Сэтгэц нь “ПСИХОПАТ” төрлийн өсвөр үеийнхэн олширч байгаа юм биш биз...


9-р сарын 22
15 цаг 41 минут

Психопат гэж юу вэ

Нийгмийн хэм хэмжээг үл тоомсорлож буй зан үйлийг психопатик гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл Нийгмийн эсрэг зан чанарын эмгэг. Харин псипохат хүмүүсийг “төрөлхийн” ба нийгмийн нөлөөлөл, хүмүүжлээс үүдэлтэй гэж ангилж болно. Кино, нэвтрүүлгүүдээс үзсэн бол нэг бол гоц ухаантан эсвэл гэмт хэрэгтэн болдгийг гадарлах байх.

Тэдний нийгэмд нөлөөлөх үр дагавар нь янз бүр байдаг. Ийм төрлийн хүмүүс нь бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодох хамаагүй. Тийм ч болохоор дотогшоогоо, зожигдуу байдаг ч харин өөрийн тусын тулд санаатайгаар бусдыг шархлуулах нь олонтаа. Мөн бусадтай харилцахдаа жинхэнэ санаагаа нуухын тулд “маск” хэрэглэдэг. “Би” төвтэй. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд тэд сайхан сэтгэлтэй, ухаалаг, тааламжтай хүн мэт харагдаж чадна. Жүжиглэж бусдын итгэлийг олохдоо гарамгай. Бусадтай харилцахдаа сэтгэлийн хөдлөлөө хянах чадвартай ч хэт их хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хэм хэмжээгээ алдах нь бий. Тэд оюуны яриа өрнүүлж эсвэл өндөр түвшний илтгэл тавьж, манлайлах чадвартай. Хэрэв тэд амьдралын хүнд хэцүү нөхцөл байдалд орох, үйл явдлууд түүний хүслээр хангагдахгүй бол бусад хүмүүсийн хариу үйлдлийг үл тоомсорлож, цочромтгой байдлаа шууд харуулдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хийх, бусдын эрүүл мэнд, амь насанд ч ноцтой аюул уруулж чадна. Гэхдээ гэмшихгүй.

“Психопат” өсвөр үеийнхэн олширч байна гэж үзэх шалтгаан

Өсвөр насны хүүхдүүд буюу насанд хүрээгүй иргэдийн гэмт хэрэгт холбогдох байдал жил ирэх тусам өсч байгаа баримт байна. Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр сүүлийн жилд гэмт хэрэгт үйлдсэн хүүхдийн тоо өмнөх оноос 2,6 дахин өссөн байна. Энэ бол хүүхдүүдийн сэтгэл зүй, хүмүүжил, амьдрах орчин ямар байгааг шууд илтгэнэ.

Сүүлд гарсан олон ноцтой хэргүүдээс үзэхэд л насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэхэд итгэхэд бэрх, аймшигтай хэргүүд олон байна. Тухайлбал, өнгөрсөн онд 11 настай хүү хамаатныхаа хоёр хүүхдийг 70 гаруй удаа хутгалж, нэгийнх нь аминд хүрсэн зарсхийлгэм хэрэг гарсан. Энэ бол психопат төрлийн хүнд илэрдэг шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл уур, хүслээ барьж дийлэхгүй үйлдсэн хэрэг. Магадгүй бусдыг гэмтээх, хутгалах нь түүнд таашаалтай санагдсан байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн үеийнхээ охины толгой дээр халуун кофе асгасан охины үйлдлийг ч үзэж болох талтай.

Мөн хамгийн сүүлд 16 настай охин фэйсбүүкээр танилцсан 26 настай залууг будаг шингэлэгч асгаж байгаад шатаасан аймшигт хэрэг гарлаа. Улмаар хэрэгээ үйлдчихээд айх айдас, гэмшилгүйгээр шөнийн клубт бүжиглэж байгаад баригдсан байна. Энэ ч мөн адил психопат төрлийн хүмүүсийн нийтлэг шинж болох урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар бусдыг хохироох замаар хүсэлдээ хүрдэг аргатай таарч байна.

“GenZ”-ийнхний сэтгэл зүйн онцлог ба эцэг, эхчүүдийн анзаарсан нийтлэг зүйлс

Өсвөр үеийнхний сэтгэл зүйн онцогийг нийгэм судлаач, сэтгэл судлаачдын бичсэнийг сонирхоод үзтэл “Z үеийнхэн” дараах онцлогтой гэнэ.

