Барилга, хот байгуулалт бол Монгол Улсын хөгжлийг тодорхойлох амин чухал салбаруудын нэн тэргүүнд орно. Гэтэл манай барилгын салбар хөгжил дэвшил гэхээсээ илүү зогсонги байдал, ухралт хоцрогдол, тээг саад нь нэмэгдсээр байгаа юм.
Учир нь барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаа явуулахад амин чухал зүйл болох тусгай зөвшөөрлийг тойрсон мэдрэмжгүй, алсын хараагүй, аж ахуйн нэгжүүд салбартаа тээг саад болсон төрийн бодлого, хүнд суртал, мэргэжлийн биш байдал нүүрлээд удаж байгаа тухай тус салбарынхан халаглах болов.
1.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу 2018 онд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн юм. Тухайлбал, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг Монголын Барилгын үндэсний ассоциаци гэх төрийн бус байгууллагуудад шилжүүлсэн.
Тэгвэл тус салбарынхан төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа ч шударга явагдсан гэдэгт эргэлздэг гэнэ. Маш богино хугацаанд сайдын зөвлөх Л.Ганбаатар нь өөрийн найз нөхөд болох Д.Цэрэнжигмэд, Б.Нэмэхбаатар нарын тэргүүлдэг Монголын барилгын үндэсний ассоциаци гэх ТББ-д тусгай зөвшөөрлийг олгох эрхийг өгсөн аж. Гэтэл 2019 онд сайдын зөвлөх Л.Ганбаатарыг БНСУ-д эмчилгээнд явахад нь эмчилгээний зардлыг нь Монголын Барилгын үндэсний ассоциаци гаргасан гэх мэдээлэл ч байдаг гэв.
Анх ийм шийдвэр гарахад барилгын салбарын аж ахуйн нэгжүүд талархан хүлээн авч, салбарын акулууд цугласан ТББ учраас аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, өмнө нь байсан авлига, хүнд суртал зэрэг хүндрэл бэрхшээл арилах нь хэмээн хүлээж авснаа ч нуусангүй. Мэдээж, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний хурд нэмэгдэж, үйл ажиллагаа ил тод болж, төрийн зүгээс үзүүлэх нөлөө эрс багасч, цахим систем нэвтэрсэн гээд давуу талууд ч нүдэнд үзэгдэж гарт баригдахуйцаар гарч ирсэн байна.
Гэтэл дэлхий нийтийг хамарсан цар тахал, хил гаалийн бэрхшээлтэй өнгөрсөн хоёр жилд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах нь барилгын салбарын аж ахуйн нэгжүүдэд түмэн бэрхшээл, мянган саад болох болжээ.
Барилгын үндэсний ассоциаци гэх төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, хүнд суртал, мэргэжилтнүүдийн чадваргүй, мэдлэггүй, сэтгэлгүй хөндий хүйтэн байдал хэрээс хэтэрч, авлигын асуудал ч сөхөгдөх болсон гэнэ.
Уг нь, 2018 оноос тус төрийн бус байгууллага нь Барилгын тусгай зөвшөөрлийг олгох эрхтэй болсон ч тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих журмыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу БХБЯ баталдаг.
Харин тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээж авах, олгох эрх нь Барилгын үндэсний ассоциаци тэргүүтэй ТББ-уудын эрх учраас тусгай зөвшөөрлийн хэлтсийг дэргэдээ байгуулсан байна.
Барилгын тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Барилга, хот байгуулалтын сайдын 147 дугаар тушаалаар Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журмыг шинэчлэн баталсан байгаа юм.
Уг нь цар тахлын улмаас эдийн засгийн хамгийн их хохирол амссан тус салбарт төрийн дэм ус агаар шиг хэрэгтэй үед БХБ-ын сайд Б.Мөнхбаатарын 147 дугаар тушаалаар батлагдсан тус журам нь салбарын аж ахуйн нэгжүүддээ дэм болох ёстой. Гэтэл дэмжсэн бус харин ч эсрэгээрээ боомилж, хүнд байдалд оруулж эхэлжээ.
