Өнөөдөр дэлхийн Самосаны өдөр


9-р сарын 5
10 цаг 09 минут
Жил бүрийн 09-р сарын 05-ны өдрийг дэлхийн Самоса зуушны өдөр болгон тэмдэглэдэг байна.
Самоса эсвэл сингара нь амтлагч төмс, сонгино, вандуй зэрэг орц найрлагатай дүүргэж чимхэсэн шарсан нарийн боов юм. Энэ нь бүс нутгаас хамааран гурвалжин, конус, хагас сар хэлбэртэй. Монголын Энэтхэг хоолны газарт Энэтхэг шарсан банш гэсэн нэртэй. Самоса нь Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Төв Ази, Зүүн Африк зэрэгт алдартай түгээмэл юм.
Самоса зуушны гарал үүслийг Ойрхи Дорнодын хаа нэгтээгээс гэж үздэг. Түүхчдийн үзэж байгаагаар 10-р зуунаас өмнөх үед үүссэн байх магадлалтай аж. Хэдэн зуун жилийн дараа, 13-14-р зууны үед тэднийг худалдаачид Энэтхэгт авчирсан бөгөөд энэ нь маш хурдан алдартай болж үндэсний хоол болон хувирсан байна. Өнөөдрийг хүртэл Самоса зуушыг дундаж гэр бүлийн хоол, дээд зэрэглэлийн эсвэл энгийн зоогийн газар, тэр ч байтугай ургамлын тосонд шинэхэн шарсан замын хажуугийн гудамжны хоол байдлаар ч олж болно. Самосаны бүрхүүлийг улаан буудай эсвэл майда гурилаар бэлтгэж, дараа нь тэдгээрийг уламжлалт нухсан төмс, сонгино, ногоон вандуй, янз бүрийн бүс нутгийн халуун ногоооор дүүргэж, орон орны соёл нэгдсэн агуу хоол бэлэн болно. Үүнийг илүү төгс болгохын тулд худалдагчид бага зэрэг гаа, кориандра, тамаринд зэргийг нэмдэг. Исламын шашны зан үйл болох Рамадан сард эдгээр зууш нь манай Монголын цагаан сарын бууз шиг заавал байх ёстой хоолны нэг болсон.
Хамгийн халуун ногоотой Самосаг идэхийг хүсч байгаа хүмүүс Энэтхэг рүү явдаггүй нь тун сонирхолтой. Харин оронд нь Пакистанаас санаа авсан найрлагатай хольцийг иддэг байна. Пакистанд Самоса голчлон хүнсний ногоогоор дүүрэн байдаг ч нутгийн иргэд ялангуяа Синд муж эсвэл Зүүн Пенжабын өмнөд хэсэгт халуун ногоотой амтлагчаар амталдаг. Мэдээж Пакистанчууд бол Самосадаа маш их дуртай, Самоса зоогын газар нь хүмүүсийн хувьд очих газар нь гээл бод. Тэд бүр jumbo хэмжээтэй маш том Самсора дэлгүүрүүдээр зардаг байна! Энэ ер бусын том хэмжээтэй гэж тооцогддог Самсораг та Файзабад хотод яг ориг амтаар нь идэж болно. Манайхаар бол одоо Бууз тэгээд Түлүгийн давааны бууз юм уу даа. Бүр 2017 онд 153 кг (335 фунт) жинтэй Гиннесийн дээд амжилтыг тогтоосон дэлхийн хамгийн том самосаг буяны үйлсэд олон нийтэд таниулах зорилгоор Лондонгийн сүмд хийсэн байна. Одоо энэ бол Дэлхийн Самосагийн өдрийг үнэхээрийн өвөрмөцөөр тэмдэглэж байгаа хэрэг! Манайхан одоо дэлхийн хамгийн том бууз жигнэмээр юм.
Самоса өдрийг хэрхэн тэмдэглэх вэ? Мэдээж хамгийн эхэнд Самоса идэж үзэх нь чухал. Монголын Энэтхэг хоол зардаг газруудад ихэнхдээ байдаг. Үгүй бол зүгээр өөрөө хийж идэж үзэж болно. Энэхүү халуун ногоогоор амталж тосонд шарсан боовыг хийхэд тийм ч хэцүү биш юм. Одоо мэдээлэл технологи амар болсон Google-ээс хайгаад л олчоорой. Найз нөхөд, хөршүүд, хамтран ажиллагсад эсвэл гэр бүлийн гишүүдээ аваад Самосагийн өдрийг тэмдэглэхэд зориулагдсан үдэшлэг зохион байгуулсан ч болно. Самоса идэнгээ хамтдаа суугаад энэтхэг кино үзэж болно. Соёлын талаар ярилцаж дэлхийн соёлын талаар зөвхөн энэтхэг гэлгүй ярилцаж болох юм. Самосаг Монголжуулаад сайхан нийслэл салад, гүзээний салад эд нартай холиод идсэн ч ерөөсөө давгүй. Уг нь бол зууш байдлаар байх болхоор гол зоог нь юу байх нь чухал биш байх. Халуун ногоогүй, халуун ногоотой, жижиг, зөөлөн, эсвэл том бөгөөд хатуу гэх мэт өөрийн сонирхлын дагуу хүссэн байдлаараа бэлтгэж болно. Тэглээ гээд аваачаад шарсан бууз, хуушуур болгоод хаячихавдаа ккк. Дэлхийн самоса өдөр бол эдгээр бүх төрлийн амтыг амтлах төгс боломж юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 33 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 45 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 50 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв9 цагийн өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 6 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 17 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 23 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.