М.Болод: Хувьцааны төвлөрлийг бууруулах зорилгоор ногдол ашиг тараана


8-р сарын 31
8 цаг 33 минут

Б.ДАРЬСҮРЭН

 “Сүү” хувьцаат компани ТУЗ-ийн 2022 оны наймдугаар сарын 18-ны хурлаараа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилахаар болсон. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал М.Болодтой ярилцлаа.

 -Ногдол ашиг тараах суурь нь юу байв?

-Өмнөх онуудыг бодвол хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж долоон мянгад хүрсэн. Энэ нь ард иргэдийн компанид итгэх итгэл улам нэмэгдэж буйг илэрхийлж байна. Энэ итгэлийн өгөөжийг улам нэмэгдүүлэх, мөн хувьцааны төвлөрлийг бууруулах зорилгоор хагас жилдээ ногдол ашиг тараадаг байя гэсэн шийдвэр гаргасан. Мөн “Сүү” хувьцаат компани нь Монголын хөрөнгийн зах зээл дээр нэгдүгээр ангиллын хувьцаат компанийн хувьд нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн манай компанид оруулсан хөрөнгө оруулалт өгөөжийг үнэлж байгаа явдал юм. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг есдүгээр сарын 6-ны өдрөөр тогтоож, ашгийг 2023 оны хоёрдугаар сарын 10-ны дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэлээ.

-Ашиг тарааснаар ямар үр дүн гарна хэмээн харж байна?

-“Сүү” хувьцаат компани 2020 оноос эхлэн ногдол ашиг тараасан. Энэ ажиллагаа нь ханшийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна бирж дээрх эргэлтийг сайжруулж байна. Бид хувьцаа эзэмшигч нарт өгөөжтэй ашигтай улам олон хувьцаа эзэмшигтай байх бодлого баримталдаг. Мөн ирээдүйд хувьцааны төвлөрлийг бууруулах зорилгоор шат дараатай арга хэмжээ авах судалгаа, тохиромжтой мөчийг судалж байна.

-Бусад компанийн ногдол ашгаас хэрхэн ялгарч байна вэ?

-Өнөөгийн байдлаар компаниуд Монголын хөрөнгийн зах зээл дээр  жилийн эцсийн санхүүгийн тайлан гарснаар ногдол ашгаа жилд нэг удаа тарааж байгаа. Манай компанийн хувьд хоёр удаа буюу компанийн хагас жилийн тайлан гарснаар үндэслэн нэг удаа, жилийн эцсийн тайлан гарсны дараа дахин нэг удаа ногдол ашиг тарааж байгаа юм. Энэ нь өөрөө өгөөж хүртэх хугацаа богино болж байна гэсэн үг. “Сүү” хувьцаат компани нь ногдол ашиг тараалтын хэмжээгээр эхний 10 компанид орж байгаа өндөр ногдол ашиг тараадаг байгууллага. Өгөөж өндөртэй байгаа нь манай давуу тал болж байгаа.

-Иргэд хувьцаа эзэмшихдээ юуг анхаарвал зүйтэй вэ?

-Иргэд хувьцаа эзэмшихдээ, тухайн хувьцаат компанид хөрөнгө оруулахдаа компанийн үнэ цэн ирээдүйн баталгаа мөн та ашиг олж болох өгөөж буй эсэхийг анхаарч судлах хэрэгтэй. Ингэхийн тулд нэгдүгээр ангилалд байгаа компанийн буюу хувьцаа нь хөрөнгийн зах зээлд идэвхтэй арилжаалагдаж буй компанийг сонгох нь зүйтэй. Идэвхтэй арилжаалахаас гадна тус компанийн хувьцааны савлалт хөдөлгөөн хэр байгааг харах нь чухал. Мөн үйл ажиллагааны тогтвортой байдал, санхүүгийн сахилга бат, эдийн засгийн чадавх чадамж, тайлан зэргийг харах хэрэгтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа4 цаг 47 минутын өмнөМонгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ4 цаг 51 минутын өмнөДэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа6 цаг 38 минутын өмнөЛогистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана6 цаг 44 минутын өмнөБНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 цаг 48 минутын өмнөХэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 10 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав8 цаг 31 минутын өмнөМонгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална8 цаг 34 минутын өмнөТөрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ8 цаг 38 минутын өмнөМонгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа8 цаг 42 минутын өмнөUBS бүлэглэлийнхэн 2027 оны сонгууль угтаж 100 сая ам.доллар босгохоор тохиролцож, Д.Ганбат даргатай “Ардчилсан сэргэлт” холбоо АН-д хүчирхэгжив8 цаг 48 минутын өмнөУзбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав8 цаг 52 минутын өмнөБоловсролын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна8 цаг 54 минутын өмнөТажикистаны Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа9 цаг 44 минутын өмнөТоосгоны үйлдвэрийн автозамыг хааж, шинэчилнэ10 сар 13. 10:14“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо10 сар 13. 10:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав10 сар 13. 10:06УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа10 сар 13. 9:59Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо10 сар 13. 9:56Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа10 сар 13. 9:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан10 сар 13. 8:58Ой, хээрийн гал түймэрт нийт 1.016.908 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна10 сар 12. 17:19Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ10 сар 12. 17:11Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ10 сар 12. 17:07Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна10 сар 12. 17:05Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ10 сар 12. 17:00Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 12. 16:55Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана10 сар 12. 16:52С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал10 сар 12. 13:01АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ10 сар 12. 12:55УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв10 сар 12. 12:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.