Р.Гончигдорж: Цэц Үндсэн хуулийг “эзлэн түрэмгийлж” нэг хэсгийг нь “устгалаа”


8-р сарын 24
7 цаг 20 минут

РЕНЧИНГИЙН ХИШИГЖАРГАЛ

Монгол Улсын (дэд Ерөнхийлөгч) Улсын Бага хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Засгийн газрын дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болно гэж 2019 онд Үндсэн хуульд ёсчлон баталж оруулсан заалтыг Цэц хүчингүй болгож байгаа нь хуулийн хувьд хэр зохистой вэ?

-Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай адил хүчинтэй”. Тийм учраас Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлтээр орсон заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж асуудлыг хэлэлцсэн нь бүрэн эрхээ хэтрүүлсэн явдал юм. Үндсэн хуулийг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлсэн тухайд “Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 1-д Үндсэн хуулийн Цэц нь дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна.

Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” гэж Цэцийн бүрэн эрхэд заагаад Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 2.1-д Үндсэн хуулийн Цэц нь “Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих,.. бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны Үндсэн зарчим мөн” тодорхойлсон. Мөн Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үндсэн хуульд хууль, зарлиг, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БУСАД ШИЙДВЭР, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Үндсэн хууль болон Цэцийн тухай хуульд Цэцийн үйл ажиллагааны хүрээ, үйл ажиллагааны зарчим, шийдвэрийнх нь тухай тодорхой заасан байхад Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...(Засгийн газрын) Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх мэдээллээр Үндсэн хуулийн маргаан үүсгэж улмаар “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн дээр дурдсан заалтуудыг илтээр зөрчсөн, үйл ажиллагааны хуульд тогтоосон зарчмаа эвдсэн үйлдэл боллоо.

-Тэгвэл одоо УИХяах ёстой вэ?

-Эрх мэдлээ хэтрүүлэн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр хэмээн үзэх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Үндсэн хуулийн 65.4 хэсэгт “Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно” гэснийг Үндэслэн УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Цэцийн гишүүдийг эгүүлэн татаж, Ерөнхийлөгч болон Дээд шүүхэд санал уламжлан (саналыг зөвшөөрнө гэдэгт итгэж байна) улмаар эгүүлэн татах саналыг нь үндэслэн эгүүлэн татах арга хэмжээ авах нь зүйтэй. Энэ үед Цэц шийдвэр гаргах (өөрсдийн тухай) чадамжгүйг дурдах нь зүйтэй. Харин Цэцийн шинэ бүрэлдэхүүн Цэцийн энэ шийдвэрийг Цэцийн хуулийн дагуу нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй.

-1999 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Үндсэн хуулийг Цэцээс хүчингүй болгож байсан. Өмнө нь гарч байсан энэхүү тохиолдлоос энэ удаагийнх юугаараа ялгаатай вэ?

-1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож байсан нь эдгээр өөрчлөлт Үндсэн хуулийг зөрсөн гэсэн үндэслэлээр биш, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулиар тогтоосон дэгийг зөрчсөн гэж үзсэн. Тийм ч учраас тэр үеийн Цэцийн “ойлголтод” тохируулан нэмэлт, өөрчлөлтөд үг үсгийн ч засвар хийлгүй 2000 онд дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг юм. “Ойлголт”-ыг тодруулбал, Үндсэн хуулийн 68.1-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэсэн заалт дахь “саналыг” гэдгийг УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн Цэцээс заавал санал авах, Цэц өргөн мэдүүлэх ёстой мэт “ойлголт”-ыг дээр дурдсан үед баримталсан байдаг юм.

-Та ч бас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Цэцэд хандаж байсан?

-Тиймээ. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт , өөрчлөлтийн үндсэн хэсэгт огт хамаараагүй. Харин дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн 69.3-т заасан “УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэснийг зөрчсөн тухай мэдээлэл гаргасан. Энэ заалт нь сонгууль дөхсөн үед Үндсэн хуульд популист нэмэлт, өөрчлөлт оруулахаас сэргийлсэн агуулгыг багтааж байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хугацааны хувьд хоёр бүрэлдэхүүнтэй: ҮХНӨ оруулах хугацаа нь баталсан хугацаа, дагаж мөрдөх хугацаа гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй. Оны өмнө баталж (2019 оны арваннэгдүгээр сард), сонгууль болоос сар хүрэхгүйн өмнө (2020.5.25) дагаж мөрдөхөөр заасан байсан. Цэц авч хэлэлцээгүй. “Дордуулсан долоо”-г засаж байгаа нь энэ гээд Үндсэн хуулийн 39.1-д одоо маргалдаад байгаа өөрчлөлт оруулсан популизмынхоо “гай”-г одоо үүрч байна.

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ямар боломж байдаг вэ?

