
Дэлхийн шатрын багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох XXXXIV олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар 9-нд Энэтхэгийн Ченнай хотод болж өндөрлөв.
Энэхүү 11 өрөг өрсөлдсөн дэлхийн шилдэг шатарчдын багийн олимпиадын эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын шигшээ баг 6 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой, 14 оноотой 188 орноос 35 дугаар байрт шалгарлаа.
Олимпиадын сүүлийн өдөр буюу 11 дэх өрөгт манай эрэгтэй баг Киргиз улсын багийг 2,5:1,5-аар /Д.Батсүрэн, Б.Гүндаваа нар хожил авч, С.Ган-Эрдэнэ тэнцэн, Г.Амартүвшин хожигдсон/ хожив.

Харин манай бүсгүйчүүд 7 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 162 орноос 15 дугаар байрт шалгарлаа. Бүсгүйчүүд сүүлийн өрөгтөө Францын шигшээ багтай 2:2-оор /А.Энхтуул хожигдон, Б.Баярмаа хожил авч, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн/ тэнцэж 15 оноотой болсон байна.
Н.Гаприндашвилигийн цом буюу эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр Монголын шатрын холбоо дэлхийд 24 дүгээрт эрэмбэлэгдлээ.
Тус олимпиадын нэгдүгээр ширээнд А.Энхтуул 19-д, эрэгтэйчүүдээс 3 дугаар ширээнд Б.Гүндаваа 16 дугаар байр эзэлснээр тэд Дэлхийн шилдэг шатарчдын "Топ-20"-д багтлаа. Мөн эрэгтэй баг В категорид 6 дугаар байрт шалгарлаа.
Facebook
Twitter
Youtube


Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхэллээ
Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв
И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ
Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно
"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо
Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Сэтгэгдэл бичих