Монголын сэтгүүлчдэд Монголд ажиллах эрх зүйн орчин хэрэгтэй байна


6-р сарын 13
10 цаг 40 минут

Монгол Улсад өнөөдөр Катар улсын "Аль Жазийра", БНХАУ-ын "Синьхуа", Жиньминь Жибао сонин, "Хятадын төв радио, телевиз CCTV", Япон Улсын "Асахи Шимбун", "Киодо Цуушин", "Фүжи" телевиз, ОXУ-ын "Mongolnow.com", Aнгли Улсын "Ройтерс", ХБНГУ-ын "bne intelliNews", БНФУ-ын "Agence France Presse", АНУ-ын "Ассошиэйтед пресс", БНСУ-ын "КВ5" телевиз зэрэг нийт 13 хэвлэл, мэдээллийн агентлагийн 21 сурвалжлагч, зураглаач байнгын үйл ажиллагаа явуyлж байгаа аж. Ерөнхий сайд УИХ- УИХ-ын даргад хаяглан ирүүлсэн мэдээлэлдээ “Засгийн газраас гадаадын хэвлэл мэдээллийн байгуyллагын ажилтнуyдын Монгол Улсад ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна”  гэжээ. Тэгвэл өнөөдөр дотоодын 502 хэвлэл мэдээллийн байгууллага бүртгэлтэй байдаг. 2019 оны судалгаагаар 430 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, үүнд 4500 орчим хүн ажиллаж байна.

Энэ салбарт ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл байдал, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан асуудал болсоор байгааг олон жилийн турш ярьсаар байдаг ч сүүлийн жилүүдэд хэвлэн нийтлэх эрхэд эрх баригчдын зүгээс бүдүүлгээр халдсаар байгааг саяхан болсон жишээнүүдээс харж байна. Фридрих Эбертийн сангаас хийсэн судалгаагаар дарамтад өртөж байсан гэж хариулсан сэтгүүлчдийн 58 хувь нь үзэл бодлын гадуурхалд өртсөн гэжээ. Тиймээс сэтгүүлчид үзэл бодлын бие даасан байдлаа хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгуулж, аль болох бие даан үйл ажиллагаа явуулахыг хичээж байгаа нь нууц биш.

Сэтгүүлзүйн салбарынхан энэ бүх тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн төлөө нэгдэж чуулж байгаа ч бодит үр дүнд хүрч чадахгүй хэвээр байна. Гэтэл нийтлэх эрх чөлөөгөө эдэлж чадахгүй, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага ноцтойгоор халдсан, сэтгүүлчийн биед халдаж, доромжилсон зэрэг үйлдэлд өртөх боллоо. Тиймээс  эсэргүүцэж, цаашид иргэдийн мэдэх эрх, бодит мэдээллийг дамжуулах үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг шаардаж, Сүхбаатарын талбайд 12 цагаас жагсана. Яг үнэндээ Монголын сэтгүүлчдэд Монголд ажиллах эрх зүйн орчин хэрэгтэй байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой7 цагийн өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ8 цаг 36 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 цаг 23 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.