
Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болсон “PUBG Mobile World Invitational 2022” тэмцээнд Монгол Улсаас “Stalwart Esports” баг өрсөлдөв.
Нийт 18 баг оролцож, 18 үе өрсөлдсөний эцэст “Stalwart Esports” 180 оноогоор гуравдугаар байр эзэлж, шагналд 185 мянган ам.доллар хүртсэн байна. Тайландын “Vampire Esports” баг 220 оноотой тэмцээний ялагч болж 525 мянган ам.доллар, Саудын Арабын “Team Falcons” баг хоёрт шалгарч, 325 мянган ам.доллар хүртжээ.
Харин тус тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор Монголын “Stalwart Esports” багийн “Action” Г.Сүхбат тодорч, 10 мянган ам.долларын эзэн болжээ.
“Stalwart Esports” багийн бүрэлдэхүүн:
- IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
- Support – Б.Билгүүтэй (Skryyy)
- Attacker – Г.Сүхбат (Action)
- Fragger – А.Бүрэнбаяр (Top)
- Coach – Б.Жаргалсайхан (Senator)
"Stalwart Esports" багийнхан цахим хуудаснаа "PUBG WORLD INVITATIONAL 2022 тэмцээний гуравдугаар байрын шагналт хэмээн дуудуулахаар болж байна. Бидний хүсч байсан үр дүн биш байлаа. Чадах бүхнээ хийсэн ч шинэ төхөөрөмж дээрээ дасах 16 цагийн л хугацаа байсан мөн хөвгүүдийн хувьд анхны томоохон LAN тэмцээн байлаа. Залуусаараа бахархаж байна. Дараагийн тэмцээнээрээ уулзъя" гэжээ.
Facebook
Twitter
Youtube


Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ
Түүхэн амжилт
Үндэсний бөхийн Алтан цомын барилдаанд долоон баг өрсөлдөнө
Т.Сувд-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа
Нагоя хотод Азийн паралимпын наадам эхэллээ

Сэтгэгдэл бичих