Т.Батцогт: МАН өнөөдөр байгаа нь өөрөө тогтолцооны том алдаа юм


8-р сарын 19
8 цаг 05 минут

Т.БАТСАЙХАН

 НИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Танай намын дотоод уур амьсгал амаргүй байна.  Тус тусдаа их хурлаа зарлаад дарга тодруулаад байх юм.   Дотор нь, тогоонд нь буцалж байгаа таниас АН-ын уур амьсгал нөхцөл байдлын талаар асуумаар байна?

-Нам гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүсийн үзэл санааны нэгдэл юм.  Манай нам үзэл санаагаа нэгтгээд өөрсдийн гэсэн үнэт зүйлтэйгээр бодлогоо хэрэгжүүлээд явж байна.  Гэтэл намын дотоод асуудал руу төрийн байгууллагаар дамжуулан, өөр нэг нам дайрч байгааг та бүхэн харж байна.   Нэг нам дангаар, 60-аас дээш суудалтайгаар, төрийн эрхийг хоёр удаа барихаар ардчилал гэдэг зүйл гажуудаж байгаагийн жишээ.  Эрх баригчид сүүлдээ өрсөлдөгч намаа намнаж, хүчгүй болгох ажлыг хийдэг боллоо. Тэд ингэхдээ АН-ын зарим нэг буруутай үйл ажиллагаа хийсэн, тэр нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаад нотлогдчихсон хүмүүсийг барьцаалж, гар хөлөө болгож, намыг хагалан бутаргах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна.  Асуудал ердөө л энэ юм. Тухайлбал,  өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нийт гишүүдийн дэмжиж байсан хүн нэр дэвшиж чадаагүй. Магадгүй тэр хүн дахин Төрийн тэргүүнээр сонгогдох боломжтой байсан.  Гэтэл тэр хүнийг дэвшүүлэхгүй байх бүх ажлыг эрх баригчид хийсэн.   Мөн өнгөрсөн парламентын сонгуульд манай нам ялагдахад намын дарга С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж, хууль дурмийнхээ дагуу намын даргын тамга тэмдгийг Ц.Туваанд гардуулсан.  Монголын бүхий л ард түмэн харсан даа. Гэтэл С.Эрдэнэ  гэнэт л АН-ын жинхэнэ тамга надад байна. Ц.Тувааных хуурамч гээд гараад ирсэн.  Тэгэхээр 76 хүн өрсөлдөхөд 11 суудал авдаг нам МАН-д хэрэгтэй байна.  Эрх баригчид үүнийг зохион байгуулсан.

-АН үзэл санаагаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл гэж та хэллээ.  Тэгвэл тэр үзэл санаанд  дархлаа гэж байхгүй юм уу. МАН гаднаас та бүхнийг хөдөлгөж, асуудлыг хүндрүүлээд байгаа бололтой?

-Нам битгий хэл Монголын ард түмэнд эв нэгдлийн дархлаа байхгүй болжээ. Манай нам 200 гаруй мянган гишүүнтэй.  Тэд өрсөлдөгч намынхаа  эсрэг дархлаа болж чадахгүй байгаа нь үнэн.  Гэтэл цаашлаад Монголын ард түмний нэгдэн нийлж, асуудлаа үнэн зөвөөр шийдүүлэх суурь эрх чөлөө хумигдсаар байна. Эрх баригчид нийгмийг ийм сульдаа байдал руу орууллаа.  Ганцхан жишээ хэлэхэд, Манай намын угшилтай л бол бизнес эрхлэгчдийг хавчиж байна.  Төрийн албанд байсан хүмүүсийг бүгдийг нь ажилгүй болголоо.  Одоо чангахан дуугарсныг нь хорьж, цагдаж байцааж байна.   Ардчиллын гар хөлийг тасдаж, улам л буланд шахсаар байна.  Энэ бол маш буруу гажуудал юм шүү. 

-Ирэх 2024 оны сонгуулиар ч АН-ын нөхцөл байдал ийм байхыг үгүйсгэх аргагүй. Намын гишүүний хувьд ирэх парламентын сонгуулийн өмнөх АН-ыг хэрхэн харж байна вэ?

