Т.Энхтүвшин: Хил гааль, боомтуудын нээлттэй байдал цаашид сайжирч, ачаа барааны эргэлт илүү нэмэгдэх хандлагатай байна


8-р сарын 30
9 цаг 06 минут

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


- ТӨМӨР ЗАМЫН АЧАА ТЭЭВЭР СААДГҮЙ ЯВАГДАЖ БАЙГАА -


-Томоохон баяр, тэмдэглэлт үйл явдал, хичээлийн шинэ жил зэрэг Монголын эдийн засаг, нийгмийн хөл хөдөлгөөн эрчимжих үед урд хөрш хилээ хаачихдаг. Урд хөршийн хил гааль, боомтууд хаалттай байх нь манай улсын эдийн засагт бодит сөрөг нөлөөллийг үзүүлдэг шүү дээ. Цаашид энэ байдлыг бодлогын түвшинд хэрхэн засах ёстой юм бэ?

-Хятад улсад ковидын нөхцөл байдал хүнд байна. Тэр дундаа Эрээн хотод ковидын халдвар өргөн далайцтай явагдаж, нөхцөл байдал тааруу байна гэсэн мэдээлэл авсан. Хэдийгээр Эрээн хилээ хааж, нээж байгаа ч манайх руу орж ирэх импортын бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг зогсоогоогүй. Өчигдрийн байдлаар гэхэд манайх руу 80 орчим ачаа тээврийн машин орж ирсэн. Мөн экспортоор тодорхой хэмжээний нүүрс тээврийн чингэлгүүд Эрээн рүү гарсан. Ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр сайжирч байна гэж харж байгаа. Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор 500-600 орчим нүүрс тээврийн автомашин гарч байна. Дорноговь аймгийн Ханги-Мандал боомтоор 250 гаруй чингэлэг тээвэр гарч байна. Замын-Үүдээр 40 гаруй чингэлгээр нүүрс тээвэр гарч байгаа гэсэн мэдээлэл авсан. Тэр утгаараа төмөр замаар орж, гарч байгаа ачаа барааны эргэлт харин ч нэмэгдэж байгаа. Эрээн хот тэг зогсолт хийлээ гэж зарлаж байгаа. Үүнийг манайхан Монгол руу ачаа бараа огт орж ирэхээ болилоо гэж ташаа ойлгож байна. Эрээнд гаалийн хяналтын бүс гэж бий. Тэрхүү бүсэд байгаа бараа, таваар чөлөөтэй явж байгаа. Харин Эрээнд орж ирж байгаа Хятадын өөр хотуудын ачаа таваарын эргэлтийг зогсоосон. Бусдаар Монгол руу гаргадаг гаалийн бүсийн ачаа, бараа эргэлддэгээрээ л эргэлдэж байгаа.

-Эрчим хүчний тоног төхөөрөмж ачсан 200 вагон таг гацсан гэсэн мэдээлэл байна. Энэ яагаад гацчихсан талаар танд мэдээлэл байна уу. Угтаа төмөр замын ачаа тээвэр хэвийн л байгаа гэж та ярилаа шүү дээ?

-Тодорхой хэлчих мэдээлэл алга. Гэхдээ Улаанбаатар төмөр зам Хөх хотын төмөр замтай ажлын уялдаа холбоо сайтай ажиллаж байгаа. Миний харж байгаагаар вагоны ачаа эргэлт нэмэгдчихсэн гэж ойлгосон. 2019 онд Замын-Үүд рүү хоёр нарийн царигийн төмөр зам тавьсан. Түүгээрээ чингэлэг тээврийн ачаанууд орж ирж байгаа. Монголоос өдөртөө 12 цуваа буюу 600 вагон гарч байна. Дэлхийд нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гайгүй байгаа энэ үед манай улсын төмөр замын тээвэр энэ эрчээрээ он дуустал явбал олон сая тонн нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалаа дэлхийн зах зээлд гаргах бололцоо байгаа л гэж харж байна. Ер нь бол Эрээнээр ачаа бараа орж ирдэг шигээ л орж ирж байгаа. Нэг хэсэг урд хөрш хил, хилийн боомтуудаа таг хаачихдаг байлаа шүү дээ. Одоо тийм нөхцөл байдал олон харагдахгүй байна. Цаашид хил гааль, хилийн боомтуудын нээлттэй байдал улам сайжрах, ачаа барааны эргэлт илүү нэмэгдэх дүр зурагтай байна.

