ӨНӨӨДӨР: Халим акулын өдөр


8-р сарын 30
10 цаг 13 минут
2012 оноос эхлэн жил бүрийн 08-р сарын 30-ны өдрийг халим акулын өдөр /Whale Shark Day/ болгон тэмдэглэх болжээ. Уртаараа 14 метр хүрч, 12 тонн жин дартлаа өсдөг энэ аварга амьтны царай зөвхөн ээж нь л хайрлахуйц аймаар байхад жилийн нэг өдрийг яагаад түүнд зориулж байгаа юм гэж гайхдаг.
Учир нь түүнийг өндөр үнэт сэрвээ, махных нь төлөө хайр найргүй агнан, хорогдуулж байгаа тул хүмүүс, улс орнуудыг түүнд анхаарлаа хандуулхыг уриалхад энэ өдрийн зорилго чиглэнэ.
2016 оноос Байгаль хамгаалах олон улсын холбоо /International Union for Conservation of Nature IUCN/ халим акулыг эмзэг төрөл зүйлээс нэн ховордсон амьтдын ангилалруу шилжүүлсэн нь үнэхээр санаа зовох ёстой асуудал болсныг илтгэнэ. Тэгэхдээ зарим тооцоогоор дэлхийн далай тэнгисүүдэд халим акул хэдэн арван мянгаараа амьдарч байгаа гэж үздэг.
Тэдний тоо толгой буурч байгаад олон шалтгаан бий. Хамгийн гол шалтгаан нь ан агнуур. Түүнээс гадна тэд завь, усан онгоцтой мөргөлдөх, загасчдын бусад загсанд тавьсан тор, өгөөшөнд орооцолдох, далайн хог хаягдалд хордох, гэмтэх явдлууд байна. Азийн зарим хэсэгт халим акулын эд эрхтэн, мах зэргээр хийсэн бүтээгдхүүнүүд маш их эрэлттэй байдаг нь хулгайн анд нөлөөлдөг. Далайн амьтдын хорогдлыг ярихад хуванцрыг зайлшгүй дурдах ёстой бөгөөд халим акул хуванцрыг залгиснаар эдгээр хог нь түүний хоол боловсруулах зам, ходоодонд олон асуудлуудыг авчирдаг. Энэ тохиолдолд аварга загас ихэвчлэн өлсөж үхдэг бөгөөд, цаашид юм идэх боломжгүй болох нь элбэг. Эдгээр олон шалтгааныг харахад л тэр олон халим акул ховордоод байгаа, бид тэдэнд зайлшгүй анхаарал хандуулахгүй бол болохгүй болсныг ойлгоно.
Хэрэв та түүний тухай жаахан ч болов мэдлэгээ нэмэгдүүлвэл түүний ямар гайхалтай амьтан болохыг ойлгож, хайрлах болно. Тэдний тухай сонирхолтой баримтаас дурдвал:
Түүнийг хүмүүс халимтай андуурах нь элбэг байдаг. Учир нь тэд манай гараг дээр одоо амьдарч байгаа хамгийн том аварга загас бөгөөд хэлбэр нь ч халимтай төстэй. Хэдийгээр түүний батлагдсан хамгийн урт нь 18,8 метр хүрч байсан ч шүд нь ердөө л зургаахан миллиметрийн урттай байдаг.
Тэдний арьсны толбо нь давтагдашгүй байдаг бөгөөд яг л хүний хурууны хээ мэт. Тиймээс ч судлаачид арьсны толбоор нь өөрийн ажиглаж байгаа халим аккулаа сайн таниж чаддаг.
Халим акулын ан агнуурт өртөмтгий байдгийн гол нь тэрээр гүехэн усанд амьдарч, удаан хөдөлдөгтэй холбоотой. Уг нь 1000 метр гүн хүртэл шумбаж чаддаг боловч тэнгисийн 50 метр орчимтой гүехэн, 21 хэмээс дээш хэмтэй хэсэгт зугаалж, амьдрахыг илүүд үздэг. Түүний дундаж хурд нь 5 км/цаг тул энгийн завь ч түүнийг төвөггүй гүйцнэ. Иймээс л элдэв торонд орооцолдож, завь, усан онгоцтой мөргөлддөг байна. Тэрээр том амаа ангайлган далайн бичил биетэн /Plankton г.м/ болон жижиг загасаар л хооллодог бөгөөд хүнд ямар ч аюулгүй сээр нуруутан.
Энэхүү гайхалтай амьтан нь 80-130 насалдаг хэмээн үздэг бөгөөд анх 1828 онд Өмнөд Африкийн Кэйп Товнд ажиллаж байсан цэргийн эмч Эндрю Смит /Andrew Smith/ “халим акул” гэдэг зүйлийн аварга загас байгааг мэдэж, дараа жил нь олон нийтэд танилцуулсан. Нэрийг түүний ерөнхий хэлбэр, хэмжээ зарим халимтай төстэй ба хүнсээ шүүж идэх нь адил байсантай холбон оноосон.
Та энэ өдөр аквариум юм уу далайд очиж түүнийг харж болно. Хэрэв танай оронд ийм боломж байхгүй бол хүүхдүүдтэйгээ түүний тухай баримтат кино үзэх, тэдэнд байгальд хог хаягдал хаяхгүй, байгаль орчиндоо ээлтэй амьдрахыг зааж болно.
Мөн өөрийн олон нийтийн сүлжээнд түүний өдрийг тэмдэглэж байгаагаа илэрхийлж, энэхүү бичвэрийг #WhaleSharkDay гэсэн хаштагтайгаар байрлуулж энэ өдөрт нэгдээрэй.
Эцэст нь ганц зүйл анхааруулахад энэ өдөр битгий л Эрүү /Jaws/ киног үзээрэй.
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов6 цаг 41 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 52 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ8 цаг 58 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.