
Монголын шатрын Үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер, Дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзулд Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс хоёр өрөө орон сууцны батламж гардуулжээ. Энэтхэгийн Ченнай хотноо болсон дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад манай улсын Үндэсний шигшээ багийнхан амжилттай оролцсон. Тус олимпиадын эмэгтэйчүүдийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул алтан медалийн эзэн болсон юм. Тэрээр, энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиулсан амжилт үзүүлсэн учир нутгийн зөвлөлөөс нь түүнийг ийнхүү урамшуулжээ.

Facebook
Twitter
Youtube


Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна
П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ
Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих