Эрүүл хооллох энгийн зарчим


7-р сарын 13
12 цаг 00 минут

Орой ажлаасаа тарж ирээд, эсвэл унтахын өмнө гэнэт өлссөнөө мэдэрч, юм идмээр санагдсан уу? Тэгвэл түр хүлээгээд өлссөн мэдрэмжээрээ биш, ЭРҮҮЛ УХААНААР орой хүнд хоол идвэл биед маань ямар хор нөлөөтэй билээ гэдгээ юуны өмнө тунгаан нэг бодоорой. Өлссөнөөсөө болж идсэн тэрхүү хүнд хоол хүнс шөнийн амгалан нойрсох нойрыг тань үгүй хийх болно гэдгийг анхаар! Нэг үгээр хэлбэл, шөнө сайхан амарч, өглөө бие хөнгөн, сэргэг сэрэхийг хүсч байгаа бол орой хүнд хоол идэхээс татгалзаарай. Ингээд энд орой идвэл биед хор болох 5 хүнсийг нэрлэж байна.

ӨӨХ ТОС ИХТЭЙ, ШАРЖ ХУУРСАН ХООЛ

Эрүүл хооллох энгийн зарчим

Өөх тос ихтэй, шарж хуурч болгосон хүнд хоолыг оройн цагаар идсэнээс болж, маргааш гэдэг өдөр тэр чигээрээ залхуутай, нозоорсон, үлбэгэр болж хувирах болно. Учир нь, орой идсэн хүнд хоолыг бие тань, тэр дундаа хоол боловсруулах эрхтэн тань шингээж боловсруулахын тулд шөнөжингөө амралтгүй ажиллаж, түүнээсээ болж өглөө сэрэхэд таны бие амарсан биш, харин ч их ядарсан байх болно. Тиймээс оройн цагт хүнд хоолноос татгалзахын зэрэгцээ мөн түргэн хоол, самар, зайрмаг, сыр орсон хоол хүнсийг бүү хэрэглээрэй. Ингэж өлссөн мэдрэмжээ ухаалгаар шийдэж, үүнийгээ зуршил болговол өглөө бүр эрч хүчтэйгээр хөнгөн шингэн сэрж, босч чадах болно.

НҮҮРС УС БОЛОН САХАР ИХТЭЙ ХҮНС

Эрүүл хооллох энгийн зарчим

Унтахын өмнө багахан хэмжээний амтлаг зүйл идээд орондоо ороход биед нэг их өөрчлөлт өгөлгүй сайхан амарч чадна. Харин шоколадтай нэг зүсэм бялуу ч юм уу, ялимгүй их чихэрлэг зүйлс идэх төдийд л цусан дахь сахарын хэмжээ тань өсч, эрч хүч тань суларч, улмаар шөнийн нойр тань тав тухгүй өнгөрөх болно. Тиймээс унтахын өмнө аль болох бялуу, жигнэмэг, элдэв амттанууд, цагаан гурилтай талх, нарийн боов идэхгүй байхыг хичээгээрэй. Бүр юм идмээр санагдвал алим ч юм уу калори багатай жимс бага багаар хэмэлж идэхийг зөвлөж байна.

УЛААН МАХ БОЛОН БУСАД УУРАГ ИХТЭЙ ХООЛ

Эрүүл хооллох энгийн зарчим

 Улаан өнгөтэй мах буюу бидний өдөр тутамдаа өргөнөөр хэрэглэдэг хонь, үхэр, ямааны махан хоолыг орой унтахын өмнө идэх нь мөн л биед хор уршигтай. Уураг, илчлэг ихтэй учраас шөнийн турш хоол боловсруулах эрхтэнг тань зав чөлөөгүй ажиллуулж, биеийг тань амрах биш, илүү ядраах болно. Харин загас, тахианы махыг багахан хэмжээтэйг идвэл хор нөлөө бага хэдий ч их хэмжээгээр идвэл мөн л шөнөжин таныг “ажиллуулна”. Хэрвээ махан зүйл идмээр байгаа бол уураг багатай махыг сонгож, бууцай, жууцай зэрэг навчит ногоогоор баяжуулан идэж, эсвэл тахианы цээж мах юм уу, нэг аяга тараг уухад гэмгүй.

ХАЛУУН НОГООТОЙ ХООЛ

Эрүүл хооллох энгийн зарчим

Халуун ногоотой хоол хүнс нь уг чанартаа бүхий л төрлийн хууч өвчнийг анагаах байгалийн эмч гэдэг. Гэхдээ орой унтахын өмнө бүр их халуун ногоотой зүйл идмээр байгаа бол халуун ногоотой амтлагч, соуснуудаас л хол байхыг зөвлөе! Халуун ногоотой хоол хүнсийг оройтож хэрэглэвэл ходоод гэдсийг хямруулах болно. Химийн гаралтай халуун ногоотой хоол хүнс хэрэглэх нь улам илүү юм идэх хүслийг тань өдөөх болно. Мөн л шөнийн нойрыг тань эзэрхийлж, тавгүйтүүлэх болно гэдгийг санаарай!

ИХ ХЭМЖЭЭГЭЭР ИДСЭН ХООЛ

Эрүүл хооллох энгийн зарчим

Орой аливаа хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь мөн л хоол боловсруулах эрхтэнд халтай. Бүр хөнгөн зуушийг хүртэл их хэмжээгээр идчихвэл биед хүндрэл учруулах эрсдэл ч бий. Харин орой юм идмээр санагдвал 200 калорид багтаан хөнгөн зууш зооглож болох юм. Энэ нь таны өлийг дарахаас гадна шөнийн нойронд тань ямар ч асуудал үүсгэхгүй.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй!6 цаг 35 минутын өмнөТөсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 39 минутын өмнө3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо7 цаг 42 минутын өмнөТөрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ7 цаг 49 минутын өмнөШинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ7 цаг 53 минутын өмнөЭкспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ8 цаг 1 минутын өмнөНөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 8 минутын өмнөҮр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.