ЦУВРАЛ: BTS хамтлагтай “цуг” үлгэрийн мэт байгальд зорчсон нь


6-р сарын 20
12 цаг 45 минут

...Цаг харах "завгүй" явна. Урьд ирж үзээгүй газар тул хараанд өртөж буй бүхэн бүгд л сонирхлыг минь татаж байв. Ийм нөхцөлд цаг харж, зам ширтэж сууна гэдэг утгагүй. Хүн ч хөл тавих зайгүй шахам битүү моддоор "хучигдсан" уулс. Уулсын орой үүлстэй сүлэлдэж тэнд өтгөн манан буусан байх нь сүрдмээр. Эл зураглалыг дотроо буулгаж явах зуурт өөрт төрсөн басхүү нэгэн бодол. Аргагүй газар тариалангийн орон юм. Цагаан будаа тариалалт элбэг. Бараг л арав арван алхмын зайтай цагаан будааны тариалангийн талбай жирийнэ.

Ийнхүү орчин тойрныг ажсаар "завгүй" явсан хүмүүс зорьсон газраа ирэв. Муугүй л түгжрээтэй газар бололтой. Гэхдээ гурван цаг орчим л зорчив. Харин эл түгжрэлийг нийслэл хотынхоо түгжрэлтэй харьцуулахад инээд ч хүрмээр мэт.

Өмнөх тэмдэглэлдээ нууцалж байсан аялалын маршрутаа одоо дэлгэх нь зүй байх. Бид хойд Жолла мужийн хот, тосгодоор аялах юм. Үдийн халуун нарнаар замдаа гарсан бид нар жаргахын алдад Жонжү хотод ирж буй нь энэ. Тэмдэглэлийнхээ эхэнд хэлье. Жонжү хотын аялал хүлээлтээс маань хэд дахин давахуйц сонирхолтой аялал болсон гэдгийг. Тиймээс аялагч нарт хувийн зүгээс санал болгох газруудын нэгээр Жонжү хотыг нэрлэе.

Энэ удаагийн тэмдэглэл маань арми /BTS хамтлагийн шүтэн бишрэгчдийн нэр/ нарын анхаарлыг эрхгүй татна гэдэгт итгэлтэй байна. Учир нь Жонжү хотын аялалын маршрут дундаа k pop урсгалыг шинэ түвшинд аваачиж басхүү дэлхийн хөгжмийн ертөнцийг доргиож ул мөрөө тодоос тод үлдээж буй BTS хамтлагийн зорьж очиж байсан газруудаар аялах нь ээ. Мэдээж олон оронд арми нар бий. Тэр дундаа өмнөд Солонгос дахь арми нар нэгдэж хамтлагийнханы явсан газруудаар маршрут гарган аяладаг гэсэн шүү.

-BTS хамтлагийнханы МӨРӨӨР-Ху Намгагт-

Найрсаг зочломтгой ардуудаараа жуулчдын хайрыг татдаг Жонжү хот нь уламжлалт сууц болон хоолны соёлоороо алдартай. Сөүлээс гараад хэдийнэ дөрвөн цаг өнгөрчээ. Орой болсон байх тул бид оройн хоолондоо орчихоод маргааш өглөө аялалаа эхлүүлэхээр тогтов. Аялал тэр тусмаа Солонгос орноор аялахаар ирсэн хэнд ч хоолны соёл нь анхаарлыг нь татдаг гэдэгтэй санал нэгдэж буй байх. Уламжлалт хануг сууцын загвартай ресторан болох Ху Намгаг. Эл рестораны хамгийн алдартай хоол бол бибимбаб. Учир нь 2019 онд BTS хамтлагийнхан эл рестораныг зорин ирж хооллож байжээ. Яг үүнийг илтгэх мэт үүд хэсгээр орох үед BTS хамтлагийнхан ирж хоолыг нь амтархан зооглож буй бичлэг гарч байв. Зорьж ирэхээс ч аргагүй юм.

