
Шатрын 14, 16, 18 хүртэлх нас буюу өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румыний Мамаиа хотод өчигдөр эхэллээ. Манай улсаас Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, "Элит брейн" академийн дасгалжуулагч, их мастер С.Билгүүнээр ахлуулж, "Хан Алтай" клубийн дасгалжуулагч, их мастер Д.Шаравдоржийн удирдлага дор өнгөрсөн сард Ченнайд өндөрлөсөн олимпиадын IV ширээнд түрүүлсэн Б.Мөнгөнзул тэргүүтэй өсвөрийн 10 тамирчин дэлхийн шилдгүүдтэй оюун ухаанаа уралдуулж байна.

Монголын шатарчдаас өсвөр үеийн дэлхийн аваргад их мастер Б.Мөнгөнтуул 2001 онд Испанийн Оропеса Дель Мар хотод 13-14 насанд, 2005 онд Францын Белвфортод 17-18 насанд тус бүр мөнгө, их мастер А.Энхтуул 2011 онд Бразилийн Калдас Наваст 17-18 насанд хүрэл, их мастер Д.Батсүрэн 2017 онд Уругвайн Монтевидеод 13-14 насны ангилалд алтан медаль тус тус хүртэж байв.
Эх сурвалж: MGLsport.com
Facebook
Twitter
Youtube


Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна
Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо
П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ
Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо.gif)

Сэтгэгдэл бичих