Өнөөдөр В.И.Ленин буудуулсан өдөр


8-р сарын 30
13 цаг 16 минут
1918 оны 08-р сарын 30-ны өдөр Москва дахь Мишельсоны үйлдвэрт /Michelson Plant/ ажилчидтай уулзалт хийгээд гарч явсан тухайн үеийн Зөвлөлтийн “номер нэг” хүн асан В.И.Ленинг, харааны бэрхшээлтэй Социалист хувьсгалч Фанни Каплан /Fanny Kaplan/ маш ойроос хэд, хэд буудан амь насанд нь халдахыг завдсан юм. Ленин шархадсан боловч амьд үлдэж чадсан юм.
Гэвч энэхүү аллагын зохион байгуулагчид болон хамтран үйлдэгчид, мөн Фанни Каплан яг өөрөө үйлдсэн эсэх, нэг буугаар буудсан эсэх дээр одоог хүртэл маргаантай асуултууд байсаар байна.
Яг энэ өглөө нь Петроградын онцгой комиссын дарга Моисей Урицкийн /Moisey Uritsky/ амь насанд халдсан байсан бөгөөд мэдээг авсан ч Москвад аюулгүй байдлыг чангатгаагүй нь сонин.
18.00 цагт товлогдсон үйлдвэрийн цуглаан дээр Ардын Комиссаруудын Зөвлөлийн гишүүдийн хэлэх үгийг цуцалсангүй. Харин Ленин Мишельсоны үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлэх ёстой байсан бөгөөд ямар ч хамгаалалтгүй явжээ. Тухайн үйлдвэр ч ямар нэг хамгаалалтын албагүй байв. Лениний тухайн үед хэлсэн үг нь “Бид ялах эсвэл үхэх болно” гэсэн үгээр төгсжээ. Үгээ хэлж дуусаад машиндаа суух үед нь нэгэн эмэгтэй “төмөр замын вокзал дээр талх зарах үед хурааж байна” гэсэн гомдолтойгоор түүнд ханджээ. Яг энэ үед л Каплан гурван ч удаа буудсан байна. Лениний жолооч Степан Гил /Stepan Gil/ зугтаж байгаа үл мэдэгдэх хүмүүсийн араас гүйсэн боловч энэ үйлдлээ зогсоон Ленинийг машиндаа суулган Лубянкаруу аваачжээ.
Ленин буудуулсныхаа дараа ухаангүй байв. Эмч нар үзлэг хийхэд түүний эрүүний дор мөрөн тушаа оносон сум аминд аюултай байсан бөгөөд цус нь уушигруу нь орж байжээ. Харин хоёр дахь сум гарлуу нь, гурав дахь сум хүрмийг нь нэвтлэн буудаж эхлэх агшинд түүнтэй ярилцан зогсож байсан эмэгтэйд туссан байв. Ленин дараагийн амь насанд халдагч байж магадгүй гэж сэжиглэсэн тул эмнэлэгт очихоос татгалзан, шууд Кремльд очих нь найдвартай хэмээн тийш явсан.
Онцгой комиссын гишүүд халдлага үйлдсэн үл мэдэгдэх хүн бол хувьсгалаас өмнө Киевийн амбан захирагчийн амь насанд халдах ажиллагаанд оролцож байсан, анархист асан еврей гаралтай Фанни Каплан болохыг тогтоожээ. Тэрээр цөллөгт байх үедээ социалист хувьсгалчидтай нэгджээ.
Капланы өөрийнх нь мэдүүлгээс харахад тэрээр “Үүсгэн байгуулагчдын чуулганаас гарсан засгийн газар, тэр дундаа Социалист Хувьсгалчдын удирдагч Черновыг /Chernov/ өрөвдөж байсан бөгөөд Үүсгэн байгуулагчдын чуулганыг тараасных нь төлөө Ленинийг алж өшөөг нь авахаар шийдсэн” гэжээ. Мөн “Би Ленинийг урвагч гэж үзсэн учраас буудсан. Тэр хэтэрхий удаан амьдарснаас болж социализмыг эхлүүлэх цаг хэдэн арван жилээр хойшлогдсон” гэж мэдүүлжээ.
Тэрээр хань хамсаатны тухай нэг ч мэдүүлэг өгөөгүй бөгөөд тэр байтугай буугаа ч хэнээс авснаа хэлээгүй юм. Түүнээс өөр ямар ч мэдүүлэг, тэр тусмаа хань хамсаатанг нь мэдэж чадаагүй тул 1918 оны 09-р сарын 03-нд Александрын цэцэрлэгт шүүхийн тогтоолгүй буудан хороожээ. Гүйцэтгэлийг Кремлийн командлагч, Балтийн далайчин асан П.Д.Малков /P. D. Malkov/, Латвийн большевикуудын хамт хийжээ. Түүний шарилыг торхонд хийн шатаасан тул ямар нэг шарил үлдээгүйгээс Капланыг Сибирийн хөдөлмөрийн лагерьт амьд байгаа гэх цуу олон жил яригджээ.
Энэхүү дуулианы талаар 1922 онд л олон нийтэд мэдээлсэн бөгөөд тэр үед Социалист Хувьсгалт Намын /Socialist Revolutionary Party (SR)/ удирдагчдын эсрэг нээлттэй шүүх хурал болсон. Уг шүүх хуралд мэдүүлэг өгсөн тус намын гишүүн Григорий Семенов, Лидия Коноплева / Grigory Semyonov, Lydia Konopleva / нар аллага эхлээд Троцкийруу чиглэсэн байсан боловч тэрээр фронт, нийслэлийн хооронд байнга хөдөлгөөнтэй амьдарч байсан тул эхлээд Ленинийг устгахаар шийдсэн. Семенов энэхүү ажиллагаанд бэлтгэж байсан бөгөөд тэдний бүлгэмд Каплан элссэн. Эхний оролдлогыг 8-р сарын 16-нд Москвагын намын хорооны хурал дээр хийхийг оролдсон ч бүтэлгүйтсэн. Ингээд хоёр дахь буюу 8-р сарын 30-ны халдлагад Новиков дэмжигчээр, Каплан гүйцэтгэгчээр ажиллажээ. Мөн фронтруу явж байсан галт тэргийг дэлбэлж Троцкийн амь насанд халдахыг завдсан ч эцсийн мөчид Троцкий өөр галт тэргэнд сууснаар ослоос зайлсхийж чадсан болохыг нэг бүрчлэн мэдүүлжээ.
Лениний шарх үхлийн аюултай мэт санагдаж байсан ч хурдан эдгэрчээ. 1918 оны 9 -р сарын 25 -нд тэрээр Горкируу явж, 10 -р сарын 14 -нд Москвад буцаж ирээд ажлаа даруй эхлүүлэв. Аллагаас хойш Ленин анх 1918 оны 10 -р сарын 22-нд ны олон нийтийн өмнө гарчээ.
Тухайн үед Лениний биед орсон хоёр сумыг авч чадаагүй бөгөөд эдгээр сумны шарх нь түүнийг 1924 онд цус харвалтаар нас барахад нь ч нөлөөлсөн байж магадгүй гэж үздэг байна.
 
  
 
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 31 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 43 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 48 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв8 цаг 58 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 4 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 15 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 20 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.