Х.Ганхуяг: Өнөөгийн нөхцөлд манай улс “Восток”-ийн хээрийн сургуулилтад очиж оролцохыг миний хувьд дэмжихгүй байгаа


9-р сарын 5
9 цаг 04 минут

РЕНЧИНГИЙН ХИШИГЖАРГАЛ

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-ҮХНӨ-өөр гишүүдийн тоо нэмэх, Ерөнхийлөгч парламент, эсвэл ард түмнээс сонгогддог байх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх байсан ч эрх баригч нам өөрт хэрэгтэй давхар дээлний асуудлыг Цэцээр шийдвэрлүүлээд бусад асуудлыг хаячихлаа хэмээн нийгмийн тодорхой хэсэг шүүмжилж байна. Парламентын ардчиллыг төгөлдөршүүлж гишүүдийн тоог нэмэх асуудлыг танай нам ингээд орхиж байна гэж ойлгох уу?

-Давхар дээлний асуудал хэзээ нэгэн цагт сөхөгдөх л байсан. Манай улс бол парламентын засаглалтай орон шүү дээ. Давхар дээлний асуудал үүсэхээр хүссэн хүсээгүй гишүүдийн тоог нэмэх асуудал үүснэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд засгаа өөрөө мэдээд байгуулж болно гээд эрхийг нь өгчихөөд дөрөвхөн сайд давхар дээлтэй байж болно гээд хязгаар тавьчихаар болохгүй байгаа юм.

Улс төрийн намууд болон улс төрийн намуудын боловсон хүчин хязгаарлагдмал байдаг. Намууд хамгийн сайн потенциалтай гишүүнээ л нэр дэвшүүлдэг. Дан дээлтэй сайд нарын улс төрийн туршлага, бодлогоо УИХ дээр хамгаалж чаддаг байх, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх зэрэг нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх шаардлага үүссэн байх гэж харж байна. Сайд нарын тоо ихэсчихээр гишүүдийн тоог нэмэх асуудал дагаад ургаж гарч ирнэ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмчихсэн бол болох байсан байх. Аль эсвэл дөрвөн сайд давхар дээлтэй байна гэсэн хязгаарлалттай байвал 76 гишүүнтэй байх нь зөв. Тэгэхгүй бол ажлын хэсэг нь хуралдахгүй, байнгын хороо, чуулганы ирц хүрэхгүй зэрэг олон асуудал бий. 76 гишүүн их юм шиг боловч байнгын хороондоо хуваагдаад салбарын хууль орж ирэхээр цөөддөг. УИХ-ын 39 гишүүн дэмжсэн санал өгч байж хууль эцэслэн батлагддаг. Тэгэхээр иргэд хууль батлах ажилд нөлөөлж эхэлж байгаа юм. Тиймээс гишүүдийн тоог нэмэх асуудал яах аргагүй яригдах байх гэж бодож байна.

Ерөнхий сайд болон Ерөнхий нарийн бичгийн дарга гишүүдийн тоог нэмнэ гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр гишүүдийн тоо нэмэгдэх болов уу гэж бодож байна. Миний байр суурь гэвэл, би хэд хэдэн орны парламентын тогтолцоог судалж үзсэн. Манайхтай ойролцоо орон Гүрж байна. Гүрж 3сая 800 мянган хүн амтай. 150 гишүүнтэй. 70 хувь нь пропорциональ хувилбараар сонгогддог. 30 хувь нь тойргоосоо сонгогддог. Манайх шууд 70 хувь нь пропорционалиар сонгогдоно гэхээр хэцүү байж магадгүй. 76 гишүүний 48 нь орон нутгаас сонгогддог. 28 нь хотоос сонгогддог. Хотод хийх хөрөнгө оруулалтаас эхлээд төсвийн хөрөнгө оруулалтын маргаан гарч байна. Монгол Улсад нэн тэргүүнд хийх ёстой ажлууд дээрээ мөнгөө тавьж чадахгүй байна. V цахилгаан станцын асуудал яригдахгүй байна. Эрчим хүчний дутагдалд орчихсон байж байна. Манай улс өнөөдөр эрчим хүч, дэд бүтэц, замын ажлуудаа шийдэж, дараагаар нь боомтын асуудлаа шийдчихсэн байсан бол эдийн засгийн өсөлт өнөөдөр шал өөр байх байсан. Ганцхан төмөр замыг л гэхэд 2011, 2012 ондоо шийдчихсэн байсан бол төмөр замын нэвтрүүлэх чадвар сайжирч эдийн засаг хоёр дахин томрох байсан.

-Өмнөх сайдуудыг ямар ч нээнтэггүй, шинэ залуу сайдууд ажлаа сайн хийж байна гэж танай намынхан тухайн үед ярьж байсан. Гэтэл юу нь болохоо байчихаад сайдуудыг сольчихов оо?

