Намайг өсгөсөн миний ээжийн гар


7-р сарын 15
11 цаг 27 минут

Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа...

-Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?
-Үгүй.
-Аав чинь төлбөр төлдөг байсан уу?
-Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан.
-Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?
-Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог.

Захирал залуугийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад:
-Та ээждээ хааяа тусалдаг уу?
-Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.
-За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй... гэлээ. Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө.

Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, залуу тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо.

Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал:

-Өчигдөр орой хариад юу сурав?
-Ээж минь байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо. Өчигдөр ээждээ тусалж байхдаа "хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг, гэр бүлдээ бага ч болов туслах ёстой"-г ухаарлаа.
-Сайн байна. Хүний хийснийг үнэлэх чадвартай, зөвхөн мөнгийг амьдралын зорилго болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд залууг ажилд авлаа.

Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж, компанийн ажил ч цэцэглэж эхэллээ.
Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг, эцэг, эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлагадаа ажиллагсадтай дээрэнгүй харьцдаг залуучууд нийгэмд маань бага байгаасай.

Ажлаасаа ирээд хоолоо идээд, ТВ үзэн тухлан суухаасаа өмнө гэр бүлийнхэндээ өдөр тутмых нь ажилд юугаар ч хамаагүй жаахан ч гэсэн тусалж, хамт суун ярилцаж, үр хүүхдүүддээ хүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, тусалж байхыг үлгэрлэн сургаж байгаарай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа1 минут 34 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан4 минут 56 секундын өмнөАЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.