Фил Жексон: Сагсан бөмбөг бол эрч хүч


9-р сарын 22
7 цаг 44 минут

 

2008 онд NBA-ийн агуу ривал Бостон Селтикс, Лос Анжелес Лэйкэрс багууд аваргын төлөөх цувралд учраа таарсан. Тус цувралд Бостон 4:2-оор хожсон. "Ялагдсан хүний үгийг сонс" гэдэг үг байдаг. 2008 оны долдугаар сарын  7-нд  Бостоны “TD  Garden”-д Лэйкерс 20 оноогоор хожиж яваад харамсалтайгаар хожигдсон. Ингэснээр тэд цувралд 0:2-ээр хожигдож эхэлсэн. Хэдийгээр энэ цувралд Лэйкерс ялагдсан ч 2009, 2010 онд дараалан аварга болсон. Хожим алдарт дасгалжуулагч Фил Жексон “2008 оны финалын хоёр дахь тоглолт бидний олон ялалтын эхлэл болсон” гэж онцолсон байдаг. NBA-ийн 11 бөгжтэй домогт дасгалжуулагчийн агуу замналынхаа нэгэн чухал тоглолтын дараа юу гэж ярьж байсныг  “ Амжилтын эзэн” булангаараа эргэн сануулж байна.

 

-Таныг хамгийн их гайхшруулсан зүйл юу вэ. Танай багийн эхний гурван үеийн төгс тоглолт уу. эсвэл дөрөвдүгээр үед оноо авахад хэцүү байсан уу?

-Бидний хамгаалалтын алдаа намайг их гайхшруулж байна. Инээдтэй юм.  Бид эхний хагаст тэднээс 19 оноо илүү авсан.  Ийм тоглолтдоо хожигдоно гэдэг байж боломгүй зүйл. Би финалд дасгалжуулагчаар ажилласан энэ олон жилийн хугацаанд ийм тоглолтыг хэзээ ч харж байгаагүй.  Итгэмээргүй юм.

 -Та шигшээ цувралд 0:2-оор хоцорч байгаа талаараа  юу гэж хэлэх вэ. Тоглогчдынхоо сэтгэл зүйд  хэрхэн анхаарах вэ?

-Энэ бол плэй-оффын нэг хэсэг. Би үүнийг талбайн давуу тал гэж харж байна. Тэд гэрийн даалгавраа сайн биелүүлж талбайдаа хоёр хожлоо. Харин одоо бид гэртээ хоёр тоглоно. Би үүнийг тийм ч муу зүйл гэж харахгүй байгаа.

-Дөрөвдүгээр үеийн эхэнд Пау Гасол самбарын доороос бөмбөг алдаж эсрэг багтаа хоёр дахь боломжийг олон удаа гаргасан. Тэр үед би гайхаж байлаа. Лэйкерс илүү хүчирхэг тоглож, хяналтыг гартаа авах боломжтой юу?

-Тийм ээ.  Та зөв анзаарчээ. Тэд  Владдиг будаг талбайгаас гадуур тоглох нөхцөл байдал үүсгэж байсан. Ингэснээр Гарнетт самбарын доор Гасолыг илүүрхлээ.  Энэ бол бидний хүсээгүй муу зүйл. Маш муу. Гуравдугаар үед би “Бид байж болох хамгийн муугаараа тоглож байна” гэж багийнхандаа хэлсэн. Бид үүнээс илүү муу тоглож чадахгүй.  Энэ муу тоглолт нь бидний хамгаалалтын самбарт хайнга, олон онооны давуу тал авсандаа хэт тайвширсан байдал нөлөөлсөн гэж бодож байна.

-Улирлын турш эсрэг багийн талбайд сайн тоголсон Селтикс танайд зочлох гэж байна. Тэд ямар тактиктай байгаа гэж бодож байна?

-Би Селтиксийн юу бэлдсэн талаар санаа зовохгүй байна. Лэйкэрс яаж тоглох бол гэж л санаа зовж байгаа.  Бид довтолгооны төгсгөлөө сайн хийж, илүү чамбай тогломоор байна.

-Селтиксийн дасгалжуулагч Риверс түүний баг тоглолтын төгсгөлд илүү хүчтэй тоглосон. Энэ нь эргэн ирэхэд нөлөөлсөн байх гэж хэлсэн. Үүнтэй санал нэгдэх үү?

-Сагсан бөмбөг бол эрч хүч юм.  Гагцхүү эрч хүчийг хэн авч явах вэ гэдэг л чухал.  Бид эхний хагаст тэднээс илүү эрч хүчтэй байсан. Гарнетт техникийн алдаа авах үед бид 15:7-оор тэргүүлж байсан. Түүнээс хойш тогтолт эргэсэн. Тэд гуравдугаар үеийн сүүлийн 2 мин 59 сек, дөрөвдүгээр үеийн эхлэлд маш сайн тоглосон. Тэр эрчээ алдалгүй явсаар биднийг хожлоо.  Энэ тоглолт бид залуу багийн хувьд тоглолтын хэмнэлийг өөрчлөх өөрийн талд эргүүлэх тал дээр суралцах ёстой гэдгийг харууллаа.

-Тоглолтын төгсгөлийн нөхцөл байдал гурав дахь тоглолтод үүсвэл яах вэ?

-Үгүй, би тийм зүйл болохгүй гэж бодож байна. Учир нь бид 2500 милийн цаана тоглолтоо хийнэ.  Үүнийг авч явахад хэтэрхий хол байна.

-Таны хэлсэнчлэн тоглолтын хэмнэлийг гартаа авч чадаагүйд танай баг хангалттай сайн байж чадаагүйд бухимдсан уу. Эсвэл тоглолтын шүүлтэд сэтгэл дундуур байгаа юу?

-Үгүй ээ, миний тоглогчид алдаа гаргасан гэж бодож байна.  Тоглогчид маань алдаа гаргасан ч зарим зүйл дээр шүүгчид асуудалтай байсныг нуухгүй. Үүнд хэд хэдэн зүйлийг тоочиж болно. Гэхдээ тэглээ гээд тоглолтын үр дүнд нөлөөлөхгүй учир энэ нь утга учиргүй зүйл юм. Би тэдэнтэй маргахыг хүсэхгүй байна.  Энэ бол сагсан бөмбөгийн нэг хэсэг.  Шүүгчид ч бас алдаж л байдаг. Хурдан темптэй тоглолтын явцад шүүгчид зарим зүйлийг харахгүй өнгөрөх, буруу шийдвэр гаргах тохиолдол гардаг. Тиймээс бид тэдний ажлыг хүндэлж байгаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ46 минут 47 секундын өмнө“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна54 минут 31 секундын өмнөУИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа58 минут 1 секундын өмнөНөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана1 цаг 26 минутын өмнөЕрөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав1 цаг 29 минутын өмнөБэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй2 цаг 4 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ2 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн2 цаг 21 минутын өмнөҮнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа11 сар 4. 12:24“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа11 сар 4. 11:08Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлжээ11 сар 4. 11:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.