“Зууны мэдээ” сонин эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин ажиллана


8-р сарын 23
8 цаг 54 минут

Б.ДОЛЖИНЖАВ

 Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийг КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Чадавхжуулах хөтөлбөрөөр дамжуулан редакцуудыг BBC-ийн 50:50 төслийн хамтрагч болоход нь гүүр болж, улмаар жендэрийн мэдрэмжтэй редакцын бодлоготой болох, эх сурвалжийн дата санг арвижуулахад анхаарч ажиллав. Мөн редакцын сэтгүүлчдэд найман сэдвээр 10 модуль бүхий сургалтыг зохион байгуулж, шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүд, охидын эрх, малчин залуучуудын гэр бүл төлөвлөлт гэсэн Монгол Улсад жендэрийн зөрүүтэй байдлын асуудлыг хөндөж бичихэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө  өгсөн юм. 

Редакц чадавхжуулах хөтөлбөр сургалт болон хоёр сарын хугацаатай менторшип гэсэн үе шаттай байв. Редакцын сургалтад МҮОНР-ын Р3 суваг, Малчин ТВ, “Зууны мэдээ” сонин, GoGo.mn редакцууд хамрагдсан бол менторшип хөтөлбөрийг энэ оны зургаагаас наймдугаар сард  “Зууны мэдээ” сонин, GoGo.mn редакцуудад зохион байгууллаа.  Энэ хугацаанд “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булан нээж, жендэрийн асуудлыг тогтмол хөндөн бичихээр боллоо. Манай сонин хөтөлбөр хэрэгжих  хоёр сарын хугацаанд жендэрийн тэгш байдлыг хөндсөн 10 бүтээл гаргасан юм.

Ингэхдээ бид мэргэжил сонголтод хүйс хамааралгүй гэсэн өнцгийг тодотгон, эрэгтэй хүний мэргэжил, эмэгтэй хүний мэргэжил гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийг зорилоо. Тодруулбал, жүдочин охидод тулгардаг жендэрийн асуудлыг хөндсөн “Спортоор хичээллэхэд хүйс хамааралгүй” нийтлэл, “Автобусны жолооч эмэгтэйн ажлын нэг өдөр”, “IT”-д цахиур хагалах охид”, “Монгол туургатны хэмжээнд 22 эмэгтэй хөөмийч бий”, “Батлан хамгаалах салбарт эмэгтэй удирдагч үгүйлэгдэж байна”, эрэгтэй сувилагчийг онцолсон “10 мянгад нэг тохиох эрэлттэй мэргэжлийн эзэн” гэсэн мэргэжил сонголтод хүйс хамааралгүйг сурталчилсан 10 нийтлэлийг уншигчдадаа хүргэжээ. Эдгээр нийтлэлээрээ бид “Эрэгтэй хүн л зөвхөн сайн уурхайчин, шилдэг удирдагч, чадварлаг программист байдаг. Эмэгтэйчүүд балет, бүжгээр хичээллэж гэрийн сайн эзэгтэй, ээж байх ёстой. Мөн сувилагч эмэгтэй, жолооч эрэгтэй байх нь зөв” гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийг зорилтоо болгосон юм. Үүний үр дүнд манай сонины уншигчид өөрийн болон бусдын мэргэжил сонголтыг хүйстэй хамааралтай гэсэн ойлголт багасч, хүүхэд нь мэргэжлээ сонгоход “Эрэгтэй хүн цэцэрлэгийн багш болж яах юм. Цэргийн хүн л бол”, “Эмэгтэй байж программист болж чадахгүй ээ. Эмч, сувилагч эсвэл бүжигчин бол” гэсэн хандлагаа өөрчилсөн гэдэгт итгэл дүүрэн байна.

Үүнээс гадна  хөтөлбөрийн хүрээнд үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцын бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа  нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн  хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах, ялангуяа хүн амын 50-иас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлов. Мөн бид эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцын бодлогодоо тусгаад байна.

Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг  “Ямар ч сэдвийг сурвалжлан мэдээлэхэд редакцын бодлого маш чухал. Тиймээс бид менторшип хөтөлбөрийн хүрээнд редакцуудад бодлогоо сайжруулж, шинэчлэхэд нь олон улсын туршлагаас хуваалцаж, зөвлөмж өгч ажиллалаа. Өнөөдөр уламжлалт хэвлэл мэдээлэл өөр хоорондоо өрсөлдөх цаг ард өнгөрч байна. Хэвлэлийн өрсөлдөгч нь уншигч, үзэгч, сонсогчийг хуйлруулж буй сошиал медиа билээ. Иймээс мэргэжлийн редакцууд бодлогоороо дамжуулан хэрэглэгчээ буцаан татах, ингэхдээ олон ургалч байдлыг дэмжин ажиллаж охид, эмэгтэйчүүд, малчид, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг бүтээлдээ шингээх нь чухал байна. Тэдний дуу хоолойг дамжуулснаар хэрэглэгчид төдий чинээ нэмэгдэх юм”  гэв.

 Хөтөлбөрийн хүрээнд бид редакцийн бодлогоо шинэчилж, жендэрийн мэдрэмжтэй нийтлэлүүд гаргахын сацуу BBC агентлагийн тэгш байдлын “50:50” төслийн албан ёсны түнш болж, хамтран ажиллахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн. Тус төслийн хамтрагч болсноороо манай сонин өдөр тутмын нийтлэлийнхээ эх сурвалжийн хүйсийг бүртгэн, эрэгтэй эмэгтэй эх сурвалжийнхаа тоог тэнцвэржүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлд ажиллах юм.

Ийн хоёр сар үргэлжилсэн “Мэдрэмжтэй мэдээлье” менторшип хөтөлбөрийн хүрээнд “Зууны мэдээ” сонины редакцын хамт олон жендэрийн хэвшмэл ойлголтоо өөрчилж, редакцийн бодлогоо шинэчилж, олон улсын хөтөлбөрийн түнш болж, жендэрийн мэдрэмжтэй нийтлэлүүдийг хүргэх тусгай булантай болсон байна. Үүнээс гадна эх сурвалжаа бүртгэж, өглөөний шуурхай хурал дээр тухайн өдрийн сонинд орох эх сурвалжуудынхаа хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх талаар ярилцаж, нийтлэл бүртээ эрэгтэй, эмэгтэй хүмүүүсийн байр суурийг ижил тэгш хүргэхийг эрмэлзэх гэсэн олон өөрчлөлтийг бид хийлээ. Менторшип хөтөлбөрийн талаар “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Манай хамт олныг сонгон чадавхжуулж, мэргэжлийн хувьд нэг алхам урагшлуулсан та бүхэнд баярлалаа. Бид цаашид илүү их хичээж, сурсан мэдсэнээ баталгаажуулан, дадаж ажиллах болно. Мэдрэмжтэй мэдээлдэг,  ажилладаг мэргэжлийн хамт олон болсон бид үргэлжлүүлэн суралцахад таатай байх болно” гэсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав3 цаг 6 минутын өмнөБ.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо3 цаг 12 минутын өмнөМ.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно3 цаг 17 минутын өмнө11:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө3 цаг 23 минутын өмнөБ.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө3 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан3 цаг 57 минутын өмнөАвтобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:4316 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа8 сар 5. 15:07Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна8 сар 5. 15:01Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно8 сар 5. 14:59Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй8 сар 5. 14:56Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ8 сар 5. 14:53Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо8 сар 5. 14:51Өнөөдөр 36 вагон 2160тн АИ-92 автобензин орж ирсэн байна8 сар 5. 12:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.