Элон Маскийн Старлинк үйлчилгээнд сард 110 доллар төлнө


6-р сарын 9
8 цаг 10 минут

Цахилгаан машины “Tesla” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Элон Маскийн “SpaceX” компани сансрын интернэтийн Старлинк  үйлчилгээгээ Монголд  нэвтрүүлэх гэж байсан ч том эрх мэдэлтэн хувийн компаниараа дамжуулна гэснээс үүдэн  тус үйлчилгээг цуцалжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархав. Тэгвэл ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “SpaceX” компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гвинн Шотвеллтэй онлайнаар уулзжээ. Энэ үеэр Гвинн Шотвелл “Монголын хувьд газар нутаг томтой учраас хэд хэдэн газрын станц барих шаардлагатай. Газрын станц барих байршил бүрт шилэн кабелийн болон интернэтийн холболт гаргаж өгөх шаардлагатай. Үүнд багагүй хугацаа хэрэгтэй” гэж хэлжээ. Харин ЦХХХЯ-наас “Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов.

 Старлинк өөрийн албан ёсны хуудастаа манай улсыг цэнхэрээр будан "Манай үйлчилгээ нэвтрэх дараагийн орон" гэж зарласан юм. Тодруулбал, Монгол Улсад 2023 он гэхэд үйлчилгээгээ нэвтрүүлнэ гэж бичсэн байна. Ингэснээр дэд бүтцээс үл хамааран Монгол орны өнцөг булан бүрт өндөр хурдаар интернэтэд холбогдох боломж нээгдэх юм. Үүнтэй холбогдуулан Старлинк үйлчилгээний талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

 

СТАРЛИНК 2000 ХИЙМЭЛ ДАГУУЛААР 32 ОРОНД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

 

Старлинк хиймэл дагуулын интернэт үйлчилгээ  14 хоногийн өмнө Африк тивийн зах зээлд нэвтрэх эрхээ анх удаа авлаа. Элон Маск твиттер хуудастаа Нигери, Мозамбик улсын эрх баригчид Старлинк компанид үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгосныг мэдээлсэн юм. Мөн Зүүн Өмнөд Азийн бүс нутагт Филиппин улсын Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах анхны зөвшөөрлийг нь өгчээ. Старлинк компани  үйл ажиллагаагаа өргөжүүлж, өнгөрсөн гуравдугаар сард Филиппин улсад хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ нээсэн нь Зүүн өмнөд Ази руу чиглэсэн шинэ зах зээл байсан юм. Гэхдээ Нигери, Мозамбик, Филиппин улсын хувьд Старлинкийн гол сул тал нь өндөр өртөг зардал болохыг мэргэжилтнүүд онцолжээ. Филиппинийн 110 сая хүн амын 67 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон байдаг. Иргэд нь олон аралд тархаж амьдардаг энэ улсын хувьд хиймэл дагуулын интернэт үйлчилгээ чухалд тооцогдож байна.

Старлинк одоогоор Австрали, АНУ, Канад, Их Британи, Франц, Герман, Австри, Австрали, Шинэ Зеланд, Европын холбооны орнууд гэсэн дэлхийн 30 гаруй улсад интернэт үйлчилгээ явуулах зөвшөөрөл аваад байна. Урьдчилсан захиалга өгсөн улсад Итали, Польш, Испани, Чили багтаж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Старлинк компани 2388 хиймэл дагуулаар 32 оронд үйлчилгээ үзүүлж байна. Дэлхий даяар нийтдээ 400 мянга орчим хүн, байгууллага Старлинкийн үйлчилгээг ашиглаж байгаа гэсэн мэдээлэл бий. Дэлхийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэхэд хамгийн багадаа 10 мянган хиймэл дагуул хэрэгтэй гэсэн тооцооллыг гаргажээ.

 

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИНД 1.8 САЯ ГАРУЙ ТӨГРӨГ  ТӨЛНӨ

 

Cnet.com цахимын мэдээлснээр бид үйлчилгээ авах хүсэлт гаргаад барьцаа болгож 99 ам.доллар буюу 309 мянга орчим төгрөг төлнө. Үүний дараагаар ээлжээ хүлээнэ. Старлинк компани  зарим урьдчилсан захиалгыг биелүүлэхэд зургаан сарын хугацаа шаардлагатай гэж мэдээлж байсан өдгөө “Зарим бүс нутагт 2023 онд үйлчилгээ нэвтэрч амжихгүй бололтой” гэсэн байна. Тус үйлчилгээнд бид сар бүр 99 ам.доллар буюу  одоогийн долларын ханшаар 300 гаруй мянган төгрөг төлнө. Үүн дээр нэмэлт татвар, хураамж, гэрт суурилуулах хиймэл дагуулын хүлээн авагч, таваг авахаар бол 499 ам.доллар буюу 1.5 сая гаруй төгрөг зарцуулахаар тооцоолж байв.

