Б.Баасанжав: Өдөр бүр 50-60 хүн тогтмол ирж жингээ үздэг


8-р сарын 26
7 цаг 30 минут

Нар салхинд гандаж элэгдсэнийг илэрхийлэх бүдэг цэнхэр өнгөтэй хантааз, хуучин цагийн хар малгай өмсөж, усны уртыг туулж хүний олонтой учирсан шүү гэх дөлгөөн, зөөлөн харцтай энэ өвөөг “МУБИС”-ийн урд талын буудлаас өдөр бүр харж болно.

Өмнөө жин тавиад таван алхмын цаанаас найрсагаар угтан яриа өднө. Хажууд нь очоод жингээ үзэх санаатай гутлаа тайлах гэтэл “даарчихна миний охин, зүгээр дээр нь гараад зогс” гэв. Бороо дусалж, цаг агаар сэрүүн байсан учир өвөө үйлчлүүлэгч цөөнтэй байв. Б.Баасанжав гэж өөрийгөө танилцуулсан өвөө бид хоёрт тухтай хэдэн минут ярилцах зав ч гарлаа.

Завхан аймгийн Арванхутагт суманд 1954 онд мэндэлж, өдгөө 68 насыг зооглож байгаа Б.Баасанжав гуай хорин найман жил жолооч хийгээд тэтгэвэрт гарсан цагаасаа энд жин үзэж хэдэн төгрөг олдог болсон гэв. Сүүлийн үед айл бүхэн жинтэй болсон ч хаяахан нэг таарах ийм ахмадуудын жин дээр заавал зогсч үзэж байгаарай хэмээн олон нийтийн сүлжээгээр уриалах болсныг уншигч та анзаарсан л байх. Энэ бол  “хүн чанарын жин” учраас өмнөө жин тавьсан ахмадуудтайгаа таван үг солиод, цөөн хором саатаад жингээ үзчихэж байгаарай гэх залуусын уриалга үнэхээр сайхан санаа юм гэдгийг өвөөтэй ярилцаж байх зуур улам бүр мэдэрсэн.

-Б.Баасанжав гуай та энд хэдээс хэдэн цагийн хооронд суудаг юм бэ. Өдөрт хэдэн хүн “үйлчлүүлэх” юм?

-Өвөө нь өглөө 10 цагаас оройн 18 цаг хүртэл суудаг. Өдөрт 50-60 хүн ирж тогтмол жингээ үздэг шүү. Хүн ер нь сардаа ядаж дөрвөн удаа жингээ үзэх хэрэгтэй, тэгвэл жингээ барьж чадна гэж боддог юм. /инээх/

-Танайх хаана байдаг вэ? Хэдүүлээ амьдарч байна?

-Манайх 3,4-р хороололд байдаг. Эхнэр бид хоёр насаараа ажиллаж олсон мөнгө болох 71 сая төгрөгөөр одоогийн амьдардаг байраа нэлээн хэдэн жилийн өмнө авч байсан юм. Ажлаасаа буугаад л  гэр рүүгээ жингээ бариад алхчихна шүү дээ. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг биз дээ хүү минь. Өвөө нь архи тамхи алиныг нь ч хэрэглэдэггүй.Эмгэн маань таван жилийн өмнө тэнгэрт заларсан цагаас ганцаараа амьдардаг болсон юм. Гэртээ дөрвөн хананы дунд суугаад байх хэцүү. Ийм болохоор өвөө нь нас дээр гарсан ч, нийгэмтэйгээ ойр, хүмүүс дунд байх дуртай учраас эндээ ирдэг юм.

-Заримдаа хөгжилтэй зүйл тохиолдох уу?

-Охидууд жингээ үзчихээд уулга алдана. Тэгээд л найз залуудаа уурлаад “байнга амттай юм авч өгөөд байхаар ингэж байгаа шүү дээ” гэнэ. Манайхан хөгжилтэй хүмүүс шүү. Намайг энэ хавийхан маань андахгүй. Нийлчихээд бувар бувар гээд суух чинь наддаа жаргал.  Өчигдөр гэхэд л надад нэг хүн 2 литр сүү өгчихөөд явсан.  “Өвөө сайхан хийцтэй цай чанаж уугаарай” гэсэн. Ард түмнийхээ буянд жаргаж сууна аа. Миний охин өвөө дээрээ ирж байгаарай, өвөө нь байж л байна гээд үрчлээтэж борлосон гартаа чамбайлан атгах зуутын дэвсгэртүүдээ энгэрийн халаасандаа хийгээд гар даллан үлдлээ.

“Хүн чанарын жин гэгдэх болсон энэхүү шидэт жин тантай таарвал жингээ  үзээд хэдхэн минут саатаад яваарай. Өвөөгийн хэлсэн шиг сардаа дөрвөн удаа жингээ үзчихэд гэмгүй л байх. Амьдралдаа нэмэр болох гэж ажлын найман цаг ийн суугаа ч Б.Баасанжав гуай шиг та биднээс амар мэндийн зөрүү асууж, хэд гурван үг солих хүсэлтэй олон дундаа орших хүсэлдээ ээрэгдэх хэдэн арван хүн бас бий "

 

                                                                                                   Б.Хонгорзул



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй!10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.