Дэлхий ертөнцөд техник технологи хөгжихийн хэрээр цахим спортын хөгжил хурдацтай урагшилж, түүнийг дагасан шагналын сан ч бусад спортын төрлүүдийг илүүрхэж эхэлсэн. Дэлхийд маш хурдацтай хөгжиж байгаа цахим спортын төрөл манай улсад ч мөн адил хурдацтай хөгжиж байна. Манай улс CS:GO, PUBG, Dota2 гэсэн төрлүүдээр хамгийн өндөр амжилттай явж байгаа юм. Эдгээр төрлүүдэд монголын өсвөр үе, залуучууд өндөр амжилт гаргаж, санхүүгийн асуудлаа шийдэх хэмжээнд чадварлаг тоглож байгаа билээ.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр энэ жилийн Дота 2 еспортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн эхэллээ. Дэлхийн аваргын тэмцээн буюу TI-д урьдчилсан шатны тэмцээнүүдээс DPC оноог хангалттай цуглуулсан чансаа өндөр багууд үлдсэн эрхийн төлөө урьдчилсан шатны сонгон шалгаруулах тэмцээнд оролцож дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөх эрхээ авдаг.
TI-11 буюу дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд Монголын Дота 2-ын шилдэг баг Лилган энэ удаагийн тэмцээний Зүүн өмнөд Азийн бүсээс дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна. Дота 2-ын дэлхийн хамгийн том (TIER 1) тэмцээнүүдийн нэг болох The International нь жил бүр зохиогддог ба энэ удаад $10,702,566 долларын шагналын сантайгаар Сингапур улсад зохиогдохоор зарлагдаад байгаа юм. Тус тэмцээн нь Сингапурын SunTec цэнгэлдэх хүрээлэнд болох плей-офф, дараа нь Сингапурын Битүү цэнгэлдэх хүрээлэнд болох финал гэсэн хоёр өөр талбайд болох анхны тохиолдол байх юм.
Тус тэмцээнд Монголын Топ баг болох Лилганаас гадна монгол тоглогчидтой бүрэлдэхүүнтэй Neon Esports(Se, Fortunesoul), Army Geniuses(Narman) багууд оролцож байна. Тус тэмцээнд түрүүлэх магадлал хамгийн өндөр багаар БНСУ-ын дота 2-ын дэлхийн шилдэг тоглогч болох Ана, Топсон нарын Т1 баг нэрлэгдэж байгаа бол удаах байранд манай улсын Лилган баг нэрлэгдэж байгаа билээ.
Facebook
Twitter
Youtube


“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Г.Занданшатар: Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

Сэтгэгдэл бичих