-АН-ын асуудалд цөөхөн хэдэн хүний эрх ашиг л бий дээ. Эрх баригч нам  асуудалтай, анхаарлын тэмдэгтэй тэр хүмүүсээр  барьцаалаад манай намаар тоглож байна.  Хэдхэн хүний эрх ашиг АН-ын 200 мянган гишүүн, цаашлаад Монголын ард түмний хувь заяагаар тоглож байна гэхээр харамсалтай юм даа.  Тэдгээр хүмүүс жаахан ч гэсэн эх оронч, иргэдээ бодсон, намынхаа талд шийдвэр гаргаасай л гэж боддог.  АН ирэх сонгуульд нэг бүхэл болж орж чадах уу гэдэг нь ч тэр хүмүүсээс шалтгаална.  Ер нь   Монгол Улс 1990 оноос хойш ардчилсан нийгмийг сонгосон.  Өнгөрсөн 32 жилийн хугацаанд энэ нийгмийн гол үзэл санаа, үзэл баримтлалыг бий болгож, хамгаалж авч яваа нь Ардчилсан нам юм. Гэтэл 1990 оноос өмнөх коммунист системд байсан нам хагарч бутрахгүйгээр шууд ардчилсан нийгэмд ороод ирчихсэн нь тогтолцооны алдаа болсон.   Өнөөдрийг хүртэлх цаг хугацааг харахаар АН дангаараа дөрвөн жил засаг барьж, хоёр удаа МАН-тай хамтарчээ.  Харин ардчилсан нийгэмд  коммунист үзэл баримтлалтай МАН 25 жил дангаараа засаглажээ.  Энэ бол яах аргагүй тогтолцооны алдаа юм даа.

-Эрх баригчид улс орныг хэрхэн удирдаж байна вэ.  Энэ талаарх таны бодол?

-Төрд байгаа дарга нар нийгмээс нэлээд тусгаарлагдсан байна. Вакум орчинд удахаар ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг бид нийтээрээ харж байна. Өндөр хөгжилтэй орнуудад бол гурван сая иргэд гэдэг томоохон корпорацийн ажилчид юм шүү дээ. Ажил амьдралыг нь сайжруулаад яаж л болж яаж хөгжүүлээд аваад явах боломжтой. Дээр нь манай улс газар нутаг том, байгалийн асар их баялагтай, эдийн засгийн ашигтай байрлалтай ийм орон байж яагаад хөгждөггүй юм. Ард түмэн маань яагаад ядуу байгаад байдаг юм бэ.  Энэ нь эрх баригчдын буруу бодлоготой л холбоотой. Бодлого баригчдад Монголын ард түмнийг сайхан амьдруулах  хүсэл сонирхол алга л гэж харагддаг. Өнөөдөр гудамжинд гараад асуу л даа.  Сүүлийн хэдэн жилд амьдрал нь дээрдсэн, дээшилсэн гэх хүн нэг ч тааралдахгүй дээ.  Ийм байхад манай Засгийн газрын тэргүүн улс орноо Сингапуртай харьцуулаад л том том юм яриад, иргэдээ харин торгоно гэж байна.  50 сая төгрөг бол манай хүн амын бараг 60 хувийн мөрөөдөл болсон мөнгөн дүн юм шүү дээ.  Ийм мөнгөтэй бол зарим нь байранд ороод зарим нь өр зээлээ дарчихмаар л байгаа.  Гэтэл Ерөнхий сайд нь 50 саяар торгоно гээд амьдралаас тасарсан зүйл яриад явж байна гэдэг хэт их вакумжсан гэсэн үг.  Иргэдийнхээ бодит амьдралыг мэдэхгүй байна.   Өчүүхэн жаахан бүтээн байгуулалт хийчихээд тэрэн дээрээ очоод тууз хайчлаад, өөрийгөө алдаршуулаад явах юм.  МАН-ын хийж байгаа ажлууд АН-ын үед хийж байсан бүтээн байгуулалтуудын дэргэд бол юу ч биш шүү дээ.  АН 32 жилд нэг удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ засагласан байдаг.   Энэ хугацаанд хоёр бонд босгож, тэндээс ямар их хэмжээний зүйл бүтээн байгуулсан бэ гэдгийг өнөөдөр Монголын ард түмэн мартаагүй.  Дэд бүтэц, шугам сүлжээ, станцуудын хүчин чадал, авто замууд гээд маш олон зүйл хийсэн.  Харин МАН өнгөрсөн зургаан жилийн хугацаанд таван бонд босгожээ. Тэр бондуудын хөрөнгөөр яг юу хийсэн бэ.  Зайсангийн наана нэг км  зам тавьсан гэж сонссон.  Өөр үр дүн харагдахгүй байна.

