Өнөөдөр үндэсний видео тоглоомын өдөр


9-р сарын 12
12 цаг 05 минут
Жил бүрийн 9 сарын 12-ыг Нэгдсэн улсад үндэсний видео тоглоомын өдөр болгон тэмдэглэдэг. Видео тоглоомын өдрийг хамгийн анх 1990 онд Кид Вик Уарриорс багийн ерөнхийлөгч Дэвид Эрл ивээн тэттгэж, тэмдэглэж байсан бол 1991 оноос видео тоглоомын түүхийн сангийн ажилтан Фрэнк Сифальди тэмдэглэсэн нь анх Chase-ийн үйл явдлын хуанлид багтаж байв. Ингээд видео тоглоомын түүхээс өгүүлье.
1940 онд хамгийн анхны Ним нэртэй математик, стратегийн видео тоглоомыг дэлхийн үзэсгэлэнд Эдвард Кондон гэгч танилцуулж байв. Эдвард Кондон бол нэгдсэн улсын цөмийн физикч, дэлхийн 2-р дайны үед радарыг илүү хөгжүүлсэн хүн юм. Дараа нь Кембрижийн их сургууль, Массачуссетсын технологийн их сургууль хамтран “Spacewar!” тоглоомыг лабораторийн судалгаанд үндэслэн бүтээж байлаа. Харин 1967 онд “Видео тоглоомын эцэг” гэгддэг Ральф Бээрийн бүтээсэн Понг, Атари 2600, Space Invaders, Donkey Kong гэдэг тоглоомууд дэлхийг байлдан дагуулж, видео тоглоомыг таниулж байв. 1983 онд видео тоглоомын зах зээл уналтанд ороход Японы Нинтендо компани гарч иржээ. Нинтендогийн Super Mario Bros, The Legend of Zelda, Metroid зэрэг видео тоглоомоос гадна 3D тоглоом Сега гээд олон тоглоомууд ар араасаа бий болж хөгжсөөр 21-р зууныг Xbox 360, Playstation 3, the Wii гэдэг тоглоомуудаар угтсан. Өдгөө видео тоглоомын салбарт Nintendo, Sony, Microsoft компаниуд хоорондоо өрсөлдөж, VR /Virtual reality/ тоглоом хөгжүүлэлтэнд илүү анхаарч байна.
Видео тоглоомын салбар яг л кино урлагтай адил энтертейнмент ертөнцийн томоохон хэсгийн нэг бөгөөд энэ зах зээл нь жил ирэх тусам улам бүр өссөөр байна. Үүнээс гадна дээр дурдсанчлан видео тоглоом нь орчин үеийн соёлын нэгэн чухал хэсэг болсоныг дэлхийн томоохон музейнүүдийн үзмэрүүд батална. Жишээ нь 2012 онд Нью-Йоркийн алдарт орчин үеийн урлагийн MoMA музей хэд, хэдэн видео тоглоомыг байнгын үзмэр болгон сонгож, үүнээс хойш тогтмол шинэ тоглоомуудыг нэмсээр байгаа билээ. Ер нь дэлхийд хэдэн арван видео тоглоомын музей байдаг. Зарим нэг музей видео тоглоомын тусламжтай хүмүүсийн мэдлэгийг тэлэхийг зорьдог бөгөөд үүний нэг болох Их Британийн музейд The Explorer нэртэй дэлхийн түүх, археологийн олдворын сэдэвтэй флэш тоглоомууд бий.
Видео тоглоомын давуу болон сул талаас танилцуулья.
Стресс тайлах – Эцсийн эцэст хүнд өдрийн дараа стрессээ тайлж, сэтгэл санаагаа тайвшруулахын тулд бидний асуудлыг мартуулах ямар нэг өөр зүйлд сатаарахад л хангалттай. Тэгэхээр компьютерын тоглоом нь яг л ном, кино, цувралтай ижил зарчмаар үйлчилдэг гэсэн үг юм.
Тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг – Берлинд байрлах Макс Планкийн нэрэмжит хүний хөгжил, шинжлэх ухаан судалгааны нийгэмлэгийн институтийн эрдэмтэд 2013 онд хийсэн судалгааны ажилдаа видео тоглоом нь хүний тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг болохыг баталжээ. Видео тоглоом тоглох явцад ой тогтоолт, орон зайн баримжаа, мэдээлэл боловсруулалт, сэтгэн бодох чадварыг хариуцдаг тархины хэсгүүд идэвхжсэн нь тогтоогджээ.
Бусад хүмүүстэй харилцаа тогтооход тусална – геймерүүдийн 70% найз нөхөдтэйгөө видео тоглоом тоглож, хамтдаа нэг баг болж эсвэл хоорондоо өрсөлдөх дуртай байдаг. World of Warcraft зэрэг олон тоглогчтой тоглоом дотор хүмүүс амжилтад хүрэхийн тулд хоорондоо харилцан зөвлөлдөж шийдвэр гаргадаг тул бусдад туслах, үлгэр дуурайлал болох чадварууд нэмэгдэнэ.
Түүх сонирхож, илүү ихийг унших хүслийг нэмэгдүүлдэг – Бодит түүхэнд үндэслэн зохиогдсон олон видео тоглоом байдаг. Тэдгээр тоглоомууд тэр чигтээ хүнийг түүхэн зохиолоор аялуулах бөгөөд түүхэн дүрүүдтэйгээр бодит үйл явдалд оролцуулна. Хамгийн сонгодог жишээ нь алдарт цувралуудын нэг болох Assassin’s Creed, Total War зэрэг тоглоомууд юм.
Хөгшрөлтийг удаашруулна – Айовагийн их сургуулийн эрдэмтэд 50-аас дээш насны 681 хүнийг судалгаанд хамруулж 5-8 долоо хоногийн турш тогтсон хугацаагаар видео тоглоом тоглуулахад хөгшрөлтийн улмаас үүсдэг тархины үйл ажиллагааны доройтлыг удаашруулсан гэжээ.
Гэхдээ видео тоглоомын сул тал нь тоглогч түрэмгий шинжтэй болж, хэтэрхий их цагийг тоглож өнгөрөөдөг. Мэдээж ямар ч зүйлийн хэмжээг хэтрүүлэх нь хортой шүү дээ. Эцэст нь сонирхуулахад Нокиа уналтанд орсоны дараа Финландын эдийн засагт Clash of Clans видео тоглоом ихээхэн дэмжлэг болсон гэх бөгөөд өдгөө дэлхий даяар 831,000 видео тоглоом байгаа аж.
Үндэсний видео тоглоомын өдөр
 
 
 
 
 
 
 
 
Like
 
 
 
Comment
 
 
Share
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 34 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 46 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 52 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв9 цаг 1 минутын өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 7 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 18 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 24 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.