
Амазон компани жилийн хамгийн ачаалалтай улиралд гэрээт, бүтэн болон хагас цагийн нийт 150,000 орон тоонд шинээр ажилтан авах болжээ.
Энэ талаар пүрэв гарагт мэдэгдсэн бөгөөд "Ассошэйтэд Пресс" агентлагаас мэдээлснээр "Амазон" харьцангуй шинэлэг арга барилаар ажиллаж байна гэсэн юм.
Амазоны хувьд сүнсний баяр, талархлын баяр, зул сар, шинэ жилийн үеэр ачаалал нь эрс нэмэгддэг тул улирлын чанартай ажил олгодог билээ. Тийнхүү тэд өмнө жил мөн 150,000 хүнийг шинээр ажилд аван ажиллуулж байжээ.
Шинээр ажилд орогсдын хувьд цагт дунджаар 19 ам.долларын хөлстэй ажиллах бөгөөд цалин хөлсний хэмжээ ажилтны аль мужид, ямар албан тушаалд ажиллаж байгаагаас үүдэн хэлбэлзэх гэнэ. Түүнчлэн Амазоны зүгээс цалин хөлс олгох тогтолцоондоо өөрчлөлт оруулж, цалинг хоёроос илүү давтамжтай олгож болох нөхцөлийг бүрдүүлэх болжээ.
Facebook
Twitter
Youtube


Бишкект болох Шакирагийн концертыг 30 мянган жуулчин үзнэ
Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих