Барилгын салбар 0 зогсолт хийлээ, Ерөнхий сайд аа


9-р сарын 23
16 цаг 08 минут

Цементийн хомсдол, тасалдал зах зээлд үүссэн учраас бүтээн байгуулалтын ажлуудаа явуулахын тулд импортын цементийн татварыг тэглэх шийдвэр гаргасан хэмээн Засгийн газраас тайлбарлаж буй. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ердөө өчигдөр Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд цемент үндсэн үнээр нь нийлүүлэх талаар үйлдвэрүүдтэй тохиролцсон гэж байсан. Харамсалтай нь, өнөөдрөөс дотоодын үйлдвэрийн тонн цементийн үнэ 529500 төгрөг болж даруй хоёр нугарсан байна. Долоо хоногийн хугацаанд дотоодын үйлдвэрүүд ийнхүү гурав дахь удаагаа үнээ нэмээд байгаа учраас бетон үйлдвэрлэгчид тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоохоо мэдэгдэв.

Үндсэндээ нийслэлд баригдаж байгаа бүхий л барилгын ажил өнөөдрөөс зогслоо гэж ойлгоход буруудахгүй нь.

Дотоодын цементийн гурван том үйлдвэр болох “Мак цемент”, “Монцемент”, “Хөтөлийн цемент”-ийн үйлдвэрүүд дунджаар өдөрт 9000 тонн орчим цемент үйлдвэрлэдэг ч өнөөдрийн байдлаар Хөтөлийн цементийн үйлдвэр засварын ажилтай хэмээн бүрэн зогссон. Дарханы замын бүтээн байгуулалтад дунджаар өдөрт 1000 тонн цемент шаардлагатай байгаа аж. Тиймээс нийлүүлэлт тасалдсанаас үүдэж импортын татварыг тэглэсэн ч энэ удаад "нухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гээч болов уу гэлтэй.

Барилга хот байгуулалтын яамнаас хоёр өдрийн өмнө өгсөн мэдээллээр манай үйлдвэрлэгчид эрэлтээ давж нийлүүлэлт хийж чадахгүй байгаа учраас импортын цементийн татварыг тэглэх замаар цаг хугацааны түр зуурын арга хэмжээ авсан аж. Барилга хот байгуулалтын яамны хэрэгжүүлж байгаа төв цэвэрлэх байгууламж болон 1080 айлын орон сууцны хоёр төслийн хувьд цементийн хомсдолд орсон. Тэгэхээр үнэхээр нийлүүлж хүчрэхгүй учраас эхний ээлжинд импортын татварыг чөлөөлье гэсэн шийдвэр гарсан. Одоогоор хилээр 640 мянга орчим тонн цемент орж ирж байгаа мэдээ бий гэж байсан юм.

Харин “Монполимет” группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан “ Хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид бид ер нь байж болох хамгийн хүнд шалгууруудтай тулалдаж, хөгжлийн хамгийн бартаатай замыг туулж, хууль шүүхийн байгууллагаар явж, үнэний талд үргэлж зогсон, итгэл мохохын ирмэг дээр ирсэн. Импортын цементийн чанар, үнэ өртөг, үүнийг дагаад үүсэх шударга бус өрсөлдөөний асуудлыг манай Засгийн газар хэрхэн зохицуулах юм бол? Дотооддоо цемент зөөх вагон хангалтгүй хэр нь импортын цемент зөөх вагон яаж олдоод байна?... Импортын цементийг оруулж ирснээр дотоодод үлдэх байсан мөнгөн урсгал, валютын гадагшаа урсгалыг хязгаарлах, дотоодын нөөцөө нэмэгдүүлэх бодлогоосоо ухарсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Үр дүнд нь төгрөгийн ханшийн уналт эрчимжиж, инфляц өссөнөөр иргэдийн нуруун дээрх үнийн өсөлтийн дарамт улам нэмэгдэнэ гэж харж байна” хэмээн Засгийн газрын шийдвэрт бухимдаж буйгаа илэрхийлж байсан.

Тэгвэл өнөөдөр өглөө “МАК” ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн “Засгийн газар импортын 20 хувийн татварыг тэглэснээр цементийн үнэ буураагүй ба Хятад цемент Улаанбаатарт 570,000 ₮-р зарагдаж байна. Тэгээд ч ханшийн сулрал, тээврийн зардлын өсөлт мөн боомтуудын гацаа, шинэ Хөдөлмөрийн хууль, Хөгжлийн банкны өндөр хүүгээс эхлээд цемент үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх олон шалтгаан байна” хэмээн тайлбартайгаар дотоодын үйлдвэрүүд цементийнхээ үнийг нэмснийг зарласан гэж болно.

Үйлдвэрлэгчдийн зүгээс цементийн хомсдол бол хувийн хэвшлийнхнээс бус харин Төрийн өмчит үйлдвэрээс бас төрийн зохицуулах ёстой дэд бүтцийн асуудлаас үүдэлтэй гэдгийг онцолж байсан юм.

Засгийн газрын хувьд цементийн үнийг буулгах гэсэндээ биш нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд хангах зорилгоор импортын татварыг гурван сарын хугацаанд тэглэсэн гэж байсан ч харамсалтай нь барилгын салбарыг бүрэн “0” зогсолт хийхэд хүргээд байна. Бетон үйлдвэрлэгчид үйлдвэрээс гарч байгаа цементийн үнэ 530-аад мянган төгрөг болсон учраас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн нь Засгийн газрын шийдвэр байндаа онож чадсан уу гэдэг асуултад тодорхой  хариулт өгөв бололтой.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.90.116Зочин   • 2022, 9 сарын 26. 8 цаг 22 минут

Барилгууд зогсоно л биз хэнд хамаатай юм.Барилгын бизнессийнхэн маш их лобитой худлаа барилгын үнээ нэмэх гээдл тэгж байна.Орон сууцны үнэ өссөн байхад цемент өсөхгүй байх ёстой юу.Би сая байр хайж явсан авбал ав байвал бай гээд өндөр үнэ хэлээд хөдлөхгүй үнэн даварсан

202.126.88.83irgen   • 2022, 9 сарын 25. 17 цаг 18 минут

hesegtee teg zogsson deer shuu. une arai denduu avah hun bhgui. oorsdoo une buulga tged sergene

66.181.161.67Хх   • 2022, 9 сарын 24. 10 цаг 31 минут

Монголыг багалзуурдаж, цементийн зах зээлийг монополчилох гэсэн дотоодын үйлдьэрлэгч нэртэй энэ хэдхэн луйварчидад төрийн төмөр нүүрийг харуулж, торгууль ногдуулж, үйлдвэрлэлийг нь хяналтад авах хэрэгтэй! Зах зээлийн зарчмаар цементээ хуучин үнээр нь зараад, нийлүүлээд импортыг цохиод, даваад гараад ирэхгүй яасан юм бэ? Шуналтнууд!



Шинэ мэдээ

Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа3 минут 25 секундын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой1 цаг 14 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа1 цаг 39 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна1 цаг 59 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна2 цаг 5 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа2 цаг 9 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна2 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан2 цаг 49 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.