-УИХ-ын гишүүний хувьд Цэцийн гаргасан тогтоолыг ямар байдлаар хүлээн авч байна. УИХ-аас цаашид авч хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг нь баталчих шиг боллоо шүү дээ...?

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд халдаж, Үндсэн хуулийн зүйл заалтыг шууд хүчингүй болгодог байдлыг би хувьдаа буруу гэж үзэж байгаа. Тиймээс Их хурлаас Цэцийн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгодог эрхийг хязгаарласан, заагласан эрх зүйн шинэ зохицуулалтыг хийж өглөө. Цаашид хэн дуртай нь Үндсэн хуулийн тэр заалт нь буруу байна, хүчингүй болгоно гэх байдал үүсч болзошгүй болохоор л бид ингэж зааглаж өгсөн гэж ойлгож байгаа. Цаашид Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн зүйл заалтад дүгнэлт гаргаад явахаас биш шууд хүчингүй болгох эрхийг нь хязгаарлаж өгөх ёстой л гэсэн байр суурьтай байна.

-Нэгэнт Цэцийн гаргасан шийдвэр эцсийнх тул цаашид давхар дээл гэдгээр хязгаарлаж өгөхгүй боллоо. Тиймээс Засгийн газар сайдуудаа давхар дээлтэй болгох асуудал танай нам дотор хүчтэй яригдаж байна. Таны харж байгаагаар Ерөнхий сайд хичнээн сайд нарыг солих шинжтэй байх шиг байна вэ?

-Мэдээж хариуцлага алдсан, муу ажиллаж байгаа сайдыг солих нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тэр утгаараа хариуцлага алдсан, цаг үедээ муу ажилласан сайд нараа солих нь зөв болов уу гэсэн бодолтой байгаа. Солих ч гэх үү шинээр томилогдох сайд нь давхар дээлтэй эсэх нь хамаагүй. Үнэхээр тэрхүү салбарт сайн ажиллаж чадах, мэдлэгтэй, сэтгэлтэй хүн байвал давхар дээлтэй эсэх нь тийм ч сонин биш л дээ.

-Танд сайд болох сонирхол бий юү?

-Тийм сонирхол байхгүй ээ. Би эрх мэдлийн төлөө улайрч явдаг хүн биш.

-Шинээр байгуулагдсан хоёр яамны сайдыг энэхүү ээлжит бус чуулганы үеэр томилох байх, тийм үү. Мөн яамгүй хоёр сайдын тухай яригдаад байгаа шүү дээ...

-Мэдээж шинээр байгуулагдсан яамдуудын сайд нарыг томилох нь тодорхой. Харин тэрхүү яамгүй гэх хоёр сайдын тухай манай намын бүлэг болон нам дотор огт яригдаагүй. Тийм бүтэц нэмэх эсэх талаар мэдээлэл алга байна.

-Та орон нутгаас сонгогдсон гишүүдийн нэг. Энэ жилийн тухайд зүүн болон баруун аймгуудын нутгаар гантай байна. Цаашлаад өвөлжилт хүндрэх төлөвтэй болж ирлээ. Тиймээс энэ асуудлаар гишүүд орон нутгийнхаа малчид, удирдлагуудад анхааруулж эртнээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудалд анхаарч байх шиг байна...

