
Гаити улсын иргэд шатахууны үнийг нэмэх засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцээ жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Тус улсад амьжиргааны өртөг нэмэгдэж, эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.
Тодруулбал, Гаити улсын Ерөнхий сайд Ариэль Хенри шатахууны үнийг дахин нэмж байгаагаа өнгөрсөн ням гарагт зарласны дараагаас олон мянган Гаитичууд Мягмар гарагт хоёр дахь өдрөө Порт-Оу Пренсийн гудамжинд жагсаалаа үргэлжлүүлжээ.
Тус улсад шатахууны үнэ өсөлттэй, ажилгүйдлийн түвшин өндөр, хүчирхийлэл ихтэй байгаа энэ үед засгийн газраас зарласан шатахууны үнийг дахин нэмэх шийдвэрийг хүчингүй болгохыг тус улсын иргэд Засгийн газраасаа шаардаж байна. Иргэд Нийслэл хотын төв гудмуудыг хаан жагсаж байгаа учраас банк, сургууль зэрэг албан байгууллагууд ажиллах боломжгүй болсон байна.
Мөн зарим худалдааны газрууд жагсагчдын хөлд дарагдаж, эсэргүүцэгчид дээрэм тонуул хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Шатахуун түгээх станцууд бүгд хаалттай байгаа төдийгүй одоогоор хар зах дээр нэг галлон бензин 18 ам.доллароор зарагдаж байгаа аж.
Facebook
Twitter
Youtube


АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна

Сэтгэгдэл бичих