-Цаг хугацаа харуулах болов уу гэж бодож байна. Өмнөх сайдуудын хувьд сайн ажилласан сайдууд бий. Гэхдээ учир дутагдалтай ажилласан сайдууд ч бий. Энгийн жишээ хэлэхэд, боомтуудыг зохих түвшинд ажиллуулж чадсангүй. Логистик, ачаа тээврийн бараа эргэлтийн асуудлаа шийдэж чадсангүй. Үүнээс улбаалж ханшаа алдсан. Манай төсвийн бүрдүүлбэрийн 30 хувь нь нүүрс. Жил бүрийн төсвийн төсөөлөл дээр 30-32 сая тонн нүүрс гаргана гэж орж ирдэг. 2020 онд ч энэ хэмжээнд хүргэж гаргаж чадаагүй. 2021 онд ч гаргаж чадаагүй. Ийм хэмжээний нүүрс гаргана гэж дандаа өндөр орлого төсөөлөөд өндөр зарлага гаргачихдаг. Энэ зүйлдээ хүрээгүй. Үүнийг хариуцсан сайд нь сая солигдож байх шиг байна. Өнөөдөр эдийн засагт үүсчихээд байгаа байдал яалт ч үгүй тээвэр логистикийн асуудал үүсээд байгаа юм. 2020 он ч тэр, 2021 онд ч тэр төсөв батлагдахад би ганцхан асуулт асуудаг.

“Нүүрсээ гаргаж чадах уу, боомтоосоо болж ханшаа алдах вий, эдийн засгийн хямралд орох вий гэж асуухаар намайг попорлоо гэж хэлдэг байсан. Өнөөдөр тийм нөхцөл байдал үүсчихсэн сууж байна.

-Манай улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна. Хүндрэл улам гүнзгийрэх юм биш үү?

-Манай улс жижигхэн эдийн засагтай. Энэ жилийн тухайд экспортлохоор төлөвлөсөн нүүрсээ гаргаж чадвал ямартаа ч ханшаа барих байх, импортын инфляци гайгүй болох байх. Ирэх сарын 16-нд Хятадын коммунист намын хурал болох гэж байна. Энэ хурал нь өндөрлөж ковидын хорио цээрээ багасгачихвал манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлнэ. Хоёрдугаарт, дэлхий даяар хүнсний дутагдал үүсчихээд байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт биднээс хамааралгүй болчихоод байна. Мах, гурил зэрэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс барьж байна. Зохицуулалтгүй орхисон бүтээгдэхүүн яалт үгүй хомсдолд орно. Энэ жил ургамлын тосны үнэ дэлхий нийтэд 30 хувиар өсч байгаа. Ирэх 2-3 жилд хойд хөршийн дайны нөхцөл байдал хэр удаан сунжрахаас хамаарч хүнсэнд байнгын нөлөөл үзүүлэхээр харагдаж байна.

Оросын “Восток” цэргийн хээрийн сургуулилтад манай улсын цэрэг оролцож байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай улс “Восток”-ийн цэргийн сургуулилтад өмнө ч оролцож л ирсэн. Өмнө нь тохирчихсон байсан хуваарийн дагуу оролцож байгаа гэсэн хариу бидэнд өгсөн. Өмнө нь тохирч, ойлголцсон асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, эсвэл тухайн Засгийн газраас хойшлуулах зогсоох боломжтой. Түүнээс УИХ-аас зогсоох болмжгүй. Миний хувьд гадаад бодлого нэг цонхоор явагдах ёстой гэдэгтэй санал нэгддэг. Өнөөгийн нөхцөлд манай улс “Восток”-ийн хээрийн сургуулилтад очиж оролцохыг миний хувьд дэмжихгүй байгаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.88.132Зочин   • 2022, 9 сарын 7. 9 цаг 16 минут

Цэрэгийн албаа хаагаад эх орон гэж юу байдаг ясандаа мэдэрчих . Гээд наад гомо бодлоо ярь

202.21.109.45Зочин   • 2022, 9 сарын 7. 9 цаг 22 минут

Яг яг

202.126.90.125МөнхЭрдэнэ   • 2022, 9 сарын 5. 20 цаг 02 минут

Цэргийн хүмүүс учир мэднэ. Цэргийн алба хаа

202.126.90.125МөнхЭрдэнэ   • 2022, 9 сарын 5. 20 цаг 00 минут

Буруу ойлголт

64.119.26.234Зочин   • 2022, 9 сарын 5. 14 цаг 07 минут

Оросоос айж байгаа бид чинь ганц хайртай ахынхаа үгэнд орохгүй бол дуусан нь гэдгээ 70 жил гөлөг шиг байлгасан юм чинь одоо хэдий эрх чөлөөтэй гэсэн ч айж л бн

202.126.90.86Зочин   • 2022, 9 сарын 5. 11 цаг 35 минут

У.Хүрэлсүх гөлөг болоод айгаад байна. Дээр айлчлалын дараа Путинтай ганцаарчилж уулзахад гөлөг болгосон. Толгойгүй хүн дээ.

183.177.98.82Зочин   • 2022, 9 сарын 5. 10 цаг 23 минут

Хулгайн асуудал яригдахаар эх орночийн дүрд тогтоогоод л ,хүний үзэл гэж өчүүхэн юм даа

202.9.41.108Зочин   • 2022, 9 сарын 5. 10 цаг 10 минут

ingej bulchin shurmusuu changalj baihgui bol bolohgui. Hurshuudee gomdoovol iu boldgiig beleehen ukrai haruulj baina

121.32.209.10Зочин   • 2022, 9 сарын 5. 9 цаг 24 минут

одоо дэлхийн хөгжил өөр тийшээ явж дэлхий хавтгай болж байна алин болгон орос ах нтр гэж шалжиганаж байх вэ хэдүүлээ хөгжиж хүчирхэг болий. дэлхийн улс төрийн хандлагыг харж байж шийдвэр гаргаж хашир байя.

202.21.124.131Зочин   • 2022, 9 сарын 5. 9 цаг 11 минут

huygaa mine hugjliin bank chine yu bolson be



Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд4 цаг 26 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ4 цаг 45 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.