Эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах бодлого хүнсний ногоонд үгүйлэгдэв


6-р сарын 13
7 цаг 19 минут

Ц.МЯГМАРБАЯР

 Өнгөрсөн зун хүнсний ногоо тариалдаг Сэлэнгийн бүс нутаг цаг агаараас шалтгаалж 900 орчим га талбай үерт автсанаас ургац алдсан гэдэг. Ялангуяа луувангийн тариалтад. Тиймээс эрэлтээ дагаж энэ хавар ийнхүү лууван, байцаа, манжингийн үнэ өмнөх оноос огцом өсөөд байгаа гэдгийг тариаланчид болон салбарынхан хэлж байна. Мөн урд хил хаасанаас нарийн ногооны үнэ эрс өссөн. Тэгвэл дотоодоос хангадаг төмс, лууван байцааны үнэ нэмэгдэх, эрэлт ихсэнэ гэдэг нь өнгөрсөн зун ургац алдсан түүнчлэн хөргүүр, зоорьны хүрэлцээ муу байгаатай холбоотой гэдгийг салбар яам, мэргэжлийнхэн тооцоолсон л байх учиртай.

Ийнхүү бидний хүнсэндээ өргөн хэрэглэгддэг байцаа, лууван, манжин, төмсний үнэ  томоохон зах, худалдааны төвүүд гээд хаа сайгүй нэмэгдсэнд олон нийт бухимдаж  байна. 13-р хороололд байрлах “Натур” захад луувангийн нэг кг бүрийн үнэ 4500-5000 төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх оноос 2600 орчим төгрөгөөр, хүрэн манжин 2900 төгрөгөөр нэмэгдэж 5900, төмс 940 төгрөгөөр нэмэгдэж 2000 төгрөгт хүрээд буй. Тодруулбал, луувангийн үнэ энэ оны дөрөвдүгээр сард огцом өсөж өмнөх оноос 2.1 дахин нэмэгдсэнг Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн мэдээллээс харж болно. Учир нь инфляцын өсөлтөд луувангийн үнийн өсөлт  30 орчим хувиар нөлөөлсөн аж.

Өнөөдөр төмсний хэрэглээг 100 хувь харин бусад ногоог 65 хувийг дотоодоосоо хангаж байгаа гэдэг. 2016 онд төмс, хүнсний ногооны үнэ хавартаа 200-500 төгрөгөөр нэмэгдэж ирсэн байдаг. Үүнтэй харьцуулвал энэ удаагийн лууван, төмсний үнийн өсөлт бага гэдгийг салбарын судлаач хэлж байна. Нөгөөтэйгүүр, дотоодод тарилсан ногоо эрүүл ахуйн шаардлага хангасан, илүү амттай, химийн бордоо ашиглаагүй, түүнчлэн 6-9 сар хүртэл ургуулахад өчнөөн зардал, хөдөлмөр шингэхийн зэрэгцээ бүх юмын үнэ нэмэгдсэн үед үнийг нэмэхээс өөр аргагүй гэдгийг Сүхбаатарын талбайд болсон Хүнсний аюулгүй байдал үзэсгэлэнд оролцсон Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ аймгийн тариаланчид ярьж байсан юм. Мөн өнгөрсөн хавар 600 төгрөгийн үнэтэй байсан лууван намар 1000 төгрөг болсон нь ирэх хавар, зун үнэ  нь өснө гэдэг нь тодорхой байсан гэдгийг ч тариаланчид хэлж байв.

 

ЭРЭЛТ, БОРЛУУЛАЛТАД СУУРИЛСАН БОДЛОГО ДУТМАГААС ҮНЭ ӨССӨН

 

2021 онд  11 мянган га талбайд тариалалт хийснээс хамгийн их тариалсан нь лууван. Гэвч  цаг агаарын нөхцлөөс болж ургац алдаж хамгийн бага хурааж авсан ийнхүү хомсдол үүсч үнэ өсөхөд нөлөөлжээ. 

Тэгвэл ургац алдсан, дээр нь хил хаахыг урьдчилж мэдсэн хэрнээ  яагаад эрэлтийг зохицуулж болдоггүй юм бол. Энэ жил хүнсний ногоо тариаланчдад тонн тутамд  100  мянган төгрөгийг нөхөн олгохоор болсон нь сайшаалтай. Гэвч  яагаад энэ олговорыг яг одоо өгч болохгүй гэж. Намар ургац хураах үеэр олгоно гэж ХХААХҮЯ мэдээлж байгаа. Харин одоо бидэнд үнэтэй ногоо идэх л сонголт байна. Түүнчлэн тариаланчид үнээ хөөрөгдөх нэг шалтгаан нь нөгөө л төрийн бодлого үгүйлэгдсээр. Одоогоор манайд ногоо тариалдаг 852 аж ахуйн нэгж, хоршоо 17 мянган өрх байна. Эдгээрийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулж өгөх газар нь ХААХҮЯ. Бодлого дутмагаас хавар үнэтэй байгаа ногоог их хэмжээгээр тариалдаг ч намар нь нийлүүлэлт нь ихсэж үнэ нь буурч тэдэнд ашиггүй болдог. Иймээс л додоодын ногоо тариаланчид өсөж томрохгүй байна. Хөргүүртэй чингэлэгт ногооны зоорийг ирэх намар ашиглалтад оруулах тухай яригдаж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



103.57.92.128Зочин   • 2022, 6 сарын 13. 7 цаг 24 минут

Үнэн



Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 129 удаагийн ддудулагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ1 цаг 13 минутын өмнөЭмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ1 цаг 47 минутын өмнөНагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ2 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно2 цаг 13 минутын өмнөУлсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.10.12-16/10 сар 17. 11:42УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв10 сар 17. 11:34Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов10 сар 17. 11:30УИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя10 сар 17. 11:22Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна10 сар 17. 11:13Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.