Т.Мөнхзул & Анна Крамлинг


9-р сарын 8
10 цаг 16 минут

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Монголын шатрын долоо дахь эмэгтэй Их мастер Т.Мөнхзул, түүнтэй нас чацуу Шведийн шатрын эмэгтэйчүүдийн Фиде мастер Анна Крамлинг /Anna Cramling/ нарыг онцолж байна.Тэд 2002 онд төрсөн бөгөөд “Z” үеийн төлөөлөл юм. 

 

 

Ааваасаа хөтөлсөөр Их мастер болсон Т.Мөнхзул

Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын шатарчин, олон улсын мастер Төрмөнхийн Мөнзул саяхан Монголын шатрын долоо дахь эмэгтэй Их мастер боллоо. Энэтхэгийн Чэннай хотноо болж өндөрлөсөн шатрын олимп гэж нэрлэгддэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар ширээнд тоглож тэрбээр ийн их мастер цолны болзол хангасан юм. 


Энэ тухайгаа “Шатрын 44 дүгээр их олимпиадад бүтэн 11 өрөг тоглосон. Тоглож байгаад өнжиж болдог ч би нэг ч өнжилгүй тоглосон. Дэлхийн тэргүүлэх чансааны бүх хүчтэй, чадварлаг шатарчид энэ тэмцээнд оролцдог. Тиймээс бүх өрсөлдөгч хүчтэй, өрөг бүр амаргүй байлаа. Гэсэн ч 20 насандаа Их мастер цолны болзлоо биелүүлээд ирж байгаадаа үнэхээр их баяртай байна” гэж хэвлэлд ярьж байлаа. Тэрбээр 20 насандаа Их мастер цолтны эгнээнд шилжсэн Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болж байгаа нь энэ юм. 


Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан амжилт нь өнөөгийн байдлаарх Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медальд тооцогдож байна. Дашрамд дурдахад, оюуны их спортын залуухан Их мастерын аав, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Д.Төрмөнх охиноо багаас нь шатрын спортод хөтөлсөн бөгөөд өнөөг хүртэл дасгалжуулагчаар нь ажиллаж байна. Ази тивийн аваргаас медаль авсан Монголын анхны тамирчин Т.Мөнхзулыг Засгийн газраас 30 сая төгрөгөөр шагнахаар болсон билээ.

 

 

Хоёр мастерын охин Анна Крамлинг

Шведийн шатрын эмэгтэйчүүдийн Фиде мастер Анна Крамлинг бол  шатрын Их мастер Хуан Мануэль Беллон Лопез, Пиа Крамлинг нарын охин.  Ээж нь шатрын Шведийн тав дахь Их мастер, аав нь Испанийн таван удаагийн шатрын аварга. Тодруулбал, удам дамжсан шатарчин, оюуны их спортын манлайлагч юм. 15 настайдаа эмэгтэйчүүдийн Фиде мастер болсон Анна Крамлинг дан ганц шатар тоглох бус мөн шатар тайлбарлагч, алдартай youtuber юм. Тэрбээр Испанид төрсөн бөгөөд гурван настайгаасаа шатар тоглож эхэлжээ. Энэ нь шатрын их аваргуудын намтартай харьцуулахад их эрт энэ спортоор хичээллэж эхэлсэнд тооцогдож байна. Түүнийг 11 настай байхад гэр бүлээрээ Шведэд нүүж ирж суурьшин амьдарчээ.


Түүний шатар тоглох арга барилыг түргэмгий хэмээн ажиглагчид тодорхойлдог. Тухайлбал, шатарчин “IM Renier Castellanos”-ын эсрэг хийсэн тоглолтоос нь түүний түрэмгий зан чанарыг олон хүн ажигласан байдаг. Энэ тухайгаа Анна “Би ээж шигээ нээлттэй, аав шигээ түрэмгий тоглодог. Цахимаар шатар тоглох үедээ үнэхээр түрэмгий зан гаргадгаа ажигладаг. Үүнийг ааваасаа өвлөн авсан юм. Ээж минь надад нээлттэй тоглох тухай олон зүйл заасан. Дүгнэвэл ээж, аав хоёрынхоо давуу талыг хослуулан тоглодог” гэж ярьжээ.


Анна Крамлинг 2020 оны хоёрдугаар сараас өөрийн тоглолтын бичлэгүүдээ цацаж эхэлсэн байдаг.Одоогоор “youtube”  хуудсыг нь  147 мянган хүн дагажээ.“The Queen’s Gambit” кино түүнийг хүмүүстэй тоглох арга барилаа нээлттэйгээр хуваалцахад нь тусалсан тухай Шведийн “Expressen” сонинд ярьжээ. Ээж нь түүнтэй шатар тоглохоос гадна зөвлөгөө өгч, санаа бодлоо нээлттэй хуваалцаж, шинэ контент санал болгодог аж. Шатар тоглож байгаа бичлэгээ хийхэд нь ээж аав нь тусалж, заримдаа өрсөлдөгч нь болж тоглодог.Түүний инстаграмм хаяг 92 мянган дагагчтай агаад 700 мянган ам.долларын хөрөнгөтэй юм байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна32 минут 53 секундын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна1 цаг 10 минутын өмнөВ.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?1 цаг 14 минутын өмнөГрекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд1 цаг 16 минутын өмнөХууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна1 цаг 22 минутын өмнөСэрэмжлүүлэг1 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн2 цаг 21 минутын өмнөГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.