2.
Барилгын салбарын бүтээн байгуулалтын талаас илүү хувь нь гадаадын болон хувийн хөрөнгө оруулалт хийгддэг. Хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа, итгэлцэл дээр бүтээн байгуулалт тулгуурладаг. Гэтэл журмын 7.3-т “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргасан хуулийн этгээдэд бага төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 15 метр хүртэл өндөр, нэг айлын орон сууц, олон айлын болон блокчилсон орон сууц л барих эрх авна. Ер нь 15 метрээс хэтрэхгүй барилга байгууламж барина гэсэн үг.
Энэ нь, аж ахуйн нэгжүүдийг шууд боомилсон заалт бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн чадавхи, инженер техникийн ажилчдын дадлага туршлага зэргийг үл харгалзсан байгаа юм. Боомилохдоо тухайн шинэ аж ахуйн нэгжийг дагасан гадна дотны хөрөнгө оруулалтыг ч боомилж буй нь тодорхой. Үүнийгээ барилгын салбар дахь чанаргүй компаниудыг устгах, тендерт оролцож авдаг цүнхний гэх тодотголтой аж ахуйн нэгжүүдийн эсрэг хэмээн тайлбарладаг ч асуудлын гол нь шинээр байгуулагдсан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг бүтээн байгуулалтын ажилд бус зөвхөн тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцох мэтээр харж байгаа нь хачирхалтай. Эндээс харвал энэхүү заалт нь барилгын салбарын акулууд буюу Монголын барилгын үндэсний ассоциацийн толгой болсон “Номин констракшн девелопмент”, “Эко констракшн”, “Макс групп”, “Сөүл роял ньюкастл”, “Цаст групп”, “Хурд”, “Тессо групп” зэрэг нь өрсөлдөгчөө боомилсон явуулга гэж хардахад хүргэж байгаа юм.
3.
Үүнээс гадна Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан журамд Барилгын тухай хууль болон бусад хуультай зөрчилдсөн заалт нэг биш бий.
Жишээ нь, Журмын 4.2-т” Хуулийн этгээд тусгай зөвшөөрлийг шинээр авах хүсэлт гаргасан тохиолдолд инженер техникийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийг 1 сар, сунгах болон нэмэлтээр авах хүсэлт гаргасан тохиолдолд сүүлийн 3 сар тасралтгүй төлсөн байх” хэмээн шаардаж байна. Энэ нь Барилгын тухай хуульд заагаагүй зүйлийг шаардсан хэрэг. Яг үнэндээ цар тахал, тээвэр ложистикийн саад бэрхшээлээс үүдэлтэй бараа материалын үнийн хөөрөгдөл, иргэдийн амьжиргааны түвшин буурч буйтай холбоотой худалдан авах чадвар багасч, дээрээс нь салбарын ажиллах хүчний хомсдол гээд нийгмийн даатгалаа сар алгасахгүй бүрэн төлсөн аж ахуйн нэгж тоотой байгаа. Ялангуяа сүүлийн нэг сар гэж тодотгосон нь 2021 онд баталсан журам гэхэд эргэлзмээр.
Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нэмэлт заалт авах аж ахуйн нэгжийг тухайн нэмэлт заалтны суурь нөхцөл шаардлагад заагдсан инженер техникийн ажилтны нийгмийн даатгалыг багадаа гурван сарын хугацаанд төлсөн байхыг шаардсан байна. Уншигч та анзаарч байна уу. Тухайн тусгай зөвшөөрлийн заалтаар үйл ажиллагаа явуулаагүй буюу явуулах боломжгүй байж инженер техникийн ажилтныг багадаа 3 сар цалинжуулж, нийгмийн даатгал төлсөн байх ёстой болж таарч байгаа юм. Бодит амьдралд огт нийцэхгүй ийм шаардлагыг ямар учраас тавьж аж ауйн нэгжүүдээ дарамталж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна биш үү.
