
Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүрэлцэн ирж, хамтран ажиллах тухай хэлцэл өрнүүлж эхэллээ.
Дэлхийн 176 улсад салбартай, 200 гаруй мянган ажилчинтай дэлхийн шилдэг 500 технологи үйлдвэрлэгчдийн 44-рт эрэмбэлэгддэг “Huawei” компанийн төлөөллийг ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа.
“Huawei” компани 2006 оноос Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 53 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн газар нь ажилладаг байна.
Өнөөдрийн уулзалтаар боловсрол, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд шаардлагатай технологийн шийдэл дээр болон 5G сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт, дата төв байгуулах зэрэг томоохон санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ “Huawei” компанийн зүгээс илэрхийлсэн бол ЦХХХ-ны сайд Н.Учрал "Радио телевизийн үндэсний сүлжээг тоон системд шилжүүлэх, боломжит 350 га талбайд нарны панель байгуулах, боомтуудыг шилэн кабелиар холбох гэх мэт ажлуудад судалгаа, тооцоог нарийвчлан боловсруулж харилцан ашигтай хамтран ажиллах боломж бий"-г танилцуулсан юм.
ЦХХХЯ технологийн салбарт хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалтын чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах чиглэлд бодлого баримталж ажиллана.
Facebook
Twitter
Youtube


Төрийн банк “Ойн салбар ба ногоон санхүүжилт” зөвлөгөөнд оролцлоо
Sinomach группийн төлөөлөгчид “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай танилцан, хамтын ажиллагааны боломжийг сонирхлоо
“Нэмүү өртөг, борлуулалт ба тогтвортой орлого” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдах түвшний ажилтнууд Эрсдэлийн удирдлагын тогтолцоо сэдэвт практик сургалтад хамрагдлаа
“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн долоон жилийн ой тохиож байна
“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар.gif)

Сэтгэгдэл бичих