Ли Нарангуа: Өвөрмонголд яс засдаг бариач олон бий


8-р сарын 19
7 цаг 55 минут

Р.ОЮУН

 Энэ удаагийн зочноор Австралийн үндэсний их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор Ли Нарангуаг урьж ярилцлаа. Тэрбээр “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Өвөрмонголын яс барих бариа сэдвээр илтгэл тавьсан юм.

 

-Та Өвөрмонголын яс барих бариа сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан.  Энэ талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

-Монгол хүн болсны хувьд уламжлалт анагаах ухаанаа дэлхий нийтэд таниулъя гэж бодоод гурван жилийн өмнөөс судалгаа хийсэн. Үүгээрээ ном гаргах бодолтой байгаа. Яс барих бариа нь уламжлалт анагаах ухааны нэг төрөл. 1920, 1930-аад оны үед Монголын бурхан шашин, бөө, уламжлалт анагаах ухаан хор хөнөөл их амссан. Уламжлалт анагаах ухааныг сурч мэдэх нь хаалттай байжээ. Өвөрмонголын хувьд 1960-1970 онд Халх Монголын 1930-аад оны үе шиг яс засах хаалттай байсан. Учир нь яс бариач нарыг чөтгөр, шуламс хэмээн гянданд хорьж, заримыг нь цаазалдаг байж. Монгол үгэнд яс барихыг хоёр утгаар тайлбарладаг. Нэгдүгээрт, бурхан болсон хүний биед хүрсэн хүнийг яс бариач гэдэг. Хоёрдугаарт, хүний хугарсан ясыг барьж засдаг хүнийг мөн яс бариач гэнэ.

-Өвөрмонголд яс засдаг бариач хэр олон байдаг вэ. Тэд хүнийг яаж эмчилдэг юм бол?

-Өвөрмонголд яс засдаг бариач олон бий. Яс бариач гэхээр зарим хүн буруугаар ойлгодог. Өвөрмонголд одоо ч яс бариач гэж ярьдаг. Халх Монголд зарим бариа засал хийдэг хүн яс засдаггүй. Тухайлбал, ходоод өвдөх, эмэгтэй хүний горьдсон хөхийг засдаг хүнийг бариач гэж ярьдаг. Гэтэл Өвөрмонголд бариач гэдэг нь ясыг засдаг. Ясыг засахын хажуугаар өөр юмын бас засдаг. Хугарсан ясыг барьж байгаад засахдаа өвчтэй, хавдсан газарт нь мөнгөн аяга, хаш чулуу тавиад өвчнийг нь намдаадаг. Зарим хугараад бороолсон ясыг халуун, хүйтэн жин тавьж байгаад хэвэнд нь оруулж засдаг. Өвөрмонголын яс бариач халх Монголын яс бариач ондоо байдаг. Монгол өргөн уудам нутагтай болохоор газар газрын бариа өөрийн гэсэн онцлогтой.

-Хорчин яс бариачийн талаар товч танилцуулахгүй юу?

-Хорчин яс бариач нь Өвөрмонголдоо алдартай. Манай нутагт XVIII зууны үед төрсөн хүч чадалтай, яс заслаар мэргэшсэн удган байсан. Тиймээс өөрийн яс засах эрдмээ хоёр хүүдээ өвлүүлсэн нь тэдний үр удамд мөн өвлөгдсөн байна. Өнөөдөр энэ хүний яс бариач удам Өвөрмонголын газар болгонд бий. Өвөрмонголын яс бариачид чадвараа үр удамдаа өвлүүлдэг. Хаалттай байх үед яс бариач нар хөдөө их байсан. Монголчуудын сонор их урт учир нэг нэгнээсээ тэнд тийм сайн бариач байна гэдэг. Мөн одоогоор анагаах ухааны сургуулийн уламжлалтын ангид сурч төгсөөд яс бариач болдог. Бас эмнэлгийн уламжлалтын тасагт ажиллаж байхдаа сонирхоод сурах ч хүн бий. Гэхдээ анагаах ухааны сургуулийг төгссөн уламжлалтын бариач нар нэр хүндтэй болж дээшээ дэвшиж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэтгүүлч З.Бямбасүрэн Берлин хотоос бичиж байна: Стратегийн түншлэл ба Монгол, Германы түүхийн нэн шинэ цонх10 сар 21. 20:26Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө10 сар 21. 20:03Г.Занданшатар улс төрийн шинэчлэлийг МАН-аас эхлүүлэх тухай ил захидлыг МАН-ын дарга Н.Учралд гардуулан өглөө10 сар 21. 19:26УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо10 сар 21. 16:20ХБНГУ-ын Хумбольдтын их сургууль дээр "Монголын ба Монголын дараахь үеийн Евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин" сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна10 сар 21. 16:15ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв10 сар 21. 13:52Түүхэн амжилт10 сар 21. 13:47Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа10 сар 21. 11:27Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ10 сар 21. 10:06Сэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд10 сар 21. 9:55НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно10 сар 21. 9:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ10 сар 21. 9:39ХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй10 сар 21. 9:34Монгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа10 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 21. 9:06Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ10 сар 20. 17:40Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 20. 14:15Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа10 сар 20. 14:12ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 20. 14:09Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна10 сар 20. 12:38Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 20. 12:31Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ10 сар 20. 10:53Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй10 сар 20. 10:41Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.2010 сар 20. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 20. 9:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.