Шинэчлэн баталсан журам нь Барилгын тухай хууль, болон бусад хууль тогтоомж тэр битгий хэл Монгол улсын үндсэн хуулийг ч зөрчсөн гэж харж болох заалт бий.
Тухайлбал, дээрх журмын 7.2-т инженер техникийн ажилтныг мэдээллийн санд бүртгүүлснээс хойш 90 хоногийн дотор шилжилт хөдөлгөөн хийхийг хоригложээ. Энэ нь барилгын салбарт ажиллаж буй инженер техникийн ажилтны чөлөөтэй хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж буй хэрэг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн хэрэг юм.
Үүний дээр тус журмыг батлахдаа барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлсэн. Уг нь тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь цахим хэлбэрт шилжиж, хүний оролцоо байхгүй болж, тэр хэрээрээ зардал багассан гэсэн боловч үйлчилгээний хураамжийг 195000 төгрөг байсныг 420000 төгрөг болгож, 2 дахин нэмсний дээр Барилгын тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд байхгүй төвөгшлийн ангиллын төлбөр хэмээх хураамжийг шинээр бий болгожээ. Энэ мэт салбарын болон улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаж үзээгүй салбарын хөгжлийн бодлого, салбарын аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчдаа боомилсон бодлого, шийдвэрийг Барилга, хот байгуулалтын яам, Монголын Барилгын үндэсний ассоциаци явуулаад 2 жил гаран боллоо. Барилгын салбарын аж ахуйн нэгжүүд энэ мэт мэдрэмжгүй, алсын хараагүй, харалган үйл ажиллагааны золиос болж, аж ахуйн нэгжүүд маань үүд хаалгаа барьсаар байх гэж үү.
Сэтгэгдэл бичих
Тиймээ арай л өлөнтөөд байгаа юмаа
Tiim shuu bas l arai arai
Эрчим хүч бас адилхан. Олон жил болсон компаниа нь эзэд ХХБ-ын зөвлөлд орчихсон. Өндөр хүчдлийн дээд хэмжээг ерөөсөө өгдөггүй харин бүгдэнд нь тэр дээд хязгаараа тусгай зөвшөөрөлтэй байдаг. ТББ-ын зөвлөлд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байж болохгүй биз дээ. Шударга зүйл хаана ч алга.
Энэ ч том аж ахуйн нэгждээ ээлтэй болсон байнлээ. Яам агентлагт жаахан салбарын мэргэшсэн учираа сайн ойлгодог дарга нартай болохгүй бол нэг л их шуурхай хурал хийсэн баахан хоосон тоо ярьсан хүмүүс л байна. Мэдэхгүй байж ажил шалгаж тэнээд, тэглээ гээд шийддэг бол хамаа алга юу ч хийж явдийн. Бодит байдал дээр Намын хамаарал бүхий компаниуд том ажилаа аваад хийхийг нь мань мэт хийж байгаашдээ. Чухам л гоё ярина хамаг ашигаа хувааж цавчаад л.
3 сар НДШ төлж чадахгүй бол больчих л хэрэгтэй ш дээ
Барилга авто зам гээд дэд бүтцийн ажил хийдэг компаний захирлууд өрсөлдөгч нартаа зөвшөөрөл өгөх үү..!!!???
Яады псда болж л байшд. Төр хариуцсан бол энээс ч дор байна. Сайд мундаг бна
Сайд нь Говь-Алтайх, Макс Говь-Алтайх, Төрийннарийн ГА, Эко ГА, ... Нэмэхээ ГА. . .
Харин ч амар болсон байна лээ. Өмнө нь 1 тусгай зөвшөөрөл авах гэж 3-6 сар болдог байсан. Одоо 7-14 хоногт шийдэгдэж байна лээ. Хүнд суртал, чирэгдэл багассан байна лээ.
