Сагсан бөмбөг: "Лас Вегас Эйсес" WNBA-ийн аварга боллоо


9-р сарын 19
12 цаг 49 минут
Мэргэжлийн сагсанбөмбөгийн WNBA лигийн финалын цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотын "Mohegan sun arena" ордонд боллоо.
 
Финалын эхний хоёр тоглолтод Лас Вегаст өөрийн талбайд "Тамганууд" илүүрхэн 67:64, 85:71 -ээр хожин цувралыг 2:0 болгоод байсан ч гуравдахь тоглолтод "Нарнууд" 105:76-аар бут ниргэн цувралын харьцааг ойртуулсан билээ. Гуравдахь тоглолтод "Коннектикут сан" WNBA -ийн хэд хэдэн шинэ рекордыг тогтоосон. Эхний үед 34 оноо авсан нь нэг үед авсан WNBA-ийн финалын түүхэн дэх дээд оноо. Мөн тус багийн Алисса Томас эмэгтэй НБА-ийн финалын түүхэнд анхны трипл-дабль ( 16 оноо, 15 самбар, 11 ассист) хийсэн.
 
Ингээд өнөөдөр (09.18) дөрөв дэх тоглолт эхэлсэн. Тоглолтын эхэнд болон төгсгөлд өрсөлдөгчөө илүүрхсэн " Лас Вегасын тамганууд ( хөзрийн)" 78:71 -ээр ялалт байгуулж, WNBA-ийн аварга цолыг анх удаагаа хүртлээ.
Харин "Коннетикутын нарнууд" финалд дөрөв дэх удаагаа хожигдов. Өмнө нь "Нарнууд" 2004,2005,2019 онд финалдаж байсан юм.
 
Дөрөв дэх тоглолтод Алисса Томас дахин трипл-дабль хийж бас нэг ховор амжилт тогтоосныг дурьдууштай.
 
"Лас Вегасын тамганууд" ( түүз ч гэсэн болох байх) өмнө нь 1997-2003 онд "Юта Старз", 2003 -2017 онд "Сан Антонио силвер старз" нэртэй байгаад 2018 оноос бууриа сэлгэн Лас Вегаст нутагшин шинэ нэрээрээ тоглож эхэлсэн, 2008,2020 онд финалд үлдэж байсан баг.
Энэ багийг манай сагсанбөмбөг сонирхогчдын сайн мэдэх АНУ, ОХУ-ын иргэншилтэй Бекки Хэммон энэ жил дасгалжуулж шууд л аварга цолд хүргэлээ.
 
Өөрөө WNBA -ийн бүх цаг үеийн шилдгүүдийн нэг байсан Бекки Хэммон 2008 онд АНУ-ын олимпийн шигшээд багтаагүй тул ОХУ-ын иргэншил авч Бээжингийн олимпод ОХУ-ын эмэгтэй сагсанбөмбөгийн шигшээ багт тоглон хүрэл медаль авч байсан билээ.
 
Бекки 2014 онд НБА-ийн алдарт "Сан Антонио спёрз" багийн туслах дасгалжуулагчаар томилогдон домогт Грэг Поповочийн туслахаар ажилласан , НБА-ийн түүхэнд туслахаар ажилласан хоёр дахь эмэгтэй дасгалжуулагч болж байв. Анхны НБА дахь эмэгтэй дасгалжуулагч Лиза Бойер "Кливленд"-д ердөө нэг л өдөр ажилласан бол Бекки Хэммон НБА-д 2014-2022 он хүртэл ажиллаад энэ жил эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулсан нь энэ. Тиймээс ч "Лас Вегас" -ын тоглолтод эрэгтэй мэргэжлийн сагсанбөмбөгийн олон тактик, хувилбар харагдаж буйг мэргэжилтнүүд дурьдаж байсан.
Аварга багийн гол "түүз" нь мэдээж WNBA -ийн сүүлийн улирлын MVP буюу шилдэг тоглогч Эй Жа Уилсон. Эдүгээ 26 настай, 196 см өндөр энэ бүсгүй АНУ-ын шигшээ багийн гишүүн бөгөөд 2018 оны дэлхийн аварга, "Токио-2020" олимпийн аварга.
 
За мөн финалын MVP шагнал хүртсэн Челси Грэй. Ямар ч нөхцөлд шидэлтээ оновчтой болгодог, багийн гол найруулагч, IQ болсон тоглогч. Челси "Токио-2020" олимпийн аварга.
Мэдээж гуравдахь "түүз" нь Келси Плам.
 
Багийн холбон тоглогч, 2018 оны дэлхийн аварга. Плам " Токио-2020" олимпийн наадмын сагсанбөмбөгийн 3х3 төрөлд АНУ-ын багт тоглон олимпийн алтан медаль хүртэж байсан.
Манай Монголын 3х3 эмэгтэй багийг 9:21-ээр хожиход Келси Плам гол үүрэг гүйцэтгэж байсныг манай сагсанбөмбөгийн хорхойтнууд санаж байгаа байх.
 
Дөрөв дэх " түүзээр" Жэки Янгийг нэрлэж болно. Мөн Пламтай цуг "Токио-2020" олимпийн 3х3 сагсанбөмбөгийн аварга болсон.
" Ийм хөзөр, ийм тамга" атгасан Бекки Хэмон "Лас Вегас"-ийг аварга цолд хүргэлээ.
 
Эх сурвалж: Ц.Энхтүвшин , "Таван цагариг"


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ37 минут 16 секундын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ42 минут 35 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа57 минут 23 секундын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ1 цаг 7 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ2 цаг 9 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ2 цаг 42 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ4 цагийн өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ4 цаг 11 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан4 цаг 43 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.