
Дэлхийн загварын ертөнцийн төв болох Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “Emerging Talents Milan” 2022 загварын томоохон шоу арга хэмжээнд Үндэсний үйлдвэрлэгч “Ханбогд кашимер” компани анх удаа Монгол Улсаа төлөөлөн REGINA (Итали хэл дээр Хатан хаан) нэртэй шинэ коллекцоороо оролцлоо.
"REGINA" цувралаар Монгол хатдын хувцас эдлэлийн баян тансаг загвар, хээ угалз, ховор нандин чимэг зүүлтийг орчин цагийн контемпорари урсгалтай хоршуулан эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлыг илэрхийлэхээр зорьжээ. Энэхүү загварын цуглуулга дээр Итали улсын мэргэжлийн дизайнерын багтай хамтарч ажилласан бөгөөд ирэх улирлын загварын чиг хандлага төдийгүй одоогийн хэрэглэгчдийн зан төлөв дээр тогтож судалгаа хийсний үндсэн дээр Монголын өв соёлыг минимализм, феминизмийн чиг хандлагатай хоршуулан дээд зэргийн цэвэр Монгол ноолуур болон торгомсог ноолуураар төрөл бүрийн сүлжээс ашиглан дахин давтагдашгүй үнэ цэнийг бүтээсэн байна.

Harpers Bazaar, Woman Madame Figaro, Fashion Magazine зэрэг олон улсын алдартай загварын сэтгүүлүүд “Ханбогд кашимер” компанийг онцолсон байна.

Facebook
Twitter
Youtube


БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Сop17 хурлын хүрээнд Монгол Улсад $1,4 тэрбум буюу ₮5 их наядын боломжийг бүрдүүлэх амлалтыг авсан
Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Тэд COP17-г ингэж дүгнэв
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ш.Батбаяр: СОР17 хуралд 20 мянга гаруй гадна, дотны төлөөлөгчид оролцлоо
Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй
COP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов

Сэтгэгдэл бичих