О.Амартүвшин: Монголбанкны шийдвэр бизнесийн салбарыг бүхэлд нь унахад хүргэж байна


9-р сарын 21
11 цаг 01 минут

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос өчигдөр бодлогын хүүг 2 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэсэн тухай мэдэгдсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хил гаалийн үйл ажиллагаа хэвийн байдалд ороогүй энэ үед Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь бизнесийн салбарыг жинхэнэ утгаар нь боомилсон шийдвэр гаргалаа хэмээн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.

Тэрбээр цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдлын талаар МҮХАҮТ-аас хийсэн судалгааг танилцуулахдаа энэ тухай онцлон, бодлогын шийдвэр оновчгүй байна гэсэн юм. Өнөөдөр хил боомтын асуудлыг шийдвэрлэхгүйгээр дотоодын компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах ямар ч боломжгүй байгаа нь судалгаанаас харагджээ.  Нийт 1073 комдани судалгаанд хамрагдсаны  79 хувь нь үйл ажиллагаа тогтворжиж байна гэж хариулсан боловч  нийт хүчин чадлынхаа 47,5 хувийг л ашиглаж, 61 хувь нь борлуулалт бууурсан, 47 хувь нь бараа бүтээгдэхүүн хөрөнгийн хомсдолд орсон, 96 хувьд нь үнийн өсөлт сөргөөр нөлөөлсөн,  дунджаар ашиг орлого 52 хувиар буурсан,  36 хувь нь нийгмийн даатгал, татварын өртэй, 58 хувь нь мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орчихсон,  83 хувь нь ханган нийлүүлэлтийн тасалдалд орсон гэх судалгаа гарсан байна.

Тэгвэл цар тахлын хүндрэлийн үед компани аж ахуйн нэгжүүдийн зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэхээр 81 хувь нь үйл ажиллагааны зардлаа хэмнэсэн, 77 хувь эргэлтийн хөрөнгө зардлын дүн шинжилгээ хийж, түүхий эдийн үнэ өртөг хэмнэх, 63 хувь нь борлуулалтын урамшуулалт арга хэмжээ,  57 хувь нь ажлын байр цомхотгосон гэж хариулжээ. Дөнгөж 8 хувь нь ажилтны тоог нэмсэн гэсэн байна. Бизнес эрхлэгчдийн 27 хувь нь банк санхүүгийн байгууллагаас зээл авсан гэхээр зээл олголт маш бага байгааг харуулж байгаа юм. Судалгаанаас бизнес эрхлэгчдийн  85 хувь нь шаардлагатай ажилтнаа өөрсдөө бэлтгэдэг гэж хариулсан аж. Гэтэл Монгол Улс сүүлийн жилүүдэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд буюу Мэргэжил сургалтын төвийн үйл ажиллагаанд багагүй хөрөнгө төсөвлөж байгаа юм. Төрийн зарцуулсан мөнгө ямар ч үр дүнгүй, аж ахуйн нэгж боловсролын тогтолцооны уялдаа алга, бодит сурах процесс явагдахгүй байгааг илэрхийлж буй. Танхимын Ерөнхийлөгчийн хэлснээр энэ бол тогтолцооны гажуудал байгаагийн тод жишээ гэв.  

Бизнесийн ханган нийлүүлэлтийн сүлжээ сүүлийн хоёр жил байнга доголдож байгаа нь 10 компанийн 8-ынх нь үйл ажиллагаанд нөлөөлсөнн бөгөөд 20 хувь нь түүхий эд бараа бүтээгдэхүүнээ хэзээ авахаа ч мэдэхгүй болчихоод байна гэсэн хариулт өгсөн аж. Бизнес дэх ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь барилгын салбарт хамгийн их нөлөө үзүүлсэн нь тодорхой. Мөн хүнсний бус боловсруулах үйлдвэр, хүнсний үйлдвэрт ихээр сөрөг нөлөө үзүүлсэн байна. 

Орос, Украины дайны нөхцөл байдал бизнес эрхлэгчдэд нөлөөлж байна уу гэсэн асуултад 48 хувь нь нөлөөлсөн гэж хариулсан байна. Учир нь, төлбөр тооцооноос эхлээд тээвэр ложистик саатсан гээд ялангуяа эрчим хүчний салбарт хамгийн ихээр нөлөөлсөн байна.  Мөн гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлсөн байгаа юм. Бизнес хэвийн эрхлэхэд хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудал бол хилийн боомт болоод тээвэр ложистикийн асуудал юм. Тэгэхээр тээвэр ложистик, хил боомтын асуудлаа шийдэхгүйгээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах ямар ч боломжгүй нь тодорхой байна гэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.