Өнөөдөр дээрэмчин шиг ярих өдөр


9-р сарын 19
10 цаг 21 минут
Жил бүрийн 09 сарын 19-ний өдрийг “Дээрэмчин шиг ярих өдөр” /Talk Like a Pirate Day/ болгон тэмдэглэдэг юм байна. Нэг үгээр бол эрт цагт дээрэмчдийн ашигладаг байсан өвөрмөц үг хэллэгийг /Jargon, Slang/ үндэсний өв соёлын нэг хэсэг, ардын аман зохиол ч гэж хэлж болно гэж үзээд тэр хэллэгүүдийг марталгүй хадгалж, сануулах түүгээр ч зогсохгүй тухайн этгээдүүдийн амьдралын хэв маягийг ч нэг өдөр олон түмэнд таниулж байхаар энэ өдрийг тэмдэглэдэг ажээ.
Анхны санаачлага нь 1995 оны 06-р сарын 06-нд хэсэг залуучууд хананы теннис /racquetball/ тоглосноос эхтэй бөгөөд тэд тоглолтын төгсгөл гэхэд тоглоом шоглоомоор бие биерүүгээ дээрэмчдийн ашигладаг байсан хэлц үгнүүдийг ашиглан хашгирч өрсөлдөгчөө сэдэлжүүлэх, урам зориг өгөх, шар хорыг нь малтахыг хичээж байжээ. Тэгээд тоглож дууссаныхаа дараа энэхүү ардын сайхан үг хэллэгийн өвийг жилдээ нэг удаа дурсаж байх өдөртэй болохгүй бол хэсэг хугацааны дараа хэн ч мэдэхгүй мартагдах юм байна хэмээн ярилцаж. Тэгээд тэмдэглэж байх өдрийн огноог сонгохдоо хэн нэг нь хуучин эхнэрийнхээ төрсөн өдрийг санал болгосон нь 09-р сарын 19 байв. Ингэж л энэ өдрийг тэмдэглэж эхлэж.
Хэдийгээр тэд ийм сайхан санаа гаргаж, огноо юмаа тохирсон ч эхний долоон жил тийм ч нийтэд танигдахуйц тэмдэглэж чадаагүй юм. Харин зохиолч, нийтлэлч Дэйв Барригийн /Dave Barry/ цахим шууданд холбогдсоноор энэ өдөр олон улсын болтлоо өргөжсөн.
Дэйв Барри өдрийг улс орон даяар сурталчилж, хилийн чанадад ч тэдний санаачлагыг дэмжсэнээр 2002 оноос өдрийг олон хүмүүс баяр хөөртэйгээр жил бүр тэмдэглэх болсон. talklikeapirate.com/wordpress/
Ухаандаа манайхан бол “Шилийн сайн эрс шиг ярих өдөр”, “Шилийн сайн эрсийн амьдралаар амьдрах өдөр”-тэй болж болох юм. Харин тэдний ярьж байсан хэв маяг, амьдралын хэмнэл хэр судлагдаж үлдсэн байдаг юм бол. Ямар ч байсан хэд хэдэн уртын болон богинын дуунд шилийн сайн эрчүүдийн тухай гарч байдаг тэгэхээр яах аргагүй л нэгэн үеийн ардын түүх, соёлын хэсэг болж байсан мэт санагдана.
Тэгэхдээ энэ бол шоронгийнхны хар ярианы үгс биш гэдгийг маш сайн ялгаж ойлгоорой.
За тэгэхээр нөхөд энэ өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг талаар хэдэн жишээ оруулая: Нэгдүгээрт энэ бол зүгээр л зугаацах өдөр тул хэт дүрдээ орох хэрэггүй, бас “гурилдаад өнгөрөх” ч хэрэггүй. Хоёрдугаарт та өөрийн гадаад төрхийг дээрэмчид мэт болгоорой. Далайн дээрэмчидийн сонгодог жишээ ахмад Хук шиг модон хөл, дэгээн гар, нэг нүдээ тагласан хар боолт, мөрөн дээрээ тоть шувуутай бол бараг л ярих ч хэрэггүй та энэ өдрийг сайхан тэмдэглэж байгаа хэрэг. Харин ярих тохиодолд хэдэн сайхан үг байна.
“Son of a Biscuit Eater” /Жигнэмэг идэгчийн хүү/ Энэ үгийг та өөртөө таалагдахгүй байгаа хүнд хэлнэ. Учир нь ямар ч далайн дээрэмчин жигнэмэг иддэггүй тул тэд түүнийг арчаагүй нэгэн гэж тавлаж байгаа хэрэг. Манайхаар бол “Жижиг тугалны бэлчээр, жирэмсэн эмийн шээх газраас холдоогүй” гэдэгтэй ижил.
“All Hand Hoy!” /Бүх гарнүүд Хой/ Энэ бол бүх хүмүүс ямар нэг зүйлд туслахаар цуглахыг хэлдэг үг. Бүгд таныг тушаалыг анхаарах ёстой. Манайхаар “Дуулвал дуу нэг, дугтарвал хүч нэг” юм уу даа кк.
“Bring a Spring Upon ‘er” /Хаврыг эрт авчир/ Энэ бол та усан онгоцыг өөр чиглэлд эргүүлэх хэрэгтэйг хэлж байгаа хэрэг. Манайхаар “Цаг цагаараа байдгүй, цахилдаг хөхөөрөө байдгүй”-тэй төстэй юм уу хэ хэ.
“Grog Blossom” /Архин цэцэгт/ Манайхаар бол сайхан улаа бутарсан хүнийг хэлж болох нэршил. Дээрэмчид бол архины хамааралтайгаар хамар нь улаан болсон нөхдийг нэрлэдэг үг байж. Гэх мэт.
Мөн та энэ өдөр 1881 онд Роберт Луис Стивенсоны бичсэн "Эрдэнэсийн арал" номноос эхлээд Ж.М. Барригийн “Петер Пэн”, 1821 онд Сэр Уолтер Скотын бичсэн “Далайн дээрэмчин”, Даниел Депогийн “Алдарт ахмад Синглтоны амьдрал, адал явдал, дээрэмчид” гэх мэт номнуудыг уншиж болох юм.
Мэдээж хамгийн хялбар, амар сонголт бол алдарт “Карибын тэнгисийн дээрэмчид” цуврал, Том Хэнксийн тоглосон “Ахмад Филипс” кинонуудыг үзэх, далайн дээрэмчдийн хувцсаар гангарсан найз нарыгаа урьж үдэшлэг хийх ч энэ өдөр таныг зугаатай байлгах болно гэжээ.
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов9 цаг 3 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.