Европ тив даяар үргэлжилж буй хэт халалт, ган гачгийн улмаас гол мөрнүүдийн усны төвшин доошилж, түүхийн ховор дурсгалуудыг уснаас ил гаргаж байна.
Тухайлбал Испанийн археологичид тус улсын томоохон усны далан ширгэсний үр дүнд “Испанийн Стоунхэнж” гэгддэг эртний чулуун хөшөөнүүдийг судлах боломжтой болжээ.
Тус улсын Касерес муж дахь Валдеканасын нөөцийн далангийн усны хэмжээ 28 хувиар багассан юм. Үүний үр дүнд ёроолд нь байдаг чулуун тойрог хөшөөнүүд уснаас бүрэн ил гарчээ.
Чулуун тойргийг анх 1926 онд Германы археологич Юго Обермайер илрүүлж байсан ч Франкогийн дэглэмийн үед энд хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор усан сан байгуулсны үр дүнд 1963 оноос хойш далд орсон юм байна.
Тэр үеэс хойш ердөө дөрвөн удаа л уснаас ил гарч байжээ.
Европын өөр нэг томоохон гол болох Дунай мөрний усны төвшин энэ зун сүүлийн 100 орчим жилийн түүхэндээ хамгийн бага хэмжээнд хүрээд байна.
Үүний улмаас Серби улсын Прахово боомт хотын ойролцоо дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн Германы 20 гаруй хөлөг онгоц усны ёроолоос ил гарчээ.
1944 онд ухрахдаа Германы Хар тэнгисийн флот хөлгүүдээ Дунай мөрнөөр зөөж байсан юм.
Өнгөрсөн сарын сүүлээр Италийн хамгийн урт гол Погийн зарим хэсэг хатаж ширгэсний улмаас дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг голын ёроолоос ил гарч байв.
450 кг жинтэй бөмбөгийг ойролцоох тосгодын 3,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсний дараа дэлбэлж, аюулгүй болгосон юм.

Facebook
Twitter
Youtube


Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих
Гол нуураа цэвэрлээд ав