваад л хэдхэн малчдаас айгаад түдгэлзүүлж байдаг төрд толгой гэж байна уу нийт ард түмний эрх ашгаа урдаа тавимаар юмдаа

78.001.021.19анар   • 2022, 6 сарын 6. 12 цаг 05 минут

Хэдэн малчиддаа нөхөн олговрыг нь өгөөд энэ төслөө яьуулсан нь дээр бхаа малчдад ч бас хэцүү л бгаа төрсөн газар гэдэг хүйн холбоотой шүү

64.212.221.11mahian zarna   • 2022, 6 сарын 6. 11 цаг 47 минут

aylaliin suuliin uyiin maihan zarna 88627881

66.201.198.22HANDGAI   • 2022, 6 сарын 6. 11 цаг 05 минут

нүүрснээс өөр ** шидгүй бид нүүрсээ л гаргамаар байнашдээ төмөр зам ч байхгүй төмөр зам орхыг хүлээвэл бид мөдгүй тэгэхээр боомтоо нээгээд эдийн засгаа сэргээмээр байна таван малчинд дарлуулна ч гэж юу байхав

202.21.124.134Зочин   • 2022, 6 сарын 6. 10 цаг 56 минут

Oiriin hugatsaand nuursee ali boloh ih hemjeegeer gargah l heregtei. Yamar bolomj baina ter bugdiig ashiglah ystoi. Yvaandaa nuurs yu ch bish bolj huwirna shuu.

202.21.124.134Зочин   • 2022, 6 сарын 6. 10 цаг 51 минут

Mongol mandana

66.178.214.31Зочин   • 2022, 6 сарын 6. 10 цаг 34 минут

Пизданууд мөнгөний үнэр авчихсан шантаажаа л хийж байгаа биз шууд ажлаа хийгээд явах хэрэгтэй

192.82.67.126Зочин   • 2022, 6 сарын 6. 10 цаг 02 минут

Энийг бичээд байгаа хужаагийн эрлийз хол очиж хуцна уу. Дэмжээд байгаанууд нь бас хамт зайлаарай.

202.21.124.134Зочин   • 2022, 6 сарын 6. 10 цаг 15 минут

Жаахан эдийн засгийн мэдлэгтэй бнуу ном үз

45.201.212.33Зочин   • 2022, 6 сарын 6. 10 цаг 02 минут

Ene uls butehgui ee

75.101.201.00Зочин   • 2022, 6 сарын 6. 9 цаг 55 минут

Ждүчин энхболд хамаг хэргийн эзэн шүү Иргэд энэ нхөрийг сайн харж бх хэрэгтэй

101.21.118.31Зочин   • 2022, 6 сарын 6. 9 цаг 45 минут

Цагаандэл бол яахав тэр нарансэвстэйн боомт бол яагаад ч болохгүй их говийн дархан цаазтай газар шүүдээ

66.121.131.12Зочин   • 2022, 6 сарын 6. 9 цаг 38 минут

Stop

66.181.161.76Зочин   • 2022, 6 сарын 6. 9 цаг 30 минут

Энэ эсэргүүцээд байгаа малчид чинь юугаа мэдэх вэ. Эрх ашиг харсан ганц хоёр улс төрчдийн л гар хөл болж бгаа шүүдээ. Малчид аваачиж шантаачлахдаа гаргуун нэг л гар бгаашдээ наана чинь

68.20.120.21Зочин   • 2022, 6 сарын 6. 9 цаг 07 минут

Tolgoi bnuu ene ulsad

75.001.21.211Зочин   • 2022, 6 сарын 6. 9 цаг 01 минут

Наранбаатар гишүүн лав дэмжиж байсан сүүлдээ попроод эсрэг дуугараад бнлэн маш том эрх ашиг байгаа биз. Тэнд байгаа хэдэн малчинаас илүү нийт монголын эрх ашиг гурван сая иргэдийн амьдрал чухалшүү.

121.11.320.12Зочин   • 2022, 6 сарын 6. 9 цаг 00 минут

Төр төмөр нүүрээ гаргаад л шууд хийгээчээ ямар уурхай ухах гэж бгаа биш сайхан зам тавиад өгий гэж бхад шантааж хийж бж бдаг малчдыг өөр газарт нүүлгэх хэрэгтэй

103.57.92.128Зочин   • 2022, 6 сарын 6. 8 цаг 59 минут

Алцганасан улс төрчдөөс болоод гаргасан шийдвэртээ үнэнч бус байгаагаас болж эдийн засаг улам унтарч бн



Шинэ мэдээ

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.