- Үндсэн хуулийн 68.1 дэх хэсэгт дэх “...саналыг Үндсэн хуулийн Цэц нь УИХ-д өргөн мэдүүлж болно” гэдэг нь 1999 онд хэрэглэсэн утгаар биш, харин Үндсэн хуулийн Цэцэд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх эрх олгосон нь Үндсэн хуулиар олгосон нэг талаас боломж, нөгөө талаас үүрэг юм. Тодруулбал, санал өргөн мэдүүлж болно гэдэг нь УИХ тэр саналыг хэлэлцэх үүрэгтэйг илэрхийлэх бөгөөд, ийм шаардлага Үндсэн хуулийн Цэцэд үүсч болохыг Үндсэн хуулийн хэмжээнд харгалзан үзсэн болно. Тухайлбал, иргэдээс ирсэн мэдээллээр үйлдсэн хуулийн маргаан шийдвэрлэхэд зөрчсөн, зөрчөөгүй талаар шийдвэр гаргах боломжгүй, эсвэл Төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгчийн хооронд гарсан зөрчлийг Үндсэн хуулиар нэг утгатай шийдэх боломжгүй. эсвэл судалгааны үндсэн дээр Үндсэн хуулиа сахин хамгаалах зайлшгүй шаардлагатай зэрэг тохиолдолд Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлага гарахыг үгүйсгэх аргагүй юм. Жишээ нь, ямар нэг хуулиар УИХ гишүүн нь Засгийн газрын гишүүнээс төрийн зэрэг дэвээр илүү байхаар заасан гэе. Энэ талаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан гарсан гэж бодъё. Үндсэн хуулийн Цэц үүнийг шийдэх гэтэл Үндсэн хуулийн 29.1-ээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор заасан учир УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс дээгүүр зэрэг дэвтэй гэж ойлгохоор байтал Үндсэн хуулийн 39.1-ээр Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн учир Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнээс дээгүүр зэрэг дэвтэй гэж ойлгохоор байна. Яг ийм үед Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахаас татгалзан харин УИХ-д Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 39.1-ийг “Засгийн газрын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүдээс байж болно” гэсэн өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлж асуудлыг шийдвэрлэх юм.

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нийцүүлэн асуудлыг шийдвэрлэх боломж бий юү. Мөн Т.Доржханд гишүүнд?

-Үндсэн хуулийн Цэц иргэдийн гаргасан маргаанд “Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн заалт, Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хэлэлцэх эрх мэдэл байхгүй тул Үндсэн хуулийн маргаан үүсгэхээс татгалзаж байна” гэсэн хариулт өгөх ёстой байсан. Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүдтэйгээ зөвлөлдөж УИХ-д Үндсэн хуулийн дараах өөрчлөлт оруулах саналыг өргөн мэдүүлье гэж шийдэж болох боломжтой байсан. Үндсэн хуулийн 39.1-ийг дараах байдлаар өөрчлөн найруулах "39.1 Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ”. Т.Доржханд гишүүн бүрэн эрхийнхээ дагуу дээрх Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилж болох байсан.

-Яагаад ийм арга замыг сонгов?

-УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр Засгийн газар дахь УИХ-ын гишүүдийн тооны хязгаараас салахын тулд хийж байгаа үйлдэл гэдэг нь илэрхий. Үндсэн хуульд бүх үйл ажиллагаа, үйлдлээ нийцүүлж байх ёстой атал үйл ажиллагаа, үйлдэлдээ Үндсэн хуулиа нийцүүлэх гэсэн энэ урвуу оролдлого нь Үндсэн хууль руу хийж байгаа “эзлэн түрэмгийлэл” юм. Үндсэн хуулийн Цэц нь ийм түрэмгийллээс Үндсэн хуулиа сахин хамгаалах үндсэн үүрэгтэй байтал “түрэмгийллийг” тосон авч Үндсэн хуулийн нэг хэсгийг (39.1-ийн Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаал хавсарч болно” гэсэн) “устгалаа”. Ийнхүү хамгаалах ёстой зүйлээ хавсарч “устгасан” нь түүхэнд хар томбо үлдлээ. Бүх юм Үндсэн хуулийнхаа дагуу засагдаж сэргээгдэнэ гэдэгт найдах л үлдлээ. Үндсэн хууль маань хоточ нохой нь чонотой нийлчихсэн хот айл шиг л болоод байна даа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



103.57.93.38Зочин   • 2022, 8 сарын 26. 7 цаг 07 минут

Элбэгдорж, Гончигдорж, Бат-Үүл, Энхсайхан, С.Эрдэнэ, Х.Баттулга, Алтанхуяг, Ламжав нар авилгалд идэгдэж, АН-ыг сөнөөсөн. Тэд ард түмнээс урвасан учир цаазлах хэрэгтэй.

122.201.21.252Зочин   • 2022, 8 сарын 24. 17 цаг 50 минут

ene pizduu uhej dald oroogui bil yy



Шинэ мэдээ

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ9 сар 9. 15:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.