Б.Баяржавхлан: Дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдрахыг хичээж явна


9-р сарын 18
7 цаг 21 минут

“Тоонот” рекордсын уран бүтээлч Jason буюу Б.Баяржавхлантай ярилцлаа.


-Та сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сүүлд “Crush” нэртэй дуугаа гаргасан. Сүүлийн үед өөрийн цомгоо гаргахаар ажиллаж байна даа. Цомгоо гаргах хугацааг нарийн төлөвлөсөн зүйлгүй, ямартаа ч он гарахаас өмнө амжаад гаргана гэсэн бодолтой байна.

-“Тоонот 21х21” төслийнхөө хаалтын шоуг амжилттай хийлээ. Энэхүү төслийнхөө талаар хуваалцахгүй юу?

-“Тоонот 21х21” төслийг бид дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан анх наргиа маягаар ярилцаж байсан юм. Ярилцаж байх үед хийх боломжтой юм шиг санагдаад төслийг эхлүүлсэн дээ. “Тоонот” рекордсын продюсер Э.Дэлгэрмөрөн энэ ажлыг санаачлан бид дэмжиж оролцсон. Төслийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрт хүрч, аялан тоглолтоо хийлээ. Хөдөө орон нутгийн сонсогчдодоо бид ойн баярын бэлэг болгон уран бүтээлүүдээ илүү ойроос, чанартайгаар хүргэхээр аялан тоглолт хийхээр шийдсэн юм. Бид “Тоонот 21x21” төслийн хаалтын тоглолтоо үнэ төлбөргүйгээр Сүхбаатарын талбайд хийж байгаатай холбогдуулан сайн үйлсийн аяныг зохион байгуулсан. Үзэгчдийн хандивласан хандивыг бид “Лантуун дохио” ТББ, “Ид шидийн орон”-той хамтран нэг ч төгрөгийн шимтгэлгүйгээр 100 хувь сайн үйлсийн аянд зарцуулна.

-Таны хувьд анх урлагт хэрхэн хөл тавих болсон бэ?

-Ер нь багаасаа л урлаг, соёлд сонирхолтой байсан. Хүүхэд байхын аав, ээж хоёр минь дуу дуулуулах гэж багш хөлслөн, Casio хөгжим дарж дуулдаг байсан. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж өссөн. 10 жилд байхдаа “Only Top” гэдэг хамтлагтай байсан. Үүний дараагаар “SS” хамтлагийн гишүүн болсон доо.

Долдугаар ангидаа “Хотын охид” нэртэй УСК-нд тоглосон юм. Энэ бол миний урлагт хөл тавих шалтгаан болсон байх.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Аав ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Гэр бүлд минь урлагийн хүн байхгүй ч аав маань их сайхан дуулдаг хүн байсан. Ээж минь санхүүч мэргэжилтэй. Хоёулаа төмөр замчин хүмүүс. Өөрийн дуулах авьяасаа ааваасаа л өвлөж авсан гэж боддог доо. Аав минь уртын, ардын дууг их сайхан дуулдаг байлаа.

-Уран бүтээлээрээ дамжуулан сонсогчдодоо юуг хүргэхийг зорьдог вэ?

-Дуунууд минь миний өөрийн дуртай хийхийг хүсдэг байсан зүйлс. Өөрийн хийхийг хүссэн зүйлээ л хийж амьдарч буй хүн. Тиймээс дуртай зүйлээ хийгээд өөрийнхөөрөө амьдрахыг хичээж буй уран бүтээлч.

Манай “Тоонот” рекордсын залуус бүгд уран бүтээлч залуус. Үзэл, санаа бодол нэгтэй залуучуудын нэгдэл гэж хэлж болно.

-Таныг үзэгчид “Учрал”, “Хүний цаана”, “Хавтаст хэрэг” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээр мэддэг болсон. Дэлгэцийн уран бүтээлд тоглох санал их ирж байна уу?

-Миний үндсэн мэргэжил жүжигчин. Тийм учраас киноны саналууд ирсээр байгаа. Тоглох боломжтой кино төслүүд байвал хамтарч ажиллахад дургүйцэх зүйлгүй ажиллана.

-Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан гэсэн. Театр танд ямар үр өгөөжтэй байв?

-Би Кино урлагийн дээд сургуулийг 2013 онд төгсчихөөд Улсын драмын эрдмийн театрт таван жил ажилласан. Тухайн хугацаандаа тоглогдож байсан бүхий л жүжигт жүжигчин, туслах най руулагчаар ажиллаж туршлага хуримтлуулж байлаа. Тухайн үедээ уран бүтээлийн хамгийн анхны сууриа сайн тавиулсан гэж боддог. Сургуульд сурч байх үедээ мэдэж олж аваагүй олон зүйлсийг УДЭТ-аас мэдэж, сурч авсан даа. Миний сэтгэлд үлдсэн сайхан хамт олон.

-Таны хувьд амьдралдаа юуг чухалчилдаг вэ?

-Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүлийн тухтай орчин. Амьдралдаа чухалчилдаг зарчмын хувьд үнэнч байдал, тууштай хөдөлмөрийг хэлнэ.

-Цаашдын зорилго, төлөвлөгөө тань юу вэ?

-Уран бүтээлээ л цаашдаа үргэлжлүүлэн хийнэ. Ойрын үед цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо ажиллаж буй цомгийнхоо дараа дахин нэг цомгийн ажилдаа орох байх. Уран бүтээлч хүний хувьд сайн уран бүтээлч байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс гадна тэр хүндэтгэлийг дааж явахыг хичээдэг дээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хулгай, худалтай эвлэрэхгүй. Шударга ёсноос ухрахгүй!10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ10 сар 6. 17:06Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо10 сар 6. 17:01Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа10 сар 6. 13:59Дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ10 сар 6. 12:48Төсөв бол хүний эрхийн төлөөх төрийн амлалтыг бодит үйлдэл болгох алхам гэдгийг анхаарах шаардлагатай гэв10 сар 6. 10:48Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь10 сар 6. 10:01Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо10 сар 6. 9:57УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын тайлан10 сар 6. 9:49Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь10 сар 6. 9:18Монгол Улсын 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 6. 9:14Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ10 сар 6. 9:06Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан10 сар 6. 9:02ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө10 сар 5. 15:25"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна10 сар 5. 14:34ХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй10 сар 5. 14:29Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ10 сар 5. 14:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.