Та нар больоо ганц инженер ч бхгүй тэр хэл өөрийн офис машин техник юу ч байхгүй тамгаа кармаалж яваад намын нэрээр тендер авчихсан хулхи компани Монголоор л дүүрэн бна. ТОДОРХОЙ шаардлага хангаж чадахгүй ганц сарын НД зохицуулж чадахгүй тийм байж болохгүй биздээ аюулгүй ажиллагаа тэр чинээгээр 0 бгаа шд хүмүүс барилга дээр үхэх бол энгийн л үзэгдэл болсон бх
Маш зөв сэдэв хөндөж
Сайдын зөвлөх Ганбаатар гэж юу ч мэдэхгүй хүн юугаа ч зөвлөдөг байсан юм. Тийм хүнээр зөвлүүлж байгаа салбар яаж олигтой байхав дээ.
Сайд нь өөрөө ассоциацид амаа таглуулцан. Магнайсүрэн Ганбаатар Цэрэнжигмэд Хулан Гүлбарша яам гээд бүгдийг үнэн бичсэн байна. Атг ч бас хэцүү. Харин энэ идээ бээрийг цаг нь болохоор олон нийтэд зоригтойгоор ил гаргаж байж л арилгана.
Мөнхбаатар сайдийг огцоруулах хэрэгтэй байна аа
16 давхар барилгын зөвшөөрөл 35 сая гэж бна шүү том компаниуд монополь эрхээ хэрэгжүүлж жижгээ нухчин дарж бгаа үйлдэл шүү ? Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар анхааралдаа авна уу?АТГ
Тусгай зөвшөөрөл угаасаа ямар ч мэдрэмжгүй мэргэжлийн бус амьдрал мэдэхгүй хүүхэд боловсруулсан юм шиг харагддаг гадна тохижилт хашаа хайс зүлэг тарьдаг компани тендерт ороё гэхээр барилын тусгай зөвшөөрөл шаарддаг зөвшөөрөл авна гэхэд хашаа хайс өргөх кран шаарддаг өөр бас бус юм зөндөө 2 оос 3 н инженер ажилладаг бх хэрэгтэй за тэгээд Хаб зөндөө юм шаардана Үнэн хэрэг дээрээ хашаа барихад тэр ямар хэрэгтэй юм бэ
Тийм шүү! амьдралгүй, хуулиа зөрчсөн заалт, шаардлага нэлээд байдаг хэлэхээр цааш уламжилж дээш мэдүүлсэн гээд яваад байгаан олон ААН-дэд саад төвөг болж салбарын уналтыг ч өрдөж байгаа билээ! ХАБ шиг ЛАНДШАФчин газар зүйн инженерүүд нь төгсөлтгүй хүнгүй болоод байхад л нэхэж шаардан тусгай зөвшөөрөлөөр гацааж зүгээр л (хаягжилт, хаяг гэрэлтүүлэг, гадна хэвлэл чимэглэлийн ажлыг ч хорьж хаагаад) дарамтлах нь гачлантай!
МАН-эрлиз хурлизууд хэзээ ч өөдтэй юмс хийхгүйг Анхаар бузарнуудаас салах цаг ирсэн шүү
Ганцхан том Ландкрузер джип уначихсан барилга-угсралт, барилгын зураг төслийн хамгийн их чадварыг хангасан тусгай зөвшөөрлүүдийг цүнхэлчихсэн ганц ч ажилтан, тоног төхөөрөмж, ажлын байргүй 30 хүрээгүй банньд, гозгор охидууд Монголд барилга барих гээд, 16 давхар барилгын зураг төсөл боловсруулна гээд явж байдаг. Ийм л байгаа юм даа. Өнөөгийн хүмүүнлэг АРДЧИЛСАН Монгол улс
залуучуудад шинээр тусгай зөвшөөрөл авах ямар ч боломжгүй болсон бна лээ.
