Б.Мөнгөнзул Дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль авсан анхны Монгол хүн олов


8-р сарын 10
9 цаг 53 минут

Энэтхэгийн Ченнай хотод үргэлжилж байгаа дэлхийн 188 орон оролцсон шатрын 44 дүгээр олимпиадад Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Б.Мөнгөнзул монголын түүхэнд бичигдэх амжилт гаргаж, анх удаа олимпиадын алтан медалийг эх орондоо авчирч байна.

 Б.Мөнгөнзул энэ удаагийн шатрын олимпиадад 4 дүгээр ширээнд тэргүүлэн алтан медаль хүртэж, 17 насандаа шатрын олимпиадын Монголын анхны алтан медалийн эзэн боллоо.

 Өчигдөр болсон Дэлхийн шатрын олимпиадын 10 дугаар өрөгт Монголын эрэгтэй баг ялалт байгуулж, эмэгтэй баг оноо хуваалаа. ДШХМ Т.Мөнхзул Олон улсын эмэгтэй Их мастер цолны болзол хангасан бол FA Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтоны эгнээнд шилжсэн баярт үйл явдлууд тохиов.

 Монголын эмэгтэй баг, Болгарын шигшээ багтай тулалдаж 2:2-оор тэнцлээ. Энэ өргийг Олон улсын мастер Б.Баярмаа өнжсөн. Эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараах байдлаар 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12 дугаар байрт бичигдэж байна.

 Монголын эрэгтэй багийн хувьд Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5-аар илүүрхэж 2 оноогоо төвөггүй авсан. Өчигдөр Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Ийнхүү эрэгтэй шигшээ баг 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45 дугаар байрт бичигдэж байна.

 Өнөөдөр болох сүүлийн буюу 11 дүгээр өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Их мастер М.Себагаар удирдуулсан чансааны 5-д эрэмбэлэгдсэн Францын шигшээ багтай нэн хариуцлагатай тулааныг хийнэ.

 Харин эрэгтэй баг, дэлхийн чансааны 69-д бичигдсэн Киргиз улсын шигшээ багтай энэ олимпиадын сүүлийн тоглолтоо хийхээр болжээ. 

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын сүүлчийн буюу 11 дүгээр өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 12:30 минутаас эхэлнэ.

 Эх сурвалж: МОНЦАМЭ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шатахууны үнэ 20.2 хувиар нэмэгджээДөнгөж саяБНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ1 цаг 32 минутын өмнөНаймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ1 цаг 44 минутын өмнөЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана1 цаг 59 минутын өмнөСтатистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?2 цаг 31 минутын өмнөАргаль хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ3 цагийн өмнөХүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов3 цаг 44 минутын өмнөБайгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа3 цаг 47 минутын өмнөӨнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь3 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан3 цаг 59 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ8 сар 11. 21:30Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа8 сар 11. 12:38Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ8 сар 11. 12:31Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ8 сар 11. 12:26Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 11. 10:38БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа8 сар 11. 10:33Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ8 сар 11. 10:15ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо8 сар 11. 10:07БНХАУ COP17 хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана8 сар 11. 9:59УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 11. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан8 сар 11. 9:06Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна8 сар 10. 15:42АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна8 сар 10. 15:39“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа8 сар 10. 15:30Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа8 сар 10. 15:26Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв8 сар 10. 15:18Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна8 сар 10. 13:01У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 12:57Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ8 сар 10. 11:08Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ8 сар 10. 10:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.