БНСУ сансарт хөөргөсөн станцын интернэт сүлжээгээ туршихдаа BTS хамтлагийн “Dynamite” хит дууг цацахаар төлөвлөжээ


8-р сарын 13
16 цаг 17 минут

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт тус улсын сарны тойрог замд ажиллах сансрын станцыг тээвэрлэсэн SpaceX компанийн пуужин АНУ-ын Флорида мужийн нутаг дэвсгэрээс хөөрсөн байна. Уг станц түлш шатахуунаа хэмнэхийн тулд урт тойруу замаар ниссээр энэ оны арванхоёрдугаар сард сарны ойролцоо хүрэх юм.

Одоогоор сарны тойрог замд АНУ, Энэтхэгийн хиймэл дагуулууд ажиллаж байгаа бол сарны дэлхийгээс алслагдсан гадарга дээр Хятадын робот станц ажиллаж байгаа юм. Энэтхэг, Орос, Япон улсууд энэ оны сүүлээр болон ирэх онд багтаан шинэ хөлгүүдээ сар руу илгээхээр бэлдэж байна. Эдгээрээс гадна NASA энэ сарын сүүлээр сарны пуужингаа анх удаа хөөргөх юм. Өмнөд Солонгосын илгээсэн дөрвөлжин хэлбэртэй станц нь $180 саяын өртөгтэй, нарны эрчим хүчээр ажилладаг.

Уг станц сарны гадаргаас 100 км өндөрт хамгийн богинодоо нэг жилийн хугацаанд ажиллах ба энэ хугацаанд сарны геологийн мэдээллийг цуглуулан дэлхий рүү дамжуулах юм. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгосын саран дээр газардах дараагийн станцын буух цэгийг тандан судлах зорилготой. Энэ оны зургаадугаар сард тус улс багц хиймэл дагуулуудаа анх удаа өөрийн бүтээсэн пуужингаар сансарт хөөргөсөн юм.

Тавдугаар сард бас NASA-гийн тэргүүлдэг сарыг судлах олон улсын багт нэгдэн орсон байна. Солонгос хэлээр Данури (“сар” ба “баясал” гэсэн хоёр үгний хослол) гэж нэрлэгдсэн хиймэл дагуулын станц зургаан ширхэг судалгааны багаж хэрэгслийг дотроо агуулжээ. Дануригийн хийх туршилтуудын дотор сарны тойрог замд утасгүй интернэтийн сүлжээ үүсгэх ажил багтсан байна. Өөрөөр хэлбэл сарны орчим ажиллаж байгаа олон улсын станцууд уг сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой болно.

Сүлжээгээ туршихдаа BTS хамтлагийн “Dynamite” хит дууг цацахаар төлөвлөжээ. Өмнөд Солонгос улс 2030 оны орчимд саран дээр судалгааны станцаа буулгах төлөвлөгөөтэй байна. “Данури бол дөнгөж эхлэл. Бид цаашдаа сансрын аяллын технологийг хөгжүүлж, ойрын жилүүдэд Ангараг гараг болон сансрын бусад биетүүдэд хүрэх хэтийн зорилготой байна” гэж Солонгосын Сансрын Судалгааны Хүрээлэнгийн ерөнхийлөгч И Сан Рёл хиймэл дагуулыг хөөргөхийн өмнө хийсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.