"Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг "Qpay" ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд "Голомт", "Худалдаа хөгжлийн банк", "Хаан" банкаар дамжуулан төлбөрөө төлдөг байсан бол одоо илүү хялбар болж "Qpay" сонголт нэмэгдэж байна.
Ингэснээр уншигч танд олон үйлдэл хийлгүйгээр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн хөрөг, ярилцлага, сурвалжлага, зарлал, тендерийн зар зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг алдалгүй хялбараар унших боломж бүрдлээ.
Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг захиалахын тулд www.dnn.mn сайт руу ороод ЦАХИМ ӨДРИЙН СОНИН гэсэн товчлуур дээр дарахад сонин захиалах үндсэн нүүр гарч ирнэ.
Та СОНИН ЗАХИАЛАХ гэсэн хэсгийг дарснаар эхлэх хугацаа, төрөл, банк гэсэн сонголт байна. Тэдгээрийг зааврын дагуу бөглөсний дараагаар хамгийн сүүлд төлбөр төлөх буюу БАНК дээр дарснаар Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Qpay зэрэг сонголт гарч ирнэ. Эдгээрээс Qpay хэсгийг дараарай. Хэсэг хугацааны дараа barcode гарч ирнэ.
Уншигч та цахим “Өдрийн сонин”-ыг нэг өдрөөр худалдан авах бол 1000 төгрөг, нэг сараар бол 6000, жилээр 72000 төгрөг гэсэн сонголтуудаас сонгон barcode-ыг уншуулахад л хангалттай.
Facebook
Twitter
Youtube


“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав
Хонь төхөөрсөн иргэн боомын халдвар авчээ
“Ховор амьтны жагсаалтад орсон Хулан”
Дүнжингаравын уулзварт гарсан ослын хэрэгт холбогдогч жолоочид яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
Сэтгэгдэл бичих