Зөв юм хөндсөн бн мэдээлэлд бүртгэхдээ хянаж бүртгэх байтал материал илгээхэд давхардаж гараад бн
Барилгын салбарыг Мөнхбаатар, Магнайсүрэн, Цэрэнжигмэд, Нэмэхбаатар тэргүүтэй Говь-Алтайн мафи бүрэн дампууруулж дууслаа. Ялангуяа юу ч хийдэггүй мэдрэмжгүй энэ сайд, төоийн нарийн нэртэй цаасан барнууд өөрсдөө бушуу зайлбал таарна. Зайлахгүй бол хүчээр зайлуулнадаа анхаарууллаа шүү.
Тусгай зөвшөөрөлийг хувийн хувийн хэвшилд өгөөд дэвшил гараагүй ээ. төр нь 2 жилийн настай төрийн бодлого гэж байхгүй шүү дээ шинэ зуун мод гээд шинэ хот байгуулна сонголон шинэ хот гээд солиороод явж байгаа улстай юу ярих вэ дээ
Яг үнэн бичсэн байна. НД-н шимтгэл төлнө гээд журманд оруулсан нь Барилгын тухай хуулиа зөрчсөн заалт байна. Энэ нь НД хуулиараа зохицуулдаг гэдгийг Ассоциацийн нөхдүүд мэддэг юм уу. Манай Барилгын салбар улирлын ажилтай хүмүүс эрчи хүчний салбарыг дууриагаад бүтэхгүй. Барилгын Ассоциацид байгаа хүмүүс нэийг хэзээч ойлгохгүй. Барилгын салбараар тоглоод дуусна хариуцлага хүлээхгүй
Барилгын тусгай зөвшөөрлийн асуудлыг Барилгын ассоциаци гэх нэртэй хэдхэн том компани нөхдүүд бүрдүүлж байгаа шүүдээ.Барилгын салбарт ажиллаж байгаагүй Хулан гэх хүүхнээр гүйцэтгэх захиралаар ажиллуулж байгаа нь салбарын доройтол гэж үзэж байгаа. Заг ХХК-н Нэмэхбаатар сайдын зөвлөх байсан Ганбаатартай нийлж байгаад энэ тусгай зөвшөөрлийг авсан нь үнэн шүүдээ. Чиг үүрэг нь ТББ-н нэгдэл гэж байгаа боловч ямар ч хүртээл байхгүй. Буцаад төрийн мэдэлд байвал хамгийн үнэн байх хэрэгтэй.
Мөнхбаатар, Магнайсүрэн болон тэдний цүнх баригчид ч барилгын салбарыг самарч байгаа даа. Барилгынхан маань хэлээд барахгүй л байгаа. АТГ нэг шалгаад үзвэл эдний бузар бол далай шүү дээ. Барилгын яаманд зарлагддаг тендер, тусгай зөвшөөрөл, зургын магадлал, захиалагчийн хяналт гээд л мөнгө хусахгүй юм эдэнд алга. Өнөөдөр цементийн үнэ тэнгэрт хадлаа, ХАБ гэж юм байхгүй боллоо, өдөр бүр л барилгын талбайд осол аваар эрдэнэт хүний амь үрэгдэх жирийн үзэгдэл боллоо. Хууль, хяналтын байгууллагад гар хөл нь байдаг гэсээн тэгээд яаж ч чаддаггүй байх
Авилга авах асуудал байхгүй байхаа харин зах зээлтэйгээ нийцэхгүй дүрэм журам нь хүндрэл учруулж байна. Том компаний захирлууд нь ээлж ээлжээр энэ байгууллагын удирдах зөвлөлд байж удирддаг болохоор жижиг компаниудыг гаргах дургүй байж болох талтай зах зээлд өрсөлдөх магадлалыг бууруулж байж магад юмдаа.
Яг үнэн бичсэн байна. Тусгай зөвшөөрлийн асуудлаар ААН-үүдийг дарамталж авлига авах нь хэрээс хэтэрч байна. Үүнийг АТГ, Барилгын яам, бусад хариусан хүмүүс нь хяналт шалгалт хийж тусгай зөвшөөрөлийн асуудлыг нээлттэй явуулмаар байна.
