Улаан сарнай


10-р сарын 1
10 цаг 00 минут

1973 оны зун байх аа. 6 дугаар анги төгссөн жил. Зуныхаа амралтаар хотоос холгүй, холгүй гэж дээ, ердөө энэ Зайсанд эмээтэйгээ зусч байсан юм. Тэр үед Зайсанд ийм их шавааралдсан олон байшин орон сууц, хороолол хотхон байсангүй. Сайхан зүлэг ногоотой уужим тавиу дэнжтэй, уулнаас урсаж буудаг голтой, энд тэнд хайлаас, тоорой ургасан байдаг сан.

Тээр дээр баруун урд ууланд модны хаяанд Сүрьеэгийн эмнэлэг, бүр наана дунд хавьд нь хэдэн айлын цагаан байшин, хоёр эгнээ гудамжинд хашаатай айлууд, доохно нь Хүүхдийн эмнэлэг, Зайсан толгойн зүүн урд хөл дор өнчин хүүхдүүдийн асрах газрын хоёр бор модон байшин, зүүн хөл дор нь Халдвартын эмнэлэг байсан юм. Тэгээд тээр доор Хөдөө аж ахуйн дээд сургууль, 32 дугаар дунд сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн гээд, өөр юмгүй. 

Цагаан байшингуудын дээд талд бамбалзуур намагтай ширэг зүлгэн дээр хүүхдүүд хөл бөмбөг их тоглоно. Нэг өдөр тоглож байтал зэргэлдээ ангийн хүү Даваапүрэв тааралдлаа. Сансарын 21 дүгээр байрных. Сайд нарын 21 гэдэг байсан юм. Сайд, дарга нарынх, генерал хурандаа нарынх, төр засгийн албан хаагчдынх олноор байдаг болохоор тэгж нэрлэдэг байсан.  Жасрай гуайнх, Дүгэрсүрэн гуайнх, Миеэгомбо гуайнх, Салдан сайдынх, Ёндон генералынх, өөр хэн хэнийх ч байсан юм бэ дээ.

Ер нь бусад байрнуудад ч олны танил алдартнуудынх байх. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсан, Батлан хамгаалахын сайд Б.Дорж, нэрт кино найруулагч Жигжид, Богд хаанд тоглосон Ардын жүжигчин Н.Цэгмид, Гомбосүрэн, Хайдав, дуурийн дуучин Уртнасан, морин хуурч Чулуун, Соёл-Эрдэнийн Галсанбат, Батсайханых, Ардын зураач Чогсомынх, Төрийн шагналт яруу найрагч Гайтавынх, олон Элчин сайд, дипломатуудынх байх. Орос хэлний гэгддэг доктор С.Галсан, Дамдин аварга, олимпийн өвөө Магваных гээд тоочоод байвал дуусахгүй.

Даваапүрэвийн аав нь Гадаад яаманд ажилладаг, дипломат курьер буюу дипломат шуудан зөөгч гэдэг чухал алба хашдаг хүн байсан. Есдүгээр ангид орохдоо бид нэг ангид хамт сурах болж билээ. Би нэгдүгээр эгнээний хойноосоо хоёрдахь ширээнд, Бачаа буюу Батжаргалтай хамт сууна. Миний ард Даваапүрэв, хажууд нь сая Төрийн соёрхол хүртсэн мэс заслын их эмч Алтангэрэл суудаг байсан юм. Аагий маань хөгжим сайн тоглоно. Басий гитар, удар гоё тоглодог, заримдаа Хэрлэн рестораны хөгжимчин ах нарын гарыг амраадаг байлаа. Аргил гитарыг, бөмбөрийг тэгж нэрлэдэг байсан юм.

Бачаагийнх бас Сайд нарын 21-д. Аав нь Цэдэнбал даргын комиссар буюу бие хамгаалагч нь. Бачаа төгсөөд Германд явж суралцсан. Сүүлд “Сандоз” компанийг байгуулан амжилттай бизнес эрхлэх болсон билээ. Миний харалдаа хоёрдугаар эгнээд Дамдин аваргын охин Цэцэгдарь сууна. Аваргын охин аварга том биетэй. Гэхдээ л Хөгжим бүжгийн сургуулийн балетийн дугуйланд явдаг байсан юм даа. Ингээд яриад байвал ангийнхнаа бүгдийг нь тоочих болох нь.

Мань хүн тааралдаад хэлж байнаа:

-Хүүе, чи сонссон уу?

-Юу сонссон уу гэж?

-Танай ангийн Баярхүү алуулчихсан!...

-Юу гэнэ ээ?

-Тийм ээ. Баярхүү алуулчихсан!

Эхлээд би чихэндээ итгэсэнгүй. Хүн ийм жоохноороо, ийм хүүхдээрээ үхчихнэ гэж ёстой санаанд буухгүй байлаа. Тэгээд ч Баярхүү бид хоёр сайн найзууд байсан юм. Лав л нэгдүгээр ангиасаа дөрөв төгстлөө үй зайгүй найзууд байсан. Тэднийх Цагаан даваанд гэрт амьдарна. Аав нь хот хоорондын тээврийн жолооч. Машиных нь кабин дээр өчнөөн олон улаан таван хошуу зураастай байдаг сан. Хорь гучин том улаан таван хошуутай. Тэднийхээр хааяа очихоороо аавынх нь машины хаалган дээрх тэр таван хошуунуудыг бахархан харж, тоолж зогсдог байлаа. Нэг таван хошуу нь арван мянган километр явсныг илтгэнэ. Тэгэхээр хэчнээн ч их явсан юм бэ дээ.