-Гэтэл бондуудтай холбоотойгоор АН-ын тавьсан өрийг МАН төлж байна гэж их ярих болсон?

-Бонд босгох  нэг хэрэг.  Харин бондын мөнгөөр юу хийсэн бэ гэдэг л чухал байхгүй юу.  Нэг гэр бүлээр жишээлж ярихад тэд 2012-2016 онд банкнаас 10 сая төгрөгийн зээл аваад түүгээрээ тогтой болчихлоо. Гэрээсээ автобусны буудал хүртэл явах замтай болчихно. Гэрээ сайхан дулаалчихлаа.  АН бондын мөнгийг улс орныхоо хөгжилд тэгж л зарцуулсан.  Гэтэл МАН түүнээс тав дахин илүү мөнгөөр бонд босгосон.  Түүгээр юу хийв. Ямар ч үр дүнгүй үрээд дуусгасан байна.  Үр хүүхдүүдийнхээ ирээдүй хойчид юу ч нааж чадсангүй шүү дээ.  Энгийнээр бодоход ийм л ялгаатай байгаа юм.

-Та НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг.  Э.Бат-Үүл даргын багийг нийслэлд нэлээд ажил амжуулсан гэж дүгнэдэг юм билээ.  Улс орны хөгжилд төрийн залгамж бодлого их чухал юм шиг ээ.  АН-ын үед хийж хэрэгжүүлж байсан ажил одоо нийслэлд үргэлжилж байна уу?

-Тухайн үед гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нэлээд эрчимтэй явсан.  Үүнийгээ дагаад барилгын салбар маань нэлээд сэргэж, хөгжсөн. Тухайн үед авсан бондын мөнгөөр одоо яригдаад байгаа хоёр том цементийн үйлдвэрүүдийг  босгож, ажлын байрыг мянга мянгаар нь бий болгож байлаа.  Түүнчлэн “Гудамж” төслийн хүрээнд нийслэлд маш олон уулзваруудыг бий болгосон.   Гэвч төрийн залгамж бодлого гэдэг зүйл хэрэгжээгүй. 2016 онд МАН гарч ирээд л Засаг даргаа дөрвөн ч удаа сольж, нийслэлд засаглалын хямрал ерөнхийдөө нүүрлэсэн шүү дээ. АН-аас хэрэгжүүлж байсан бүх төсөл хөтөлбөрүүдийг зогсоосон.  Гэтэл саяхан гэтэл сэрсэн юм шиг Ерөнхий сайд нь одоо гэр хорооллоо анхаарна, орон сууцжуулна, хаусжуулна гээд л ярьж байна билээ.  Зургаан жил хаагуур явж байсан юм бол доо.  Тэгэхээр эрх баригчдын ярьж хэлж хэрэгжүүлж байгаа бүх зүйл нь ялгаатай, нэгийг бодож хоёрыг тунгаамаар байгаа биз.  Хамгийн аюултай зүйл нь МАН сонгууль дөхөөд ирэхээр л ариун цагаан амьтад болдог.  Тэгээд ядуу зүдүү амьдарч байгаа иргэдийнхээ толгой тархийг нь угаагаад л саналыг нь худалдаад авчихдаг.  Энэ бол маш буруу, харамсмаар зүйл.

-Удахгүй парламент ээлжит бусаар хуралдах гэж байна.   Энэ чуулганаар  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх товтой байна.  Та Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжих үү?

