Сагсан бөмбөг: Испаничууд 4 дэх удаагаа Европын аварга боллоо


9-р сарын 19
11 цаг 35 минут

Европын аварга шалгаруулах 41 дэх удаагийн “EuroBasket” тэмцээн Ковид-19 цар тахлын улмаас хоёр удаа завсардсаны эцэст 2022 оны 9 дүгээр сарын 1-нээс 18 хүртэл амжилттай зохион байгуулагдаж аваргаа шалгарууллаа. Европ тивийн шилдэг 24 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсний эцэст Испанийн шигшээ баг аваргаар шалгарч Европийн тавцанд дөрөв дэх түрүүгээ хүртлээ. Тэд Турк, Гүрж, Бельги, Монтенегро, Болгар улсын багуудтай тэмцээний “А хэсэгт” багтаж дөрөв ялж, нэг ялагдан хэсгээ тэргүүлсэн юм. Харин хасагдах шатны эхний тойрогт Литвын шигшээ багийг буулган авч, хоёрдугаар тойрогт тус тэмцээнд гайхалтай тоглолтыг үзүүлж байсан Лаури Маркканений Финландын шигшээ багийг хожиж шөвгийн дөрөвт шалгарсан. Хагас шигшээ тоглолтод Германы шигшээ багт эхний гурван үе оноогоор дутуу явсан ч Испанийн хамгаалан тоглогч Лорензо Браун дөрөвдүгээр үед 11 оноо авч багаа финалын тоглолтод хөтөлсөн билээ.

Шигшээ тоглолтод ах дүү Эрнангомез хамтдаа 41 оноо авч хамгаалагч Лорензо Браун 14 оноо, 11 дамжуулалт өгч багаараа жигд тоглосны ачаар Францын шигшээ багийг 88:76 харьцаатай хожсон байна. Рүди Гоберт, Эван Фоурниер нараар ахлуулсан Францын шигшээ баг Испанид хожигдсоноор дэд байр эзлэсэн бол, саяхан Лэйкрэстэй хоёр жилийн гэрээ үзэглэсэн Деннис Шрөүдер тэмцээний турш 22.1 оноо 7.1 дамжуулалт дунджилж Германы шигшээ багаа хүрэл медаль хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Европын аваргын бэлгэдлийн багт , Германы холбогч Деннис Шрөүдер, Испанийн хамгаалагч Лорензо Браун, довтлогч Вилли Эрнангомез, Грек довтлогч Йаннис Антетокунмпо, Франц төвийн тоглогч Рүди Гоберт нар нэрлэгдсэн бол үнэ цэнтэй тоглогчоор Вилли Эрнангомез нэрлэгдсэн байна. Вилли Эрнангомез энэхүү тэмцээнд 17.2 оноо, 6.9 самбар дунджилсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо2 цаг 32 минутын өмнө2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа3 цаг 39 минутын өмнөӨнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана3 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан3 цаг 52 минутын өмнөИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.