Манай зэргэлдээ байранд Саятан жолооч Самбуу гуайнх байх. Хааяа байрны гадаах талбайд машинаа тавьсан байхыг нь харахад гоё байдаг сан. Нэг сая киломерт явсан гэсэн үг л дээ. Манай дэлхий бүслүүлээрээ 40 мянган км. Тэгвэл Самбуу гуай дэлхийг хэдэн удаа тойрсон байх вэ? гээд л хүүхдүүд бахархан ярилцаж байсан байж билээ.

Ингээд ангийн найз маань байхгүй болжээ. Тавдугаар ангид орсноосоо хойш бид хоёр нийлэх нь багасч, мань хүн дошныхоо томчуултай нийлдэг болж, ер нь л өөр явдлаар явах болсон юм.

Маргааш нь би эмээдээ хэлж хот орж гэртээ ирээд хотод байсан ангийнхантайгаа утсаар ярьж сургууль дээрээ уулзацгаалаа. Ангийн багш ч ирсэн. Ихэнх хүүхдүүд зуныхаа амралтаар хөдөө явчихдаг байсан тул ангийнхны тэн хагас нь ирсэнгүй.

Ингээд гэрт нь очицгоолоо. Баярхүү маань айлын ганц хүүхэд байсан юм. Аав ээж нь биднийг хараад ёстой үгээр илэрхийлэхийн аргагүй хэцүү байх шиг санагдаж байлаа.

Ажил явдал нь болдгоороо болж, хөдөөлүүлэв. Манай ангийнхан ч оролцлоо. Ангийнхан маань ярьцгааж байна. Мань хүн найз охинтой болжээ. Тэгээд найз охиныхоо төрсөн өдрөөр нь цэцэг бэлэглэх гэж Сэлбэ голын баруун талд байх ногооны хашаанаас цэцэг авахаар шийджээ. Сэлбийн гүүрний баруун хойд талд, одоогийн Орчлон сургууль, MCS-ийн хаус хорооллын тэр газарт бидний нэрлэдгээр ногооны хашаа, албаны нэрээр бол Залуу байгальчдын станц байдаг байсан юм. Томоо газартай, олон янзын мод, бут, цэцэг, ногоо тарьж ургуулдаг байлаа. Намар болохоор хүүхдүүд хашаанд нь сэм орж үрэл, давжаа алим, бас өөр жимс ч түүж иддэг сэн.

Тэнд бас шилэн хүлэмжтэй, тэр дотор нь олон төрлийн гоё гоё цэцэг тарьдаг байв. Тэр цэцгүүд Цеденбала-Филатова гуайн мэдлийнх гэж сүүлд л сонссон. Тийм ээ, хүмүүс Ажаа мама гэдэг байсан даа. Тэр үед Монголд одоогийнх шиг цэцэг хэрэглэх соёл бараг байсангүй. Тэр тусмаа хүмүүс бие биендээ цэцэг бэлэглэх соёл түгээмэл байгаагүй юм. Тийм учраас цэцэг олдох нь ёстой өдрийн од, эрээд олдохгүй эрдэнэ байлаа.

Баярхүү маань тэр цэцэгнүүдийг тусгай зориулалтынх, шуудхан хэлэхэд Цеденбала-Филатова гуайнх гэж яахан мэдэх билээ. Найз охиндоо цэцэг бэлэглэх гээд л тэр шөнө тийшээ оржээ. Гай болоход ногооны хашааны манаач мэдээд нэг хашгирч, мань хүн ч баригдана гэхээсээ айгаад ум хумгүй зугтжээ. Араас нь манаач өвгөний буу тасхийж...

Ай, алдрай насны хайр дурлал аа гэж. Ухаан сууж амжаагүй гэнэн бага насны, хиргүй ариухан хайр аа гэж.

Хөдөөлүүлэх үеэр ээж нь хачин болж, шарилыг нь тэврэн энэлэн хайлж байснаа өндийн ирж:

-Хүүг минь өг! Хүүг минь өг! Орос авгай, хүүг минь өг! хэмээн орь дуу тавин хашгирч байж билээ. Хүүгийнх нь цээжин дээрээ зөрүүлж тавьсан гарт нь цусан улаан өнгөтэй сарнай цэцэгс атгаастай байлаа... 

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.                                                     

                                                          Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй7 сар 24. 21:17Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ7 сар 24. 20:59Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана7 сар 24. 20:55УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс7 сар 24. 20:52Долоодугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэл хийх байршлууд7 сар 24. 12:55Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 11:01Старс төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраалаа7 сар 24. 10:58“Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг7 сар 24. 10:54Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ7 сар 24. 10:50Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит дөрвөн байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна7 сар 24. 10:37Төв аймагт өвлийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 10:33“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа7 сар 24. 10:29“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа7 сар 24. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 24. 9:11Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо7 сар 23. 16:47Хянан шалгах түр хорооны нотлох баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо7 сар 23. 15:59Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ7 сар 23. 13:43Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө7 сар 23. 10:16Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг7 сар 23. 10:10Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно7 сар 23. 10:04“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”7 сар 23. 10:00УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо7 сар 23. 9:08Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв7 сар 23. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан7 сар 23. 8:57“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв" байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна7 сар 22. 15:39Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна7 сар 22. 15:36Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 22. 15:33Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна7 сар 22. 13:46Монгол Улс болон ЕАЭЗХ түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ7 сар 22. 13:42Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө7 сар 22. 13:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.