Гэвч тус компаниас гуравдугаар сард үйлчилгээний үнэ сард 110 ам.доллар буюу 343 мянган төгрөг, тоног төхөөрөмжийн урьдчилгааг 599 ам.доллар буюу 1.8 сая гаруй төгрөг болгон нэмэгдүүлснээ зарлав.

 

2025 ОНООС ЖИЛД 30 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛНО

 

Энэ төсөл 2015 онд эхэлсэн ч хиймэл дагуулыг 2018 онд анх хөөргөж, үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн “SpaceX” компани Старлинк төслийг хэрэгжүүлэхэд хамгийн багадаа 10 тэрбум ам.доллар зарцуулсан байна. 2025 оноос жилд 30 тэрбум ам.долларын орлоготой ажиллана гэж тооцоолж байгаа юм. Хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээнийхээ давуу талын талаар www.starlink.com цахимд “Ихэнх байршилд хамгийн багадаа 20 метр секунд хурдтай байхын сацуу цахим тоглоом, онлайн дуудлагаас эхлээд хиймэл дагуулын интернэтийн хэзээ ч олгож байгаагүй өндөр хурдны дата үйлчилгээг үзүүлнэ. Шилэн кабелиас илүү их хурдаар мэдээллийг олон хүн, олон бүс нутагт цахимаар илгээнэ. Өнөөдрийн байдлаар хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ  нь нэг хиймэл дагуулаар 35 мянган км зайд тойрон эргэлддэг. Харин Старлинк нь олон хиймэл дагуулаар  550 км-ийн зайд тойрон эргэлдэж, дэлхийг бүхэлд нь хамарна. Интернэтийн холболт хийхэд хүндрэлтэй бүс нутагт манай үйлчилгээ яг тохирно” гэж бичжээ.

Учир нь старлинк үйлчилгээг ашиглахын тулд бид дохио хүлээн аваад чиглүүлэгч рүү дамжуулах жижиг сансрын хүлээн авагч таваг / satellite dish/-тай байхад болно. Энэ төхөөрөмжийг дээвэрт, хашаандаа эсвэл гэрийнхээ гадаа байрлуулах гэсэн олон сонголттой. Андройд болон I phone гар утсанд зориулсан хэрэгчдэд хүлээн авагчийг байршуулах хамгийн тохиромжтой байршлийг зааж өгч, зөвлөх утасны аплликейшн хүртэл бий. Старлинк үйлчилгээ манай улсад нэвтэрвэл бид нэг секундэд 50-150 мегабаттын хурдтайгаар бичлэг татаж авна.

 

СТАРЛИНК 5G СҮЛЖЭЭ НЭВТРҮҮЛЭХ ЗАРДЛЫГ ХЭМНЭНЭ

 

Манай улсын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлого батлагдаж гарсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Amazon, Telstra компанид Монгол Улсад үйлчилгээгээ үзүүлэх боломж бүрдсэн юм.

Дэлхийн хиймэл дагуулын сүлжээ LEO буюу нам орбит, MEO буюу дунд орбит, GEO буюу геосинхрон гэсэн гурван түвшинд хуваагддаг юм байна. GEO-гийн өргөн хэрэглээ нь телевизийн үйлчилгээ үзүүлдэг бол дэлхийн гадаргаас 18 мянган км өндөрт байрлах MEO-гийн өргөн хэрэглээ нь GPS юм. Харин LEO буюу нам орбитын хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас 500-1500 километрийн зайтай байрладаг.

Нам орбит дээр олон компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Старлинкаас гадна Канадын "Telstra", Английн "Oneweb" компани энэ төрлийн үйлчилгээг үзүүлэхээр хиймэл дагуулаа хөөргөчихсөн байгаа юм.  Манай улс 5G сүлжээг 2023 онд нэвтрүүлэх бодлогын чиглэл ЦХХХЯ-аас гарсан. Энэ хүрээнд Мобиком, Юнител, Скайтел, ЖиМобайл, ОНДО гэсэн таван оператор компани ирэх жилээс 5G сүлжээ байгуулаад эхэлнэ. 5G сүлжээний онцлог нь станцуудыг илүү ойрхон зайтай байршуулах хэрэгтэй болдог. Нэг суманд 5-6, Улаанбаатарт байшин бүрийн орой дээр антен суурилуулах шаардлагатай болох тул шилэн кабелиар холбоход өндөр зардал гарна. Харин нам орбитын хиймэл дагуул 5G сүлжээний антенуудыг хооронд нь холбох сүлжээг сансраас холбох боломжийг олгох юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.