Umnenshdee.Tegej l yaridag.Turiin bus baiguullaga ni holboondoo mungu tulsniig l hardag bolsonshdee.Butsaagaad uls ni avah heregtei.
saihan said mni ingeed yavdaaaa
yag unen bichij yag unendee barilgiin salbarig ulam l hundrel chiregdel bolgood bgaa sh dee. humuusiin door brigadaar yawdagiin compani bolood ajillawal arai undur tariftai bdagiin. tusgai zuwshuurul nehegdene huutsulduh gsn manius shg humuusiin barah dawaa ch bish bna lee dee. er ni barilgiin salbart ajillaj barilga barij bgaa bid nart oldoddguim bol hend olddog zuwshuurul be ter chin. uwilga hund surtaliin uur uurhai nofshnuud
Бадельхан **** л энэ төрийн бус байгууллагад өгсөн шүүдээ
пэндийсэн гахай Мөнхбаатараа барилгын салбар сүйрлээ дайны хажуугаар дажин гэгчээр энэ хэдэн өлбийсөн хулгайчуудаа хөөж явуулаач. тэгээд наад нэг тусгай зөвшөөрөл нэртэй цаасныхаа нөхцөлийг бууруул монгол хэдэн зөвлөх инженертэй билээ та нарын наад шаардлага чинь хэрээс хэтэрсэн хөгжиж буй оронд өдөр бүр үйлдвэрлэл барилгажилт явж байна тэгхэд та муусайн малнууд хувийн хэвшилээ хааж боох хоббитой аргаа бүр нарийн болгоод авилгач гахайнууд наад ассиосаци гэдэг баасны жорлон шиг газар чинь наад цаасыг чинь дамлаж зараад даруй таван жил боллоо
nooromjilt tulnu deerne uilchilgeenii huls 195000 bsan odoo bur 600000 dawaad taliisan turiin tusgai zuwshuurliig ulandaa gishgej bgaa shuu hulan zahiral ta
авилгачид гүлбэрша гээд тусгай зөвшөөрлийн хэлтэсийн дарга гээд даам гарцан хүүхэнг хурдан зайлуулаачээ. тэр баяжиж гүйцлээ та нар цахим болоод хурдан шуурхай болно гэсэн яасан бүр дордуулсан. таван давхар гаргуулж авхад 5 сая болчоод байна шүү АТГ ийнхаан анхааралдаа авна захирал хулан гээд барилгын талаар А чгүй амьтан байна. ер нь энэ тусгай зөвшөөрлийн бизнесийг МАКСийн ах дүүс л хийж байгаашүү. Мөнхбаатараа чи ажилтай баймаар байгаа бол наад хумслагчид авилгачдаасаа сал!!!
Мөнхбаатар чинь өөрөө мэргэжлийн авилгачин шдээ
tur ene turiin uilchilgeegee huwiin hewshlees awmaar bn ednii hund surtal deed tsegtee hursen yu hiideg ne medegdehgui neg l ih hund surtaltai uurtai humuus. ter kazak huuheng shalgamaar bn dandaa ashig sonirholiin zurchiltei guldiicheed ylgawarlaj haritsdag hugiin hulgaichuud
tanai site yagaad setgegdel haagaad bn aa bolioroo
a
Байгаль орчны яам их аятайхан болсон байна лэ Яг үүн шиг Барилгын яам тийм болох хэрэгтэй Ард түмэндээ хүндлэгдсэн аж ахуйнуудаа дэмжсэн байвал сайн байна Мөнхбаатар сайдаа,, Хандлагаа өөрчлөөд жаахан сэтгэл гаргаад ажилхад болоод явчна да тусгай зөвшөөрөл олгодог эрхийг яам татаж нэг газраа төвлөрүүлж дарамтгүй болох хэрэгтэй