Жонжү хотын өглөө. Гадагш харвал бороо зөөлнөөр шивэрч байв. Гэхдээ бороо бидний аялалыг зогсоохгүй нь ойлгомжтой. Аялалдаа хөтлөгдсөн багийнхан Жонжү хотын Ванжү тосгоныг зорьж байна. Учир нь эл сууринд тэмдэглэлийн маань утга учир болсон BTS хамтлагийнханы очиж зураг авалт хийсэн хоёр ч газар бий. Амралтын өдөр болооод ч тэр үү гадуур хөл ихтэй байгааг ажиж болохоор байв.

-“Үлгэрийн орон”-д ХЭСЭГ ХУГАЦААНД-

Уламжлалт хэв байдлаа хамгийн сайн хадгалж авч үлдсэн гэдэгт утгаараа гадаадын жуулчдаас гадна дотоодын аялал жуулчлал ч ихээр хөгжиж байгаа талаар хөтөч яриандаа онцолж байв. Ийнхүү яриа өрнүүлэн явах зуурт юу юугүй л маршрут дах эхний газраа хүрээд ирэв. Уулын бэл хэсэгт байрласан Суяан Усонжэ гэх газар. Яг л үлгэрийн мэт байгаль. Уулс, модод, нуур гурав тун ч зохиролдож байгалийн үзэсгэлэнг нэг дор тодотгожээ. Энд BTS хамтлагийн зураг авалт хийсэн гэдгээрээ алдартай ба тус хамтлагийг алдарт хүргэсэн газар хэмээн алдаршсан аж. Иймдээ ч ойр орчмын аяллын газруудад ч аялагчид ихээр ирдэг гэсэн шүү. Энэхүү газраар зочилсон хүмүүст зориулсан төрөл бүрийн эвентүүд зохиогддог байна. Хажууханд байрлах жижигхэн кофешоп ч мөн алдартай. Хэрэв цаг хугацаа энд зогсчихвол гэх дэггүй бодол ч тэрхэн зуурт төрөөд амжив.

 

Энэ самбарыг хараад шууд л  BTS хамтлаг нүдэнд буух байх. Харагдаж буй баркодыг уншуулж эвентэд оролцож бэлэг авдаг аж.

Гадаа зөөлөн шиврээ бороо орсоор л. Байгалийн сайханг харж тайшрал авч, нүдээ хужирлах зуурт дараагийн маршрут руу хөдлөх хугацаа хэдийнэ болжээ. “Дараа тухтай ирж үзнэ дээ” хэмээх бодолтой минь цуг сэтгэл бараг л хоргодоод үлдсэх шиг.  

-Музейгээс сууц орох зам хүртэл-


Уламжлалт сууц, орчин үеийн архитектур хосолсон нэгэн газар. Авон эртний сууцан музей, буудалд ирсэн байгаа нь энэ юм. Эл газарт өнөөдөр олны хөл ихтэй байв. Нарийхан хонгил, бүдэг шаргал гэрэл архитектурын шийдлийг тун ч өвөрмөц харагдуулна. Оров уу үгүй юу бид хамгийн сонирхолтой хэсэгт давхиад оччихлоо.

Тааз хэсэг нь бороо орох үед онгойж, шиврээ борооны дусал бүрийг ажиглангаа уран зургийн үзэсгэлэнг харж тайтгарах намуухан орчин. Энэ бол нэгдүгээр давхар. Бясалгал нэртэй уран зургийн үзэсгэлэн дэлгэгджээ. Намуухан хөгжим эгшиглэж цаанаасаа л тух мэдрэх шиг.

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар орчин үеийн үзэсгэлэнгийн танхим болон уламжлалт сууцан амралтын газрыг нэг дор цогцлоосноороо улсынхаа төдийгүй гадаад аялагчдын очихыг хүссэн алдартай аялал, амралтын газрыг нэгээр алдаршсан гэнэ.

Хоёрдугаарт давхарт 250 жилийн настай уламжлалт сууц бүхий буудал биднийг хүлээж байгаа. Тэнд хүрэх зам бүр ч сонирхолтой гэж хэлж болно. Бид зүгээр л шатаар дээш өгсчихгүй. Харин хулсан ойн дундах зам бидний шат болох учиртай. Хулсан ой дундуур алхах боломжтой замаар алхах үед сонирхолтой гэмээр толь бидэнтэй дайралдана. Нэг үгээр хэлбэл, ой дундах толь. Тэнд зургаа авахуулж ч болно. Сонирхолтой биз.

