Залуужиж байгаа ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТААС сэргийлэх арга бий


8-р сарын 29
11 цаг 04 минут

Манай улсын 100 мянган хүнд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар дэлхийд 1-рт бичигдэж байна. Энэ нь дэлхийн дунджаас бараг 4 дахин их гэсэн үг. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна.

Нэг өглөө сэрэхэд л тэр минь өнгөрчихлөө, залуу хүн юмсан... гэсэн эмгэнэлийг өдөр бүр шахам сошиал орчиноос хардаг боллоо. Тэдгээр ид хийж бүтээх насандаа яваа залуу хүмүүсийн нас баралтын шалтгаан дийлэнхдээ ахимаг насныхан давамгай өртдөг тархины цус харвалт байх нь хачирхалтай, бас анхаарлаа хандуулмаар...

Зүрх судасны эмгэг нь 45-аас дээш насныханд зонхилон тохиолддог ч сүүлийн үед нийгмийн хөгжил, стерсс, ажлын ачаалал, амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор залуужиж, сүүлийн хоёр жилийн хугацаанд эрс нэмэгдлээ. Үүний шалтгааныг зарим хүмүүс ковидын нөлөө гэж тайлбарлаж байгаа нь ч бий. Харин бид энэ аюулт өвчнөөс өөрсдийгөө хамгаалах нь хүн бүрт хамаатай болжээ.

Харвах эрсдэлд хүргэдэг хүчин зүйлс

  • Цусны даралт өндөр байх
  • Чихрийн шижин
  • Зүрхний ямар нэгэн эмгэг
  • Тамхидалт
  • Хэт таргалалт
  • Холестролын түвшин өндөр байх
  • Архидалт
  • Стресс бухимдал
  • Хөдөлгөөний дутагдал 

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

  • тотмол цусны даралтаа хэмжиж байх
  • архи, тамхины хэрэглээгээ багасгах, болж өгвөл татгалзах
  • цусан дахь холестрины хэмжээгээ буулга, эрүүл зөв хооллох
  • стресс, бухимдлаас холдож цэвэр агаарт гарах, аялж зугаалах
  • хөдөлнөөний дутагдлаас сэргийлж, биеийн тамираар хичээллэх
  • ажлын ачааллаа багасгах, зохистой хөдөлмөрийн хуваарьтай байх

 Дээрх аргуудыг хэрэгжүүлж байх нь залуужиж байгаа тархины цус харвалт, хүмүүсийн сүүлийн үед ярьж байгаа цус өтгөрөлтөөс өөрийгөө сэргийлж чадах юм.

Эмчийн зөвлөгөө: Харвалт хоёр хэлбэрээр ихэвчлэн илэрч байна. Нэг хэлбэр нь гэнэт ухаан алдаж , гар хөл нь татна, огино, нэг талын гар, хөл сулардаг. Нөгөө нь ухаан алдахгүйгээр, таталт өгөхгүйгээр ам нь мурийж, гар хөл нь суларч, мэдрэхүй нь буурч, нүдний хараанд өөрчлөлт өгч тэнцвэр алдагдах шинж илэрдэг. Татаад эхэлсэн хүн бол яаралтай 103 дуудах нь тодорхой. Нөгөө хэлбэрийн хүмүүсийг мэдэлгүй алдчихаад байдаг. Тиймээс аль болох танихын тулд олон шинжийг дэлхий нийт гаргасан байдаг. Нүүр, гар, хэлний сорилыг ашиглаж, эсвэл ажиглаж харвасан эсэхийг мэдэж болдог. Жишээ нь, ам мурийх, гарын хүч сулрах, хэл яриа алдагдаж, юм ойлгох чадвар муудвал тухайн хүн “би харвасан байна” гэдгийг 103-д утасдаж хэлэх ёстой. Энэ тохиолдолд дуудлагыг авсан даруйд очих ёстой. Учир нь, цаг алдах тусам тархины үхэжсэн эд, эсийн тоо нэмэгддэг. Тиймээс цаг алдалгүй эмнэлэгт очих нь чухал байдаг. Тухайн хүн өөрөө, эсвэл гэр бүлийнхэн нь харавчихлаа гэдгийг мэдсэн бол дур мэдэн эм, тариа хэрэглэж огт болохгүй. Тэр архийг ч ууж, өгч болохгүй. 

Харвасан хүний хажууд байгаа хүн хамгийн нэгдүгээрт амин үзүүлэлтүүдийг шалгах ёстой. Ингээд эмнэлгийн тусламж ирэхээс өмнө хэвтүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Хэвтүүлэхдээ бусад эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авна. Харвасан хүн ихээр огиж, бөөлждөг учраас дээш нь биш, бага зэрэг хажуу тийш нь харуулж хэвтүүлэх учиртай. Ингэсэн тохиолдолд тухайн хүний амьсгалын зам чөлөөлтэй болно. 

Дураараа даралтын эм огт өгч болохгүй. Ер нь даралт бууруулах эмийг яарч хэрэглэх нь зөв биш. Харвасан хүний цусны даралтыг эхний 24 цагийн дотор 10 хувиар л буулгах зүйтэй гэж үздэг. Жишээ нь, цусны даралт нь 200 хүрсэн хүний даралтыг 180 болгож, аажмаар бууруулах тактик барьж ажиллахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Даралтаа огцом бууруулах нь эргээд эрсдэлтэй гэж үздэг . Тиймээс даралтны эмийг өөрсдөө ч мэдэхгүйгээр хэрэглэх нь бас л аюултай.

 

Б.Мөнх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй!6 цаг 32 минутын өмнөТөсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 цаг 37 минутын өмнө3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо7 цаг 40 минутын өмнөТөрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ7 цаг 46 минутын өмнөШинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ7 цаг 50 минутын өмнөЭкспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ7 цаг 59 минутын өмнөНөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 5 минутын өмнөҮр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.