-Зуншлага зарим газар нутгаар тааруу болж байгаа нь үнэн л дээ. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа базаахад эртнээс анхаарах ёстой гэдэг бол зөв. Нэг үеэ бодоход манай малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дор бүрнээ өвс, хадлан, бусад зүйлээ маш сайн бэлддэг болж. Малаа хүнд өвөлд онд оруулах хамгийн эхний ажил бол малаа эрүүл байлгах явдал. Тэр утгаараа малын гаралтай гоц халдварт өвчний эсрэг вакцинжуулах ажлыг бид илүү идэвхтэй хийж байна. Ер нь миний ч гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүдийн ганц боддог бодол бол малчдын амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нь нэмэх л дээ. Өнөөдөр ямааны арьс 1000 хүрэхгүй төгрөг л байна. Мөн ноос, бусад дайвар бүтээгдэхүүний үнэ өртөг үнэхээр шалдаа буусан байна. Тэр утгаараа малчдын орлого сүүлийн хэдэн жил тодорхой хэмжээгээр буурсан. Энэ жилийн хувьд гадагшаа мах экспортод огт гарсангүй. Малчдын гол орлого, амьжиргааны эх үүсвэр нь мал байдаг. Гэтэл тэрхүү малын мах, түүхий эдийн үнэ хямд, үнэгүй шахуу байхаар малчдын орлого яаж нэмэгдэх билээ. Тиймээс махаа экспортлох нь хамгийн чухал байна. Саяхан сошиалаар дулааны аргаар боловсруулах мах гэж бужигналаа. Энэ дулааны аргаар боловсруулсан махыг Хятад улс руу экспортлох арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Үнэхээр дотоодын зах зээлдээ эргэлтэд оруулж байна гээд хардаж сэрдээд байгаа бол Хятад руу гарчих хэрэгтэй. Хятад улс тэрийг нь стандартад нийцсэн байна авъя, эсвэл авахгүй гэдгээ өөрсдөө шийднэ биз. Бид аль болохоор мах авна гэсэн газар л байвал тийшээ экспортолж байх нь зөв. Хоёрдугаарт Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас олгодог махны квот гэдгийг болих хэрэгтэй.Стандарт шаардлагаа хангасан мах бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгж байвал тэрхүү махаа гаргаж л байг.

-Ирэх сараас эхлээд НӨАТ-ын сугалааг дахин явуулж эхэлнэ гэж Сангийн сайд мэдэгдсэн. Зарим нь сугалаа гэж байхаар зүгээр НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нь нэмчихээч ээ гэдэг. Таны хувьд энэ асуудалд ямар бодолтой явдаг вэ?

-Манайхан ихэнх нь НӨАТ-ын асуудлыг буруу ойлгоод байдаг. НӨАТ-ын сугалаа гэдэг айхавтар их хөрөнгө зардаг ажил биш шүү дээ. Миний сонссоноор 13 тэрбум төгрөг байдаг шиг санагдаж байна. Сугалаа явуулахаа болиод энэхүү 13 тэрбум төгрөгийг буцаан олголтондоо зарцуулъя гэвэл энэ мөнгө ёстой юу ч болохгүй. НӨАТ-ын буцаан олголтын хувийг бүхэл нэгжээр ч нэмэгдүүлж чадахгүй шүү дээ. Одоо НӨАТ-ын буцаан олголтын хувь хоёр хувьтай байгаа. Сугалааны зардлыг ийшээ орууллаа гэхэд 2.1 хувь ч болохгүй. Ёстой далайд дусал нэмж байна л гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын сугалаа хэвээрээ явж байх нь илүү эдийн засаг талаасаа эерэг үзүүлэлтийг бий болгоно. Сугалаанд хожихын тулд иргэд НӨАТ-ын баримтаа нэхэж авдаг болно шүү дээ. Өмнө ч нэхэж авдаг байсан. Сугалааг болиулснаар НӨАТ-ын баримт авдаг байдал эрс буурсан. Энэ нь мэдээж далд эдийн засгийг улам илүү хөгжүүлж байна л гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын сугалааг дахин сэргээх, сугалаа хэвээр нь байлгах нь илүү дээр болов уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд6 цаг 34 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ6 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.