  • Нийгэмд тогтсон уламжлалт зиндаа, зэрэг дэвийг үл тоодог.
  • Асар их амбицтай.
  • Юу ч байлаа гээд “би”, “миний юм” хамгийн эрхэм.
  • Дэлхий надад зориулж эргэлддэг, нар надад зориулж гэрэлтдэг гэдэгт итгэлтэй. Өөрөөр хэлбэл бусдын явдал хамаагүй, өөрийн хүслээр, хүссэн зүйлээ хийж байвал боллоо гэсэн хандлагатай. Бусдыг хайрлаж, өрөвдөх асуудал нэлээн хойгуур байр эзэлдэг болжээ.

Нэгэн ээжийн хэлснээр: “Манай охин хувийн орон зай, миний зүйл гэдгийг маш их чухалчилдаг. Түүний хүслээр байхгүй бол уурлаж, дургүйцлээ илэрхийлж надад бараг хүний эрхийн чиглэлээр лекц тавих хэмжээнд хүрдэг”

Өөр нэгэн ээж: “Би нэг удаа охиндоо дүүгээ цэцэрлэгээс нь аваад ир гэтэл надад итгэмээргүй хариулт өгсөн. Тэр надад хандаж аав, ээж та хоёр өөрсдөө төрүүлсэн. Та хоёрын хариуцлага. Өөрсдөө очиж ав гэж хэлсэн” гэв.

Сэтгэл зүйчийн үг

Псипохат нь сэтгэцийн өвчин биш эмгэг. Хэдийгээр төрөлхийн ийм төрлийн эмгэгтэй байх ч бага наснаас нь зөв хүмүүжүүлэх нь энэ эмгэгийг даамжируулахгүй байх хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл хүүхэддээ эцэг эхчүүд цаг зав их гаргах, юуг хийж болох, юуг хийж болохгүй талаар нарийн учир шалтгааныг ойлгуулж ярилцах нь их чухал. Мөн хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарал сул хандуулах, хүсэл зорилгыг нь ойлгохгүй байх, ямар хүмүүстэй нөхөрлөж байгааг нь мэдэхгүй байх, хараа хяналтыг сул байлгах нь эргээд нийгмээс үүдэлтэй псипохат бий болох эрсдлийг нэмэгдүүлж байна.

Сэтгүүлчийн дүгнэлт

Судалгаагаар дэлхийд 100 хүний нэг нь ийм эмгэгтэй байдаг. Тэгвэл Монгол улс өнөөдрийн байдлаар /1346054/ 0-19 нас хүртэлх хүүхэдтэй байна. Үүний  нэг хувь буюу 13460 нь психопат байх магадлалтай.

Монголчууд нийтээрээ “стресс” маш их байна. Өөрөөр хэлбэл нийгмээс үүдэлтэй буюу амьдрах орчин, ядуурал, ажилгүйдэл, өрхийн орлогоос үүдэлтэй амьжиргааны стресст автсан байна гэж хэлж болно. Энэ бол нийгмийн сэтгэлзүйн эмгэг. Харин энэ эмгэг өсвөр үе, бидний үр хүүхдүүдэд нөлөөлж байна. Нэг ёсондоо эдгээр хүчин зүйлээс үүдэлтэй гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл их байна. Үүний улмаас хүүхэд, эмэгтэйчүүд хохирох байдал маш өндөр байна. Жендерт суурилсан хүчирхийллийн түүвэр судалдгаанд МУ-ын нийт эмэгтэйчүүдийн 31,2 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Харин нийт гэмт хэргийн улмаас энэ оны эхний 5 сарын байдлаар нийт 941 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Ийм нийгэмд өсөж, торниж байгаа хүүхдүүд бүгд зөв төлөвшилтэй, сайн иргэн болж чадахгүй.

Амьжиргааны төлөө эцэг эхчүүд хүүхэддээ маш бага цаг зарцуулдаг болсон. Үүнд хотын хөдөлгөөн, түгжрэл ч бас их нөлөөтэй. Ажлын цаг, автозам дээр өнгөрүүлж байгаа хугацаа, бусад хүчин зүйл гээд эдгээр нөхцөл байдлаас гадна ардчилал, ниймийн байдал, хүүхдүүдийн үзэж харж байгаа зүйлсээс ихээхэн хамаарч ёс, хүмүүжлийн уламжлал алдагдаж байгаа нь нийтлэлийн ерөнхий агуулга сэтгэц нь “психопат” өсвөр үеийнхэн олширч байна уу даа гэж үзэхэд хүргэлээ. Гэхдээ аз болоход псипохат нь сэтгэцийн өвчин биш учраас ял эдэлнэ.

 

Б.Мөнх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.185.112Зочин   • 2022, 9 сарын 22. 20 цаг 47 минут

Сүүлийн үеийн хүүхдүүд их сонин болоод байгаа. энэ сэдвийн кино ч их бдын блэдэ

66.181.161.66Зочин   • 2022, 9 сарын 22. 19 цаг 44 минут

Яг үнэн



Шинэ мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.