“Тусгаар тогтнол”, “Чингис” хоёрыг хориглоё?!


8-р сарын 19
8 цаг 10 минут

Б.ДАМДИН-ОЧИР

 Монголд “...Монгол Улс” гэж шууд нэрлэснээс бусад бүх нэртэй компани, төрийн бус байгууллага байна. Гадныхан байтугай монгол хүмүүс тэдгээрийнх “...Төрийнх” хэмээн андуурна.

Ил байгаа ганц том жишээ бий дээ. Манай Монгол Улсын их сургууль нэрээ Монголын Үндэсний их сургууль гээчид алдчихсан. МУИС нь Монголын академик боловсролын хамгийн том төв буюу Улсын их сургууль, харин МҮИС нь хувийн эзэмшлийн сургууль байдаг. Зарга нь шүүхээр явж байна. Уг нь манайхан “...МҮИС бол МУИС биш шүү” гэдгийг муухан ялгацгаадаг шиг байгаа юм. Гэхдээ л төөрөлдөнө. МУИС-д элсэх гэж ирээд л МҮИС-д элсчихээд байдаг бололтой юм. МҮИС-ийг гадагшаа орчуулахаар МУИС болчихдог. Гадныхан МУИС-тай харьцаж байна гээд МҮИС-тэй яриад байдаг. Энэ нь явсаар МУИС-ийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөх болжээ. Ийм байдлаар цөөнгүй жил явж байгаа юм.

Өнөөдөр 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр гурван сая гаруйхан монгол хүн ёстой дураараа дургиж, тааваараа тарвалзаж байна. Тусгаар тогтнолтой учраас л тэр. Монгол Улс түүхийн хувьд олон зуун жил оршин тогтносон. Гэхдээ Монголын тусгаар тогтнолыг 1946 онд хоёр хөрш хүлээн зөвшөөрсөнөөр дэлхийн зарчмаар амьдрах эрх "de jure" оршин тогтнох болсон. Гэтэл саяхан “Тусгаар тогтнол” хөдөлгөөн гээд юу болсон бэ. Тэр хөдөлгөөний залуус яг яасан ийснийг бүү мэд. Хууль хяналтын байгууллага шалгаж байна. Гол нь Монгол Улс маань нэгэнт тусгаар тогтночихсон. Гэхдээ энэхүү тусгаар тогтнолоо хадгалж үлдэх нь нэн чухал бөгөөд өнөө цагт улам эмзэг болоод байгаа юм. Ер нь ямар ч цаг үед “...Тусгаар тогтнол” гэдэг үгээр лав тоглож болохгүй сэн.

Ерөнхийлөгч саяын наадмаар нэг зарлиг гаргасан. “...Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” зарлиг. Наадмын нээлт дээр нийтэд уншиж сонордуулсан уг зарлигт “...Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэсэн.

Айл бүр Чингис хааны хөргийг залцгааж байна. Гэтэл бас томоохон зөрчил үүслээ. Чингис гэсэн нэртэй компани, хувийн байгууллага олон байна. Тэр дотроос архины шошгоны Чингис илүү харамсмаар... Товчхондоо, хойморт нь заларсан Чингисийн хөрөг, хогийн саванд нь архины шил дээр наалдаастай байх болов. Энэ хэр зохимжтой вэ.

Ер нь энэ оноосон нэрнүүдээр дамжаад төрийг хүчгүйдүүлэх, цаашилбал Үндэсний аюулгүй байдалд ч хамаатай байж болох нөлөөллүүд үүсч байна.

Тусгаар тогтносон Монгол Улсад яагаад Тусгаар тогтнол нэртэй хөдөлгөөн хэрэгтэй гэж?!

МУИС нь байж байхад яагаад яг адилхан орчуулагддаг МҮИС байх ёстой гэж?!

Зарлигаар залсан Чингисийн хөргийг архины шошгон дээр яагаад байлгаад байх гэж?!

Төрийн, нийтийн эрх ашиг хөндөж, ганц нэг, эсвэл хэдхэн хүн “зоолж” байдаг үйлдлийг таслан зогсоох ёстой. Тухайлсан хууль байхгүй бол зориулаад гаргачих хэрэгтэй.

2014 онд доо, Малайзын Дээд шүүх католик шашны "Herald" хэвлэлийнхэнд "Аллах" гэдэг үгийг хэрэглэхийг хориглосон шийдвэрийг үлдээж шийдэж байв. 2009 оноос эхэлсэн энэ маргааны шалтгааныг Дээд шүүх тайлбарлахдаа “...Аллах гэдэг үгийг ашиглах нь нийгэмд зөрчилдөөн үүсгэнэ” гэж байсан юм.

Ер нь бол сүүлийн үед манай Бүртгэлийн байгууллага ч нэр усыг хяналт султай олгодог болсон. Хориглосон хууль журамгүй болохоор өгөх болдог биз. Хамгийн гол нь “...Төр авдарлах ёстой үг гэж байдаг юм байна” гэдгийг дээрх МУИС, МҮИС зэргээс эхлээд ноцтой үйл явдлууд харуулж байна. Тэгэхээр Засгийн газар, эсвэл УИХ-ын тогтоолоор “...Тусгаар тогтнол”, “...Чингис”, “...Монголын”, “...Үндэсний” гэсэн үгсийг хувийн байгууллагад оноосон нэрээр олгохыг хориглочих нь зүйтэй юм. Бас эрхэм гишүүд ийм хууль санаачлаад өргөн баривал эсэргүүцээд, унагаад байх “улс төр” гарч ирэхгүй л болов уу. Учир нь үүнд ямар нэг хувийн сонирхол үгүй бөгөөд улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад тодорхой нөлөөтэй эрх зүйн баримт бичиг болж үлдэх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав1 цаг 17 минутын өмнө“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ1 цаг 22 минутын өмнөГ.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна1 цаг 24 минутын өмнөЭрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана1 цаг 27 минутын өмнөҮндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо1 цаг 30 минутын өмнөМанлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина1 цаг 33 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ1 цаг 36 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв2 цаг 18 минутын өмнөФото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна2 цаг 25 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ2 цаг 29 минутын өмнөИргэн бүрийн хуримтлалын нэрийн данс арвижлаа2 цаг 32 минутын өмнө“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана5 цаг 9 минутын өмнөТөрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо6 цаг 21 минутын өмнөЗүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна6 цаг 25 минутын өмнөП.Батчулуун: Бурхны номд ч буяны дээд буян, өглөгийн дээд өглөг бол хүнд амьдрал бэлэглэх гэдэг. Тиймээс донор болж, хүнд амьдрал бэлэглэх бол буруу зүйл биш6 цаг 29 минутын өмнөХ.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ6 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай6 цаг 46 минутын өмнөАялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг сонслоо6 цаг 49 минутын өмнөИх тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна6 цаг 57 минутын өмнөВальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой6 цаг 59 минутын өмнөЗасгийн газрын хуралдаан болж байна7 цаг 2 минутын өмнөТэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ7 цаг 33 минутын өмнө“Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина7 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа7 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан7 цаг 52 минутын өмнөГ.Занданшатарын “Тоо худлаа хэлдэггүй”-г нотолсон Н.Учралын Засгийн газар, “Эрдэнэс Монгол”-ын сайн мэдээ5 сар 5. 18:30Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина5 сар 5. 14:14УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав5 сар 5. 14:12Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ5 сар 5. 14:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.