-Өөрчлөх ёстой хуулиудыг цаг тухай бүрт нь өөрчлөөд явахыг би дэмжинэ. Яагаад гэхээр өдөр тутам л хүн төрөлхтний амьдрал өөрчлөгдөж байна. Мэдээлэл технологи, эдийн засаг, геополитикийн асуудал гээд хурдан хувьсаж байгаа асуудлууд бий.  Гэхдээ хуулиа өөрчлөхдөө Монгол Улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Түүнээс намын эрх ашгаар Үндсэн хуулийг өөрчилж болохгүй.  Одоогийн энэ процесс бол эрх баригчид өөрийн эрх ашгийг л нэгдүгээрт тавьсан байна.  Цэцэд суугаа өөрсдийн хүмүүст “команд” өгөөд шийдвэрээ гаргуулчихлаа. Анх давхар дээлний асуудлыг үхэн хатан эсэргүүцэж байсан МАН хаачихав.  Тэр үед манай намын гишүүд ухаантай учраас эсэргүүцлийг хүлээж аваад хуульдаа өөрчлөлт оруулсан.  Гэтэл өнөөдөр үзэл баримтлал нь эсрэг болчихсон давхар дээлтэй болохоор улайрч байна.  Ийм амархан хувирдаг эрх ашиг, үзэл баримтлал гэж юу байхав дээ.  Нэг нам дангаар олон жил засаглахаар ямар аюултай вэ гэдэг нь харагдаж байна.  Тэд зөвхөн өөрсдөө дахин сонгогдож, зөвхөн өөрсдөө баяжиж хөлжихийн тулд Үндсэн хуулиа өөрчилдөг боллоо. Түүнээс биш нийт монголчуудад хэрэгтэй ашигтай Үндсэн хуулийн өөрчлөлтийг бол би дэмжинэ. 

- Нөгөө талаар АН бол хүчтэй сөрөг хүчин байх учиртай. Гэвч сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь үнэн. Ялангуяа парламент дээр.  Харин нийслэлд хүчтэй сөрөг хүчин байж чадаж байна уу?

-Нийслэлийн 45 төлөөлөгчөөс найман төлөөлөгч нь АН. ХҮН гурван төлөөлөгчтэй. Сөрөг хүчин гэж болохуйц бүрэлдэхүүн ч гэлээ үнэхээр барахгүй байна.  Нийслэлд жилдээ хэвлэл мэдээллийн зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байна.  Энэ мөнгөөр сөрөг хүчний дуу хоолойг хаадаг.  Хуучин 2012-2016 онд, 2016-2020 онд ч нийслэлийн үйл ажиллагаа хэвлэл мэдээллээр харьцангуй нээлттэй явдаг байсан бол энэ удаа тэр их мөнгөөр сөрөг хүчний мөнгөөр дуу хоолойг хаасан. Шинэ хууль батлагдаж, тогтмол хуралддаг тэргүүлэгчид нь байхаа больсон.  Иргэдийн хурал нь сар болгон хуралдахаа больсон. Энэ мэтчилэн нээлттэй, иргэдтэйгээ ойр байх боломжуудыг эрх баригч нам хааж байна.  Төсвийн мөнгөөр хэвлэлийнхэнтэй хатуу гэрээнүүд хийж байгаа нь  нь хуралдааны танхимд хатуу байр сууриа илэрхийлж байгаа төлөөлөгчдийг дуу хоолойг хаахад зориулагдаж байна гэдэг нь харамсалтай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ7 цаг 3 минутын өмнөТөр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй5 сар 27. 15:15Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 15:03Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 сар 27. 14:56Ус, дулааны төлбөрөө төлдөггүй өрхийн мэдээллийг зургаадугаар сарын 1-нээс Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ5 сар 27. 14:52"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ5 сар 27. 14:13“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ5 сар 27. 14:10Хилийн боомтуудын зургаадугаар сард ажиллах цагийн хуваарь5 сар 27. 14:02Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 27. 13:56Байнгын хорооны дарга П.Ганзориг НҮБХАС-гийн тэргүүн Халид Шарифитай уулзлаа5 сар 27. 13:54ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа5 сар 27. 12:55Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв5 сар 27. 12:52Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ5 сар 27. 10:4937 дахь Хотын дарга Б.Пүрэвдагва5 сар 27. 10:12“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно5 сар 27. 10:06УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо5 сар 27. 10:03ХХНББХ: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ5 сар 27. 9:56Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж байна5 сар 27. 9:52ИБУИНХУ-тай бүсчилсэн хөгжил, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ5 сар 27. 9:22Засгийн газар “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” тогтоолын төсөл хэлэлцэнэ5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 27. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 27. 9:09Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 18:04“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа5 сар 26. 17:49Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 26. 17:42Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо5 сар 26. 17:39АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна5 сар 26. 17:34Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо5 сар 26. 17:32Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв5 сар 26. 14:36УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал5 сар 26. 14:32
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.