 

-BTS хамтлагийн байрласан сууцан буудалд зочлох нь-

Хулсан ойн дундах “шатаар өгссөөр” бид хоёрдугаар давхарт ирлээ. Байгалийн үзэсгэлэнт сүрлэг байдлыг хамгийн ойроос тольдох боломж. Энд байрлах Авон эртний сууцан буудал нь 250 жилийн настай уламжлалт сууцыг Ванжү сууринд уулын бэлд нүүлгэн барьсан түүхтэй. Уламжлалт сууц болон орчин үеийн архитектурын бүтээлийг хослуулсан соёлын өвөрмөц бүтээл бөгөөд байгалийн үзэсгэлэнт тогтоц болон жилийн дөрвөн улирлын өөр өөр өнгийг харж болдог аж.

Мэдээж энд BTS хамтлаг ирж байсан гэдгээрээ алдартай. 2011 онд SBS телевизийн  “Kimchi Family” олон ангит киноны зураг авалтыг хийсэн байдаг. Мөн 2020 онд алдарт BTS хамтлаг 7 хоногийн турш байрлаж “BTS 2019 SUMMER PACKAGE in KOREA” зураг авалт хийж байжээ.

Солонгост аялж байгаа ч Монголдоо мод тарьж яваа

Ийнхүү моддоор хүрээлэгдсэн сүрдэм байгалийн үзэсгэлэнг харж уулга алдах зууртаа би өөрөө ч мод тарьж буйгаа санав. Гайхаж байна уу. Учир нь БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харъяа Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар буюу KTO Улаанбаатар төлөөлөгчийн газрын зүгээс 2022 онд Солонгос улсад аялаад ирсэн жуулчдад Монголдоо мод тарих боломжийг олгохоор болсон юм. Өөрөөр хэлбэл, Солонгос чиглэлтэй аяллын бүтээгдэхүүнийг худалдаж авсан эхний 1000 аялагчдын нэрээр мод тарьж буй.

Төлөвлөгөө шахуу. Өнөөдрийн аялал нэг өгүүлбэрээр илэрхийлэхэд үлгэрийн мэт байгальд саатсан аялал байв. Гол нь, бид BTS хамтлагийнхантай “цуг” аялах мэт мэдрэмжийг авсан явдал. Арми нар ч энд ирж үзэхийг хүсэх нь лавтай. Хүлээлтээс давсан хэмээн цохон дурдсаныг минь санаж буй байх. Дараагийн аялалд сонирхолтой гэдэг үг ч багадана гэдэгт итгэлтэй байна.

Төгсгөлд нь гэж хэлэхэд, ер бодоход аялалд гарахын тулд хурган “зориг” хэрэгтэй бололтой. Төлөвлөхөөс хэтэрдэггүй төрлийн хүн гэж хэл байсан санагдана. Хэрэв “зориг” гаргахгүй л бол би хэзээ нэг өдөр аялалд явна даа гэж бодсоор л. Магад бодохоос ч хэтэрдэггүй болчихийг хэлж мэдэхгүй. Тиймээс цар тахал “алсарсан” дээр нь зориглоод аялалд гарах бэлтгэлээ хийгээрэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 9. 20:40Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна5 сар 9. 20:39Чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо5 сар 9. 20:36Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 70 хувьтай үргэлжилж байна5 сар 9. 20:35Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 9. 20:33Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна5 сар 9. 20:32Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ5 сар 9. 20:27Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа5 сар 9. 20:17Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ5 сар 9. 18:36Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна5 сар 9. 14:32Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна5 сар 9. 14:27Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав5 сар 9. 14:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав5 сар 9. 12:09Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна5 сар 9. 12:05“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ5 сар 9. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ5 сар 9. 11:33УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 09-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 9. 10:18Нийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ5 сар 9. 8:51УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 9. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан5 сар 9. 8:40Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.